Thursday, January 25, 2007

Happy Birthday to you

Хамгаас хайрт хөөрхөн эгчдээ төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргээд
Нар гэрэлтсэн энэ хорвоод насаа залуужтал инээ
Гэрэл гийсэн гэртээ, жаргал хуртал инээ
Зүүд нойрон дундаа дүүгээ тэврээд инээ
Зүрх сэтгэлдээ хэн нэгнийг хайрлан инээгээрэй

Нар мандсан өглөөг би угтахдаа
Намайг гомдоосон, уурлуулсан хэн бүхэнд аз жаргал хүсдэг
Надад байгаа энэ эрхэм чанар
Намайг л гэдэг таньд минь ч бас байгаасай

Хайртай шүү таньдаа дүү нь хан хорвоод та бид хоёр л бие биенээ хэнээс ч илүү ойлгодог болохоор хамтдаа дандаа л байхыг хүсдэг юм шүү.

Wednesday, January 17, 2007

Ажлахын тулд сурах уу? Сурахын тулд ажлах уу?

Хэрвээ та сурахын хажуугаар ажил хийдэг бол дээрх асуултыг өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Ажил хийдэггүй та ч мөн адил би сурахын тулд ажиллах байсан уу? ажиллахын тулд сурах байсан уу? гээд.. асуултынхаа хариултыг өөртөө үлдээгээд түүндээ дүгнэлт хийгээд тэмдэглэлийнхээ дэвтэрт бичээрэй. Магадгүй хэзээ нэгэн цагт дэвтрээ нээгээд уншихад таны бодол өөрчлөгдсөн ч байж болно шүү дээ. Анх би 7-р ангидаа хүн идэхийн тулд амьдрадаг уу амьдрахын тулд иддэг үү гэсэн зохион бичлэг бичиж байсан юм. Тэр үед би яаг л өөрийн бодол санаагаар хүн идэж байж л ажлах эрч хүчтэй болно. Ажил хийж байгаа юм чинь мэдээж хүссэн зүйлээ худалдан авч сайхан амьдарч чадна гэж бичиж байснаа санаж байна. Сүүлд бодоход миний бодол арай л буруу байсныг би олж мэдсийм. Энэ сэдвийн хувьд өнөөгийн залуусын л амьдрал. Би дээрх асуутыг яаг энэ эссег бичиж байх явцдаа өөрөөсөө асууж үзэхэд хүн сурахын төлөө ажиллаж бас ажлахын тулд сурдаг юм шиг санагдлаа. Би бусдын л адил оюутан. Надад сурахынхаа хажуугаар ажиллаж байсан үе байсаан. Уг нь зорилго маань эзэмших гэж буй мэргэжлээрээ сайн сурах гэтэл сурахад надад сургалтын төлбөр хэрэгтэй. Мөнгө ургадаггүй учир би заавал хөдөлмөрлөж байж мөнгө олно олсон мөнгөөрөө сурах эх үүсвэрээ нээнэ. Ингээд бодохлоор миний хувьд сурахын тулд ажил хийж мөнгө олно, олсон мөнгөөрөө сайн сурч ирээдүйгээ бүтээн цогцлоох юм шиг санагдаж байна. Гэхдээ ямар ч зүйлийг их олон талаас нь харах хэрэгтэй л дээ. Сурахынхаа хажуугаар ажиллахыг бас буруу ч гэж бодож болохым учир юу вэ гэвэл: оюутан байх хугацаанд бидэнд сурч мэдэх зүйл маш их байдаг ч хугацаа маш богино 4-хөн жил. Нүд ирмэх зуур өнгөрөх энэ цаг хугацаанаас, бас ихийг сурч мэдэх энэ үеээсээ мөнгө олохын тулд хумслаад байвал та 100% мэдэж болох байсан мэдлэгээсээ 50%-д хүрэхтэй үгүйг нь мэдээд үлдсэн хувийг нь ажил хийхийн тулд алдаж байна гэсэн үг. Энэ алдсан мэдлэгийг та өөрөө л цаг гарган хичээж олж авахгүй л юм бол дахин хэн ч таньд зориулан заахгүй. Ингээд бодохоор та сурахын тулд хөдөлмөрлөж байж мөнгө олсон. Гэтэл тэр их хүч хөдөлмөр, хөлс шингэсэн мөнгөндөө дүйцэхүйц мэдлэг олж авахгүй бол ажил хийж сурсаны ашиг байна гэж үү? . Уг нь боломжтой бол та ажилласан ч өөрийн сурч байгаа мэргэжилд тус болохуйц зүйлээр ажиллавал таньд арай л хялбар байх. Тэгээд ч хүн насан туршдаа оюутан байж сурдаггүй шүү дээ. Харин амьдралынхаа ихэнх үед нь ямарваа нэг ажил хийж амьдрах нь гарцаагүй. Сурах хугацаа бага харин ажиллах үе их. Ингээд бодохоор сурах үедээ сурсан шиг сураад, төгсөөд яаг л мэргэжлээрээ ажилаад тэр ажилдаа бусдаас тэргүүний байж чадвал амьдралын утга учир тэнд л байгаа юм шиг. Төлбөрөө яаж олох вэ? гэж үү.. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж яагаад болохгүй гэж. Та ажил хийж мөнгө олно гэж санаа зовохгүй. Гагцхүү толгойгоо л сайн цэнэглэж, сайн ажилуулах л үлдэж байна. Ингээд л та үнэгүй сурч болохоор боллоо. Таны бодол, миний санаа бодолтой нийлэхгүй байж болох ч энэ миний л бодол шүү дээ.

