Wednesday, May 30, 2007

Зовлон үзсэн хүний нулимс хүртэл хатдаг

Магадгүй та 25-р суваг телевизээр гардаг “Танайд хоноё” нэвтрүүлгийг үзсэн бол энэхүү үгийг сонссон байх. Энэ үгийг монгол улсын иргэн, эцэггүй 2 хүүхдийн эх, өрх толгойлсон эмэгтэй, өвчинд нэрвэгдсэн бүсгүй хүн хэлсэн юм. Хүн бүхэнд л өөр өөрийн гэсэн зовлон байдаг. Гэхдээ энэхүү нэвтрүүлгийг үзээд би зовлон гэж өлсөх, гутрах, шантрах, хэн нэгнээс хагацах, хүмүүст дээрэлхүүлж аль муугаараа хэлүүлэх, мөн хэн нэгэнд зодуулахыг ч хэлдэггүй юм байна гэж бодсон. Хааяа нэг хоолгүй хонох үедээ ээждээ уурлан “би заавал баян хүн” болоод сайхан амьдарна ингэж л зовж амьдрахгүй гэж хэлж байснаа бодоход зовлон гэж юу байдгыг ч мэдэхгүй тэнэг явснаа энэ нэвтрүүлгийг үзсэнээс хойш ухаарлаа. Хүний тэвчээр барагддаг бол энэ эмэгтэйн тэвчээр аль хэдийн барагддагаа барагдаад дууссан баймаар гэтэл үгүй. Энэ бүсгүй туулсан амьдралынхаа тухай ярихдаа надад тохиолдсон энэ бүхнийг би зовлон гэж бодохгүй байна. Магадгүй бурхан намайг амьдралд тэнцэх нь үү үгүй юу гэдгийг шалгахын тулд энэхүү саадыг илгээсэн ч юм билүү тиймээс би шантарч болохгүй ээ. Би тэнцэх ёстой, амьдармаар байна ш дээ гээд л нүднээсээ нулимс биш инээд цацруулж байсныг хараад өөрийн эрхгүй энэ бүсгүйгээр бахархах сэтгэл төрж байсым. Амьдрал хүмүүст саад бэрхшээлийг ялгалгүй тарааж байдаг ч энэ бүсгүйд хэтэрхий гэж хэлмээр хүнд ачааг нуруу нь дээр нь үүрүүлсэн юм шиг. Магадгүй энэ хүний оронд би байсан бол аль хэдийн тэр их ачаандаа дарагдаад үхлээ хүлээгээд хэвтэж байх байсан биз. Хүний биеийг олж төрнө гэдэг “зүүний үзүүр дээр хэдэн арван мянган будаа асгаад нэг шигхэг нь тогтсонтой” адил ховор заяадаг энэ амьдарлаа эгэл даруухан хэрнээ ухаалаг энэ бүсгүй хичнээн хайрлаж байгааг харсан хэний ч нулимс урсахгүй байх аргагүй. Амьдрахын төлөө, амьд байхын төлөө, аз жаргалынхаа төлөө зовлонг сөрөн яаж тэмцэдгийг харуулж чадсан энэ бүсгүйд миний энэхүү тэмдэглэлийг уншиж байгаа таныг, мөн таны хамаатан садан найз нөхдийг туслаарай хэмээн хүсэх гэсийм. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг шиг энэ бүсгүйд хүчээ нэгтгэн нэг өдрийнхөө ч болов хоолны мөнгийг хандивлая. Биднээс нэг их мөнгө гарахгүйшдээ. Хүн амьдрахыг хүсэж байхад чи үхэх ёстой гээд үхүүлж болохгүй биздээ.

Хэрвээ тэ энэ бүсгүйд туслахыг хүссэн бол Голомт банкны аль ч салбар дээр очиход Тунгаа гэдэг энэ эмэгтэйн хандвын данс байгаа. Энэ бүсгүйд эмчилгээ хийлгэхэд нийт 90 сая төгрөг хэрэгтэй гэсэн. Их сонсогдож байгаа биз. Гэхдээ хүний амьтай яаж дүйхэв. Энэ хүн амьд байвал 90 саяаас ч илүү их хөрөнгө оруулалтыг монгол улсдаа хийж чадахаар чадвартай. Өөрийн хийх гэж байгаа мөнгийг бага гэж битгий бодоорой.1000 ч мянгадахгүй. Дуслыг хураавал далай гэдэг сайхан үг бий шүү дээ. Мөнгөн хандив өргөх боломжгүй бол сэтгэлээсээ энэ бүсгүйн өмнөөс зул өргөж буян үйлдээрэй гэж хүсье! Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Wednesday, May 16, 2007

Uurtuu uram hairlaya.

