Showing posts with label Эссе. Show all posts
Showing posts with label Эссе. Show all posts
Wednesday, January 17, 2007
Ажлахын тулд сурах уу? Сурахын тулд ажлах уу?
Хэрвээ та сурахын хажуугаар ажил хийдэг бол дээрх асуултыг өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Ажил хийдэггүй та ч мөн адил би сурахын тулд ажиллах байсан уу? ажиллахын тулд сурах байсан уу? гээд.. асуултынхаа хариултыг өөртөө үлдээгээд түүндээ дүгнэлт хийгээд тэмдэглэлийнхээ дэвтэрт бичээрэй. Магадгүй хэзээ нэгэн цагт дэвтрээ нээгээд уншихад таны бодол өөрчлөгдсөн ч байж болно шүү дээ. Анх би 7-р ангидаа хүн идэхийн тулд амьдрадаг уу амьдрахын тулд иддэг үү гэсэн зохион бичлэг бичиж байсан юм. Тэр үед би яаг л өөрийн бодол санаагаар хүн идэж байж л ажлах эрч хүчтэй болно. Ажил хийж байгаа юм чинь мэдээж хүссэн зүйлээ худалдан авч сайхан амьдарч чадна гэж бичиж байснаа санаж байна. Сүүлд бодоход миний бодол арай л буруу байсныг би олж мэдсийм. Энэ сэдвийн хувьд өнөөгийн залуусын л амьдрал. Би дээрх асуутыг яаг энэ эссег бичиж байх явцдаа өөрөөсөө асууж үзэхэд хүн сурахын төлөө ажиллаж бас ажлахын тулд сурдаг юм шиг санагдлаа. Би бусдын л адил оюутан. Надад сурахынхаа хажуугаар ажиллаж байсан үе байсаан. Уг нь зорилго маань эзэмших гэж буй мэргэжлээрээ сайн сурах гэтэл сурахад надад сургалтын төлбөр хэрэгтэй. Мөнгө ургадаггүй учир би заавал хөдөлмөрлөж байж мөнгө олно олсон мөнгөөрөө сурах эх үүсвэрээ нээнэ. Ингээд бодохлоор миний хувьд сурахын тулд ажил хийж мөнгө олно, олсон мөнгөөрөө сайн сурч ирээдүйгээ бүтээн цогцлоох юм шиг санагдаж байна. Гэхдээ ямар ч зүйлийг их олон талаас нь харах хэрэгтэй л дээ. Сурахынхаа хажуугаар ажиллахыг бас буруу ч гэж бодож болохым учир юу вэ гэвэл: оюутан байх хугацаанд бидэнд сурч мэдэх зүйл маш их байдаг ч хугацаа маш богино 4-хөн жил. Нүд ирмэх зуур өнгөрөх энэ цаг хугацаанаас, бас ихийг сурч мэдэх энэ үеээсээ мөнгө олохын тулд хумслаад байвал та 100% мэдэж болох байсан мэдлэгээсээ 50%-д хүрэхтэй үгүйг нь мэдээд үлдсэн хувийг нь ажил хийхийн тулд алдаж байна гэсэн үг. Энэ алдсан мэдлэгийг та өөрөө л цаг гарган хичээж олж авахгүй л юм бол дахин хэн ч таньд зориулан заахгүй. Ингээд бодохоор та сурахын тулд хөдөлмөрлөж байж мөнгө олсон. Гэтэл тэр их хүч хөдөлмөр, хөлс шингэсэн мөнгөндөө дүйцэхүйц мэдлэг олж авахгүй бол ажил хийж сурсаны ашиг байна гэж үү? . Уг нь боломжтой бол та ажилласан ч өөрийн сурч байгаа мэргэжилд тус болохуйц зүйлээр ажиллавал таньд арай л хялбар байх. Тэгээд ч хүн насан туршдаа оюутан байж сурдаггүй шүү дээ. Харин амьдралынхаа ихэнх үед нь ямарваа нэг ажил хийж амьдрах нь гарцаагүй. Сурах хугацаа бага харин ажиллах үе их. Ингээд бодохоор сурах үедээ сурсан шиг сураад, төгсөөд яаг л мэргэжлээрээ ажилаад тэр ажилдаа бусдаас тэргүүний байж чадвал амьдралын утга учир тэнд л байгаа юм шиг. Төлбөрөө яаж олох вэ? гэж үү.. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж яагаад болохгүй гэж. Та ажил хийж мөнгө олно гэж санаа зовохгүй. Гагцхүү толгойгоо л сайн цэнэглэж, сайн ажилуулах л үлдэж байна. Ингээд л та үнэгүй сурч болохоор боллоо. Таны бодол, миний санаа бодолтой нийлэхгүй байж болох ч энэ миний л бодол шүү дээ.