Monday, January 15, 2007

Анд найз нартаа Ц.Хулан

Алаг дэлхийд намайг ганцаардал бүү үзэг гэж
Ашгүй бурхан гар таталгүй хайрласан
Амины хэдэн нөхөдтэй билээ би
Цэцэг шиг залуу насандаа бид инээлдэж уулзлуу
Цэнгэл найрын дунд гар сунгаж танилцлуу
Цэцэн шүлгээр тургиж сум шиг нисэж эсвэл
Цээжинд хүнд оргиод уйлж суухдаа би та нарыгаа дуудлуу
Яасныг санамаар байна хэдхэн найзаа яримаар байна
Яруу найрагчын зүрх нөхөрлөл хайрын данс юм
Алтан үсэгээр бичиж, титэм хийж өмсмөөр
Анд нөхөд минь миний цорын ганцхан гангараа юм
Будант Богдын орой ертөнцийн гунигт цэг дээр
Буугаад нисэх шувууны жигүүрт би атаархдаггүй
Буруудаж зөвдөж, дутаж, сагаж явлаач
Бусад нь яах вэ? Анд нөхдөөр би дутаагүй
Намрын усан бороо яндан дагаад урсхад
Найзынхаа дэргэд дулаацах гэж би гэрээсээ гардаг
Нанчид бүлээн цай хаанаас ч олддог орчлон дээр
Найзынхаа гараас хор уугаад сэхэх гэж би яардаг аа
Дайнтай цагын тэнгэр мэт бараан нь голдуу амьдралд
Дайзтай сум шиг эгнэж явлаа ч нөхөд минь цувж одсоор байна
Шархадсан зүрхийг минь ертөнцийн ямарч рашаанаар анагаахгүй
Шарлынх нь цэцгийг үнэрлэж нэг тайтгардаг аа
Шүлгэндээ тавих эцсийн цэг миний нөхдийн нулимс юм
Шүтээндээ бурхантай цуг залах нь миний нөхдийн хөрөг юм
Шүүх эцсийн цааз миний нөхдийн үнэн гашуун үг юм
Шүүдэртэй талд намайг тавих нь миний нөхдийн л мутар юм аа

