Friday, February 02, 2007

Амьдрал өчүүхэн байхын аргагүй богинохон

Юу ч амжилтын замаар урагшилж байгаагаа мэдрэхээс илүү сэтгэгдлийг өгч чадахгүй. Мөн юу ч өөрийнхөөрөө байхаас илүү ялалт байж чадахгүй. Хий хоосон сэтгэгдэлд бүү авт.Oюуныхаа хүчин чармайлтыг огт хүчин чармайлт гаргахгүйгээр амжилтанд хүрэх тухай мөрөөдөхөд бүү зарцуул. Yүний оронд таныг амжилтанд хүргэх тийм чанарыг өөртөө бий болго.

Итгэлээ тэтгэж айдсаа устгах 5-н арга
1. Үйл хөдлөл айдсыг эмчилдэг. Айдсаа дав. Дараа нь бүтээлч бай. Хөдөлгөөнгүй байдал, юу ч хийхгүй байх нь айдсыг улам өсгөж, өөртөө итгэх чадварыг бууруулдаг.
2. Дурсамжийн банкандаа зөвхөн эерэг бодлуудыг хадгалахыг хичээ. Сөрөг, хямралд оруулагч бодлуудад сэтгэх, оюуны дайсан болж хувирах боломж бүү өг. Таагүй үйл явдлуудыг эргэн дурсахаас татгалз.
3. Хүмүүсийг зөв өнцгөөс хар. Хүмүүсийн ижил төстэй талууд ялгаатайгаасаа хавьгүй их гэдгийг битгий март. Өөдөөс чинь хараад зогсож байгаа хүний тухайд бүү туйлшир. Тэр ч гэсэн хүн шүү дээ. Тэднийг ойлгохыг оролд. Ихэнх хүмүүс боргодог боловч хазсан тохиолдол цөөн байдаг.
4. Сэтгэл зүрх чинь юуг зөв гэж үзэж байвал түүнийг л хийх гэж оролд. Энэ нь өөрийгөө буруутгах хортой сэтгэгдэл газар авахаас урьдчилан сэргийлнэ. Зөвийг үйлдэх нь амжилтанд хүрэх их энгийн арга байдаг.
5. Таны тухай бүхэн би өөртөө итгэж байна, үнэхээр итгэж байна гэж хэлдэг байг. Өдөр бүр үүнийг хийгээрэй.
-хамгийн эхний эгнээнд суу.
-хүмүүсийн нүдийг эгцэлж хар
-25% илүү хурдан алха
-Бодол санаагаа зоволтгүй илэрхийл
-нүүр дүүрэн инээмсэглэ

Thursday, February 01, 2007

Би дургүй Ц.Хулан

Цаг гозойж байхад би алс замд гарахгүй
Цангинтал хундага хаг шиддэг Орос занд дургүй
Цайг нь уучхаад аягыг нь хөмрөх дургүй
Цагаа олж ухаантнаа хайрладаггүй Монгол занд би дургүй
Өлийд бүдрээгүй ажнайг магтаалаар булж алах дургүй
Үхэлд ч автаагүй баатар эрийг одонгоор дарж авахад дургүй
Үлгэр нялуун төгсдөг ч сайн эр зовоход би дургүй
Үс нь буурал хөгшин намбагүй явахад бүр дургүй ээ
Цэргийн дарга нар согтуу гуйвахад би дургүй
Цэцгэн охид надаас янжуурын гал сургалхад дургүй
Цэмцгэр нь дэндүү харчуул цагаан гартнуудад дургүй
Цэвэр цааснаа шүлэг биш матаас бичихэд бүр дургүй ээ
Доголон хүний дэргэдүүр би гүйж өнгөрөх дургүй
Дороо эргэцэх илжиг мэт олны дунд гэлдрэх дургүй
Ядуусын дунд гангалах дургүй
Тансаг найран дээр ганцаардах дургүй
Яруу найрагчийг хэтэрхий урт наслахад яагаад ч юм дургүй ээ
Холоос айсуй морьтон гэнт өөр зүгт давхихад дургүй
Холбиромтгой ааш уян жаданд дургүй
Нүүрнээс далдуур хүн муу хэлэх
Нүд нь дээр минь гөлөг зодоход бүр дургүй
Хэтэрхий халуун, хэтэрхий хүйтэнд дургүй
Хэтэрхий омголон, хэтэрхий ноомойд дургүй
Бурханыг нулимах адыг өргөмжлөхөд дургүй
Бусдад дагаар орох, адгуусыг тамлахад бүр дургүй ээ
Дургүй бүхнийг минь үзүүлж ханасан эх орон минь
Дургүйгээ хүртэл хайрлах гэж би хүү чинь болсон
Цайг нь уучхаад аягыг нь хөмөрдөггүй ёсоо бодож
Цаг гозойж байсан ч би тань дээр ясаа тавина даа эх ороон