Sanasnaar boldoggvi horvoo gej ene l baihdaa. Oirdoo bvh l zvil maani bvtelgviteed setgel sanaagaar navs unalaa. dahij bosoj ireh bolov uu? neg l itgeltei bich baina. tegehdee hvn l bolson hoino temtseh l baihdaa. nas zaluu baina. ene bol zuvhun ehlel. vvnees ch hetsvv shiidverlej chadashgvi zvils tulgarah l baih. odoo l unchih yum bol ireedvi maani bvrheg haragdaj baina. tiimees Marta hicheegeerei. ''Amidrald yuch tohioldoj boloh ch ene bvhend shantraad bailgvi saihan amidrahiin tuluu l zvtgeh heregtei''

Friday, May 04, 2007

Ялагдлаа ялалт болгон хувиргах 5-н үндсэн арга


1. Амжилтанд хүрэхийн тулд алдаагаа судал. Алсан үедээ үүнээсээ сургамж ав, тэгээд дараагын удаад ял.
2. Өөрийгөө бүтээлчээр шүүмжлэх зоригтой бай. Алдаа сул талаа судлан олж, засаж залруул.
3. Хувь заяагаа буруутгахаа боль. Саад бэрхшээл асуудал тулгарах бүрд эргэн харж, алдаагаа ол. Юун дээр алдсанаа мэддэг бай. Хувь заяагаа буруутгаснаар хэн ч хэзээ ч юунд ч хүрж байгаагүйг бүү мартаарай.
4. Оролдлоготой байхын зэрэгцээ туршлагаасаа суралцдаг бай. Зорилгоосоо хараагаа бүү салга, гэхдээ толгойгоороо битгий хан мөргө. Шинэ аргыг туршиж үзэж бай.
5. Нөхцөл байдал бүхэн өөрийн гэсэн сайн талтай байдгыг бүү март. Түүнийг нь ол. Сайныг нь олж харвал зориг тань мохохгүй. Ялагдал гэдэг бол болол санааны зөвхөн тэр үеийн л төлөв байдал юм.

Thursday, May 03, 2007

Баасан гаригын үдэш

Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга
Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга
Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүсэглэхэд цаг гарга
Оюун ухаан дундрашгүй тул уншиж мэдэхэд цаг гарга
Ариун хишиг бурханых тул хайр сэтгэлдээ цаг гарга
Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга
Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга
Зүдрэх цаг ээлжтэй тул өглөг хишигт цаг гарга
Хөлс болгон шагналтай тул ажил хөдөлмөрт цаг гарга
Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга


Энэ шүлэг надад ихийг өгүүлж байгаа шиг та бүхэнд ч мөн адил ямарваа нэгэн зүйлийг ойлгоход тань тус дэм болох болтугай. Энэхүү эссегээ би алдаж,онож яваа оюутан та бүхэндээ зориулан бичлээ. Хэрвээ та монгол улсдаа өөрийн чадах хэмжээний хөрөнгө оруулалтаа хийж яваа сайн оюутнуудын нэг бол энэхүү эссег маань цааш унших хэрэггүй ингээд л дуусгачих. Харин тийм биш бол наашаа суу. 100-д нэг гэж хэлэгдэх тэдгээр оюутнуудын тоог бүгдээрээ, хамтдаа нэгээр нэмэхийн төлөө зүтгээд үзье! Миний хувьд хичээл болгон дээр сайн үнэлгээ авдаг, бие даалтуудыг цаг хугацаанд нь хийдэг, өдөр болгон номын санд сууж мэдлэгээ арвижуулдаг тэдгээр сайн оюутнуудын нэг биш л дээ. Би жирийн л нэг оюутан. Ихэнх оюутнуудын адил хичээлээ хааяа тасалчихдаг, бие даалтаа хийгээгүй бол тэр цагыг цонхтой гэж, ээж аавдаа худлаа хэлээд унтчихдаг, өөрийн сонирходог, гайгүйхэн үнэлгээ авдаг, мөн дүндээ хатуу биш багшийн хичээлийг тэсэн ядан хүлээдэг, дургүй ойлгодоггүй хичээл орвол минут бололгүй хэн нэгнээс цаг асуун завсарлахыг хүлээж суудаг, хичээл тархаар бөөн баяр болон гэрлүүгээ нэг их хийх ажилтай хүн шиг яардаг, хааяа баасан гаригыг найзуудтайгаа бааранд өнгөрүүлчихдэг “Гэхдээ ямарч юманд хил хязгаар, зааг байх ёстой” гэдгийг хатуу санаж явдаг ийм л нэг оюутан.. Заримдаа би найз нөхдийнхөө төрсөн өдрөөр найзуудтайгаа Бааранд ордог л доо. Баяраа тэмдэглэнгээ бааранд суугаа охид залуусыг ажиглахад ихэнх нь л ямарч хүсэл зорилгогүй, охид нь намайг хэн нэгэн залуу олж хараасай гэсэн шиг бүжгийн талбайд тайчих шахам бүжиглэж, харин залуус нь яаж ийж байгаад л эндээс нэг охин аваад гарчих юмсан гэсэн харцаар бүжгийн талбайруу цоо ширтэнэ. Энэ бүхэн шөнийн 22 цагаас үүр гэгээртэл хийж буй монгол улсын ирээдүй болсон ихэнх оюутнуудын ажил ба амьдрал. Эдгээр оюутнууд өөрсдийн эрх үүргээ мэддэггүйдээ энд байгаа гэж та бодож байна уу? Харин ч үгүй.. Бид өөрсдийн эрх үүргээ хэнээс ч илүү сайн мэддэг. Гагцхүү бид өөрсдөдөө хил хязгаар, хэмжээ тогтоож чаддаггүйгээс л үдшийн бүрий үүрийн гэгээ болтол эцэг эхийнхээ сэтгэлийг зовоож энд байгаа нь энэ. Энэ бүхэнд та хэнийг буруутгах вэ? Оюутан бидний чөлөөт цагыг зөв боловсон өнгөрүүлэх газар байгуулж өгөөгүй улс төрчдийн буруу юу? эсвэл өнөөдөр чамайг хүний дайтай хүн болгох гэж олсон хэдэн төгрөгөө өөрөөсөө хүртэл харамлан байж чамд л зориулдаг эцэг эхийн чинь буруу юу? Энэ асуултын хариултыг эрхэм уншигч таньд үлдээе! Амьдралд өөрийн гэсэн хүсэл зорилгогүй хүн юу ч бүтээж хийж чаддаггүй. Харин урдаа зорилго тавиад түүндээ хүрэх гэж үхэн хатан тэмцэж зорилгодоо хүрч чадсан хүн л аз жаргалтай амьдардаг. Цаг хугацаа хувьсан өөрчлөгдөж, хорвоо ертөнц дээр оршин буй хүн төрөлхтөн ч дэвшил хөгжлийн замруу тэмүүлхийн хэрээр, залуус бидний эзэмшиж буй мэргэжилд их өндөр шаардлага тавигдах болсон. Бидний зарим нэг нь цаг үеэ мэдэрч өөрийн байр сууриа хадгалан үлдэж байгаа ч, ихэнх залуус үүнийг анзааралгүй, ихийг сурч мэдэх энэ л үеэ Бааранд өнгөрүүлж буй нь нууц биш. Тэгвэл бид орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд яах ёстой вэ? Энэ их амархан. Цаг хугацааг хийсэн бүтээсэн зүйлтэй өнгөрүүлэхэд л хангалттай. Оюутан байх үед найз нөхөдтэйгөө наргиж цэнгэх үе хэнд ч байдаг. Гэхдээ яагаад заавал бааранд өнгөрүүлэх ёстой гэж. Оюутнууд бидэнд хэн хэнээсээ илүү зүйл юу ч байхгүй. Чухамдаа хэн нь урдаа зорилготой, түүндээ хүрэхийн төлөө тэмүүлж, уншиж судлаж байгаагаараа л ялгардаг.
Тиймээс яаг өнөөдрөөс эхлэн урдаа зорилт тавиад ирээдүй болсон эх орон, энэхэн хорвоод төрүүлсэн эцэг эх, алдаж оносон ч амьдрасаар л байдаг өөрсдийнхөө төлөө тэмцэцгээе!! Бусдын хийж чадаагүй зүйлсийг сэтгэж бүтээ, өөртөө зав чөлөө өгөлгүй ажил, хийсэн бүтээсэн зүйлээ хараад баярла, энэ бол амьдрал залуусаа!!!

Амьдрал бол бидэнд өгсөн бурханы бэлэг. Харин амьдралдаа хийж буй зүйл чинь бурханд өгч байгаа таны бэлэг.