Wednesday, June 13, 2007

Та алийг нь сонгох байсан бэ?

Хайр сэтгэл үү? эсвэл Мөрөөдөл үү? таньд аль нэгийг нь л сонгох шаардлага гарсан. Мөрөөдлөө сонговол та хайртай залуу(бүсгүй)-гээ алдана, харин хайртай хүнээ сонговол та насан туршдаа мөрөөдөж биелүүлэхийг хүсдэг байсан ажил ба амьдарлаа золиослон байж түүнийгээ авч үлдэнэ.Ийм зүйл тохиолдвол та яаж шийдэх вэ? Яагаад?

Thursday, June 07, 2007

Энэ миний амьдрал

Хүний яаж амьдрах надад уг нь чухал биш л дээ. Тиймдээ ч би хэн нэгний амьдрал руу өнгийж явдаггүй. Гэтэл бусдад миний амьдрал сонин байдаг бололтой. Хаана амьдардаг, ямаршуухан амьдралтай, хэн хэнтэйгээ амьдардаг, бараг л өдөр оройн хоолондоо юу иддэг гээд л бүх зүйл маань…. Энэ бүх асуултын хариултыг надаас өөр мэдээж хэн ч мэдэхгүй. Хачирхалтай нь өөрийнхөө амьдралын талаар өөр хэн нэгнээс сонсох нь элбэг. Зарим нь өрөвдөж, үлдсэн нь атаархаж ярина. Юу ч гэж ярисан үнэндээ надад хамаагүй ээ. Гэхдээ үнэн юм үнэнээрээ л сайхан. Хэн нэгнээр атаархуулж, эсвэл өрөвдүүлж амьдрахыг үнэндээ би хүсэхгүй байна. Гэтэл энэ миний биш намайг төрүүлж, өсгөж байгаа аав ээжийн минь амьдрал болохоор хэн нэгнийг миний гэр бүлийн талаар амандаа орсноороо битгий чалчаасай гэсэндээ өөрийн гэр бүлийн үнэн бодит амьдралыг бичихийг зорилоо. Миний аав ээж хоёр Сүхбаатар аймгын Наран сумых. 1980 онд гэр бүл болж 1985 онд анхны хүүхэд болох миний эгч мэндэлсийм. Ээж минь их ухаалаг, ажилсаг, амьдралынхаа төлөө зүтгэдэг нэгэн байсан болохоор биднийг өөрсдийнхөө амьдралаас илүү сайхан амьдраасай гэсэндээ хотруу 1982 онд аавыг ятгасаар байгаад нүүж ирсэн. Ингээд л Батхүрэлийнх гэдэг айлын амьдрал цэцэглэж эхэлсийм даа. Эгчийг төрсний дараахан удалгүй 1987 онд би төрж аав ээждээ бас нэг баярыг бэлэглэсэн. Түүний дараа дүү минь 1989 онд мэндэлснээр манай гэр бүлийн гишүүд үндсэндээ бүрэлдэж дууссан. Ээж минь нягтлан бодогч мэргэжилтэй, тухайн үедээ 60-р дэлгүүрт нягтлан бодогч хийдэг байсан ч нэг хэсэг хувьчлал явагдсанаар ээж ажилгүй болж хувиараа их ч бизнес эрхэлсэн. Зарим нь дампуурч, нилээд нь ашигаа өгсөн дөө. Ээжийг ажилгүй болох үед анх удаа л манайх гэдэг айл заримдаа хоолтой, заримдаа хоолгүй байж үзсэндээ. Аав монголын цахилгаан холбоонд ажилладаг байсан ч гэрэл цахилгаан, утас, байрны мөнгөнд цалингаа өгөөд л дуусчихдаг байсан. Манай дүү тэр үед жоохон байсан ч их ухаантай хүүхэд байсан. Зайрмаг идэж байгаа хүүхдүүдийг харахаараа “ээжээ би зайрмаг идмээр л байна гэхдээ та дараа мөнгөтэй болохоороо надад яг ийм зайрмагнаас 2-ыг заавал авч өгөөрэй” гээд л зүрх шимширтэл хэлдэг байж билээ. Тэгэхдээ бидний энэ байдал удаан үргэлжлээгүй юм. Ээжийн минь хичээл зүтгэлийн ачаар бид дахин хүссэн зүйлээ идэж ууж, хүссэн хувцасаа өмсөж элбэг хангалуун л өссөн. Биднийг сайхан амьдруулхын тулд ээж минь хэт их ажилснаас янз бүрийн л аймшигтай өвчинтэй тулгарч байсан. Энэ бүхэн биднийг идэж ууж, хувцаслахад амьдрал оршдоггүй гагцхүү элэг бүтэн гэр бүл л сайхан амьдралын утга учир гэдгийг ойлгоход тусласым. Ээж аав маань биднийг их орой төрүүлсэн болохоор бид 3-ын нэг нь ч гараас гараагүй одоог хүртэл ээж аавынхаа олсон мөнгөнөөс хуваалцсаар л байгаа. Ээж аав маань биднийг хатуу гараар зөв хүмүүжүүлсэн болохоор биднээс муу амьдрах хүн байхгүй гэдэгт би итгэдэг. Айлын хүүхдүүд дунд эцэг эхийгээ зовоодог нэг хүүхэд заавал байдаг гэсэн. Тэр нь эгч дүү бид 3-аас би юм шиг байгаан. Яагаад гэвэл би зөв ч, буруу ч нэг юм руу тэмүүлсэн л бол түүнийхээ эцсийг үзэх гэж зүтгэдэг зантай болохоор.. Энэ зан маань надад их ч гай болж, түүнийхээ ачаар ээжийгээ их ч уйлуулсан даа. Тэгэхдээ ээж минь ингэлээ гээд надад нэг ч удаа гомдолж байгаагүй ээ. Миний гэр бүлд бусдын л гэр бүлтэй адил баяртай, жаргалтай, маргаантай, нулимстай өдрүүд өнгөрдөг. Гэхдээ энэ бүхний эцэст би гэр бүлдээ хайртай. Учир нь миний амьдралын хамгийн аз жаргалтай өдрүүд энэ л гэрт өнгөрч байдаг учираас.

Хацар эсгэх нулимс шиг гашуун болохоор нь амьдралд би хайртай
Хааяа чихэр амтлуулчихаад буцаагаад авчихдагт нь хайртай
Хүссэн бүхнийг минь ёсоор болгодоггүйд нь хайртай
Хүч хүрэхгүй нь гээд сөхрөхөд түшиж босгодогт нь хайртай.