Sunday, December 17, 2006
Хөгжилтэй, бүтээлч амьдарцгаая!
Амьдралд өөрийн гэсэн хүсэл зорилгогүй хүн юу ч бүтээж хийж чаддаггүй. Харин урдаа зорилго тавиад түүндээ хүрэх гэж үхэн хатан тэмцэж зорилгодоо хүрч чадсан хүн л аз жаргалтай амьдардаг. “Алдагдсан цаг хугацаа гэдэг эргэж буцдаггүй үхэлтэй адил” гэж 1-р Петр хаан хэлэхдээ юу бодож байсан бол? Магадгүй энэ хүн бидэнтэй л адил алдаж онож явсныхаа дараа гэнэт ухаар ч бүхнийг буцаагаад шинээр эхлэхийг хүссэн ч цаг хугацааг эргүүлж авчирч бүхнийг өөрчилж чадаагүйдээ харамсан энэ үгийг биднийг өөрийнх нь алдааг битгий давтаасай гэж бодон хэлсэн ч байж болохым. Амьдрал хэнийг ч ялгалгүй зовлон бэрхшээл саад тотгорыг тараан цацаж байдаг. Үүнийг сэтгэлийн тэнхээ, эрх хүчтэй ажилсаг, бүтээлч хүмүүс л даван туулж цаг хугацааг эзлэн амьдардаг бол, харин амьдралын зорилгогүй, хийсэн бүтээсэн зүйлгүй хүмүүс нь цаг хугацааг даган урссаар өөрөөр хэлбэл цаг хугацааны боол болон амьдрасаар насыг элээдэг. Тэгвэл бид амьдралыг яаж хөгжилтэй, инээд хөөртэй, хийсэн бүтээсэн зүйлтэй, эргээд харахад өнгөрсөн цаг хугацаандаа харамсахааргүй амьдрах вэ? Энэ бол надаас, багшаас, хамт олноос, эцэг эхээс чинь шалтгаалах асуудал огтхон ч биш. Энэ бол зөвхөн бие, иргэн хүн болон амьдралд хөл тавих гэж буй таниас л шалтгаална. Хамгийн гол нь хүн зорилготой л байвал амьдралын утга учир бий болно гэсэн үг. Зорилго л хүнийг агуу их бүтээн босголтонд дууддаг. Хэрвээ та хийсэн бүтээсэн, босгосон, үйлдвэрлэсэн, зүйлтэй бол өөрөөрөө бахархан бардамхан алхаарай. Бага зүйл бүтээгээгүй хүн ихийг бүтээх боломжгүй гэж мэргэдийн хэлсэн үг байдаг. Хүн агуу хүсэл мөрөөдөл, том төлөвлөгөө гаргаад, гол нь түүндээ бага багаар тэмүүлэх ёстой юм шиг надад санагддаг. Амьдралын ерөнхий зорилгоо гаргаад өдөр бүр ямар нэгэн жижиг зүйл бүтээх зорилго тавиад, түүнийг хийж хэрэгжүүлэхийн оронд “мөрөөдөл” болгон хадгалсаар хамаг сайхан боломжоо бид алддаг. Энэ бүхэн ганцхан залхуугаас болдог гэхэд та итгэх үү? Та эргэлзэж болох ч энэ бодитой зүйл. Залхуу гэдэг энэ өвчнийг л ялан дийлж чадвал та хүсэл зорилгоо мөрөөдөл биш болгож болно. Тиймээс хийсэн бүтээсэн зүйлгүй урсгалаараа аз жаргал надад аяндаа ирнэ гээд суух хэрэггүй. