Saturday, June 21, 2008

Зүгээр л...

Гадаа бороо ороод байгаль дэлхий сэргэж байгаа ч сэтгэлд нэг л гунигтай.. Хүн гэж сонин шүү бороо бороо ороорой гээд алгаа тосож байсан нь саяхан атал 3-хан хоног дарааллан орсоны дараа бороог нараар солихыг хүсэж байдаг...Ямартай ч энэ бороо байгаль дэлхийн бүх л муу муухай зүйлсийг урсган авч байгаатай адил хүмүүсийн сэтгэлийг ч мөн адил сайн шиг угаагаад өгөөсэй...

Цаг хугацааг гэнэт долоовор хуруугаараа зогсоож
Үхлийг жинхэнэ амьдрал гэж нэрлээд
Үлдэж буй насаа намрын навчинд өгмөөр байна
Шунал хүслийн эзэн баймааргүй байна
Шувуу эсвэл шоргоолж болмоор байна
Ертөнцийн хойд захаас бүхнийг шинээр эхлэмээр байна
Ерөөсөө энэ амьдралыг савандаж байгаад сайн гэгч нь угаамаар байна..

Tuesday, June 17, 2008

ene bol bi

Zarimdaa hvnd uuriiguu tanihgvi boltloo uurchlugduh ve baidag. gehdee ymarch tohioldold chi bol uur negen bish chi l baih estoi.