Sunday, January 14, 2007

Шинэ жилийн паян

Энэ жилийн шинэ жил миний хувьд маш сонирхолтой болж өндөрлөлөө. Бусдын хувьд ямар байсныг хэлж мэдэхгүй л байна. Ямар ч байсан шинэ жилээр би уйдсангүй. Ямар нэгэн аргаар өөрийгөө баясгаад, хөгжилтэй л өнгөрүүлсэн. Магадгүй миний хувьд хамгийн инээдтэй шинэ жил байсан ч байж болох..Сургуулийнхаа шинэ жил дээр зохиогдсон тэмцээнд ангийнхаа нэг залуутай цуг ороод түрүүлээд бэлэг авсан.Аягүй инээдтэй тэмцээн. Эрхтэнүүдээ нийлүүлий гэдэг нэртэй тэмцээн. Тэгэхдээ буруугаар бодож болохгүй шүү. Нэр нь эвгүй болохоос хөгжилтэй тэмцээн. Хөтлөгчийн хэлсэн эрхтэнүүдийг нийлүүлнэ.Анхаарах зүйл нь урьд нь нийлүүлсэн байсан эрхтэнүүдээ салгаж болохгүй. Эрхтэнүүдээ нийлүүлсээр яваад бүүр хөдөлхөд ч бэрх байдалтай болсон хойно нь тэвчээрийг нь шалгадаг. Гар хөл ер нь бүх л юм аймар өвдөж байсан. Уг нь би тэвчээртэйл дээ. Гэхдээ ийм тал дээр биш. Би өвдөлтийг тэсвэрлэхдээ муу. Манай ангийн хүүхэд л тэр үед намайг зоригжуулж байсан.”Марта тэснэ шүү чи чаднаа, найз нь чамайг чадна гэдгийг мэдэж байна” гээд л..Тэсхээс аргагүй байдалд ортол гоё гоё үг хэлж байгаа юм чинь.Энэ үгнүүдийг сонсоод итгэлийг нь алдахгүй гэсэндээ ёстой шүдээ зуусан.Уг нь энэ залуу бид хоёр хоорондоо тийм ч сайхан харилцаатай биш л дээ.Учир нь бид хоёрын санаа бодол хэзээ ч нийлж байгаагүй.Гэхдээ бид хоёр чадсан, тэмцээнд түрүүлсэн хамтын хүчээр. Ямар ч зүйлд болохгүй, бүтэхгүй зүйл байдаггүй юм байна гэдгийг тэр үед маш сайн ойлгосон.Бас нэг инээдтэй зүйл нь анх удаа үнэ хаялцаж юм авч үзсэн. Гэхдээ авсан зүйл нь хүн.Манай шинэ жилийг хөтлөж байсан ах манай сургуулийн нэг залууг гаргаж ирээд үнэ хаялцуулна гэдэг юм байна. Тэгээд анхны үнэ нь 3000т гэлээ. Мэдээж юу гэж хүн тийм хямдхан байж болох вэ? Тиймээс би зүгээр л үнийг нь өсгөөд өгий гэж бодоод 10000т гээд хэлчихсэн. Уг нь бодохдоо ангийнх нь хүүхдүүд өндөр үнэ хэлээд авчихна гэж бодож байсым. Гэтэл миний хэлснээс дээш хэлэх хүн байдаггүй. Хөтлөгч 10000т мянгаас дээш үнэ хэлэх хүн байна уу? Байхгүй бол зарлаа нэг, хоёр, гурав гэж ирээд л тэр цагаан даашанзтай бүсгүй манай залууг авлаа гэдэг юм байна. Би ч ичсэндээ ширээн доогуураа ороод нуугдчихсан. Зүгээр л үнийг нь өсгөх гэсний гайгаар худалдаж авах болчихдог. Хөтлөгч бүх хүмүүсийг урайлаад л бүгдээрээ цагаан даашинзтай бүсгүйг гаргаж ирий гээд л орилов. Би юу гэж гархав, ингээд л гүрийгээд байдаг юм шүү гэж бодоод л байж байтал, хөтлөгч би ерөөсөө өөрөө явж авчры гэж хэлээд л манай ангийн ширээ рүү алхаж яваа нь харагдлаа. Бандсандаа ширээн доороосоо гараад хөтлөгчийг даган тайзан дээр гарлаа. Хөтлөгч за мөнгөө гэдэг юм байна. Би ч байхгүйшдээ л гэсэн. Хөтлөгч инээснээ за энэ миний та нарт барьсан surprise байлаа гэж хэлэв. Ёох тэр үед дотор онгойгоод л явчихсан. Ашгү йдээ гэж бодоод л тайзнаас буугаад явж байтал хөтлөгч за ингээд эзэн боол хоёрын бүжиг хэнч битгий босоорой гэдэг юм байна арай нэг сэтгэл уужирч байхад дахиад л нэг бүжиг. Дотроо бурхан минь диско ая л биш байгаасай гэж бодож байтал хяссан юм шиг диско бүжгийн ая сүртэй гэгч нь эхэллээ. Тэр олон хүний дунд бариу платтай диско аянд яаж бүжиглэхээ ч мэдэхгүй хэсэг зогссоноо ер нь ямар хамаатай юм бэ? Хэн ч хараагүй байна гэж бодоод бүжиглэ гэдэг шүлгийг санаад л бүжиглэсэн. Тэгээд ч гэрэл тусчихаар хэн ч байхгүй юм шиг хүмүүсийн хашхиралдах дуу л сонсогдож байсан. Надад хүмүүсийн юу гэж бодсон нь огтхон ч сонин биш байсан, гагцхүү жоохон л ичсэн. Учир нь би хэзээ ч тайзан дээр тийм олон хүний дэргэд бүжиглэж үзээгүй болохоор… Одоо бодоход сонирхолтой нэгэн түүх миний дурсамжийн санд хадгалагдан үлджээ.

Дураараа л гэх идэр залуу насанд
Дурсамжаас өөр юу үлдэх юм бэ?
Алдвал ч алдаг гал халуун нас минь
Ахиад ямар залуу явах биш.

Saturday, January 13, 2007

Уншсан ном

Өөртөө анхаарал таьдаг, бүсгүй хүний гоо сайхны оргил нь болохыг хүсэгч охин чамд зориулан АФРОДИТА ном худалдаанд 2001 оноос хойш цуврал болон гарч байгаа юм байна. Энэхүү цувралуудыг нь уншсанаар чи амьдралынхаа салшгүй хэсэг болсон гоо сайхандаа анхаарал тавьж , олон зуун жилийн баялаг түүхтэй нүүр будалтын урлагт суралцаж, бусдын зүрх сэтгэлийг эзэмдсэн үзэсгэлэн төгс, өөртөө итгэлтэй нэгэн болох болно. Хараа дээгүүр тансаг бүсгүй болоход тань энэхүү цуврал номнууд туслана.

Яаж явж байгаад энэхүү цуврал номыг авсанаа мэдэхгүй л байна гэхдээ л надад таалагдсан шүү. Бүх цувралыг нь олж аваад уншвал их л зүйл мэдэж авах боломжтой юм шиг байгаан. Даан ч урдын цувралууд нь дахин хэвлэлтэнд ордоггүй гэсэн. Тиймээс олж унших боломжгүй юм билээ. Гэхдээ одоо гарах бүх цувралуудыг нь авч уншаад байдаг хэргээ…

Яах ёстой вэ?

Ойрдоо өөрийгөө ч ойлгохоо байлаа. Сав л хийвэл хэн нэгэнтэй муудалцчих гээд... Гэртээ ирээд болсон явдлыг эрэгцүүлэн тунгаавал миний буруу нэг их байхгүй л юм шиг бодогдоод өөрийгөө өмөөрөөд болдоггүйээ. Хүн бүрийн санаа бодол өөр өөр болохоор өөр өөрсдийн л санаа бодлыг хамгаалах гэсний үүднээс маргаан гарсныг олж тогтоолоо. Тэнгэр газар шиг эрс тэс зан ааштай хоёр хүн хэзээ ч найз нөхөд байх боломжгүй юм болов уу? Саяхан би найзыгаа маш их гомдоочихсон. Надад гомдсондоо уйлж байхыг нь хараад өөрийгөө хичнээн муу хүн болохыг ойлгосон. Амьдрал намайг янз бүрийн л хүнтэй учруулна. Энэ бүхэнд энэ надтай санаа бодол нийлдэггүй, бид таарахгүй учир, найз нөхөд байж чадахгүй гээд л, өөрөөсөө түлхээд байвал надад ер нь найз нөхөд гэж үлдэх болов уу? Уг нь нэгдмэл нэг санаатай, найзтай байх хичнээн сайхан гээч. Бие биенээ дэмжээд л ямар ч муудалцах, үл ойлголцох зүйл гарахгүй. Харин надаас шал өөр ааш зантай, энэ найзтайгаа би яаж муудалцахгүй сайхан найзлах вэ? өөрийнхөө санаа бодлыг үл хайхран түүний санаа бодлыг хүндэтгээд чимээгүйхэн найзлаад явах уу? Эсвэл хэн хэн нь ямар нэгэн зүйл дээр өөр өөрсдийнхөө санаа бодлыг илэрхийлэлгүй найзлах уу? ямар ч байсан энэ талаар дараа нухацтай сайн бодож байж шийдвэрээ гаргая. Намайг уучлаарай найз минь. чи бид хоёр энэ сайхан үерхэлээ хадгалж үлдэхийн тулд хэн хэн нь л их хичээж байна. Найз нь чиний санаа бодлыг сонсдоггүй биш, харин ч илүү сонсож тунгааж боддог. Чиний бодолд зөв зүйл их байдаг, тиймдээ ч найз нь бууж өгөн уучлалт гуйдаг ш дээ. Сүүлийн үед найз нь үнэхээр чамайг ойлгохоо болчихсон. Тиймдээ ч уулзахаараа муудалцчих гээд байдаг болохоор хэд хоног чимээгүй алга болсым. Муудалцахыг хүсээгүйдээ алга болсноос биш, найзын холбоогоо таслах санаа огт байгаагүй ээ. Найз нь чамайг уйлуулъя гэж огтхон ч хүсээгүй юм шүү. Тэр үед хэлж байсан ч одоо дахиад хэлмээр байна. Намайг уучлаарай өөрийнхөө санаа бодлыг чиний өмнө тавиад, өөрийг чинь хүндлээгүйд үнэхээр уучлаарай миний буруу..дахиж хэзээ ч уйлуулахаар зүйл хийхгүй ээ. Найз нь хичээнээ итгээрэй.

Болор цомоор сонин юутай

Санаад оромгүй хүнээс санаад оромгүй урилга авлаа. Хар багаасаа л “Болор цомыг” ТҮ- гээр биш амьдаар нь хэн нэгнээс урилга аваад хамт үзэх юмсан гэж бодож байсан мөрөөдөл минь гэнт биелэлээ оллоо. Манайд яруу найраг сонирходог хүн байдаггүй болохоор ийм боломж одоог хүртэл надад олдоогүй юм. Ямар ганцаараа үзэлтэй нь биш сонирхолгүйшдээ. Энэ жилийн болор цомыг ганц хүн л чимэж байлаа. Өчнөөн жил сураг тасраад байсан ард түмний бас миний хайртай яруу найрагч, болор цомын эзэн Хулан эгч маань энэ жил зодоглож байхым. Нэгийн даваанд 32 яруу найрагч оролцсоноос, Хоёрын даваанд 16, Гуравын даваанд шижгэнсэн 5-н яруу найрагч тунаран үлдлээ. Мэдээж манай Хулан эгч тэр дотор нь байх нь тодорхой. Шүүгчид дүнгээ гаргаж байх явцад үзэгчдийг уйдаахгүйн тулд Батзанын Батзаяа ах маань хүрэлцэн ирсэн байлаа. Хүмүүсийг ч нэг хөгжөөх шиг болсондоо. Сонсгол сайтайнх уу? Эсвэл энэ шүлэг надад тийм их таалагдсан болоод би цээжилчихсэн үү бүү мэд. Ямарч байсан нэг богинохон 4-н мөрттэй л энэ жилийн Болор цом 2006 дуусгалаа. Сонирхуулахад: Энэхүү шүлгийг Монголын бүх сайхан ээжүүд, охид бүсгүйчүүд, эмэгтэй яруу найрагчдад зориулан Батзаяа ах маань толгойгоо гашилган, шүүсийг нь шахан, нягтруулан байж бичсэн ганц шүлэг нь юм гэсэн шүү.

Гил хархан үсээ шууж ороосон байлаа
Гэдийхэд нь энгэрээс нь хоёр хөөрхөн шувуу нисэж байлаа,
Төмпөн дотроос хоёр холбоотой юм гаргаж өлгөсөн нь
Түрүүчийн ниссэн шувуудын үүр байсымаа. Хэхэ

За олон юм нуршилгүй болор цомын эзэн хэн байсныг хэлий. Модернист яруу найрагч “уучлаарай нэрийг нь мартчиж” энэ жилийн Болор цомын эзэн болж Янжин лхам бурхан, Хурдан удамын хөөрхөн даагтай гэрийн зүг буцлаа. Манай Хулан эгч 3-р байранд орсон. 3-р байранд орсондоо их л дурамчхан байх нь хүн бүхний нүдэнд илт байлаа. Бүүр дургүйгээ илэрхийлэх гэсэн шиг энэ миний отгон наадам гэж уянгалаг сайхан хоолойгоороо ууртай гэгч нь хэлээд тайзны араар орсноор энэ жилийн болор цом, баяртай, бас гунигтай өндөрлөв. Миний хүндэлж, хайрлаж явдаг хүн тайзан дээр нэг тиймэрхүү зан гаргаж зодог тайлсан ч, энэ хүнийг би хүндэлсээр хайралсаар, бичсэн шүлгүүдийг нь уншсаар л байх болно.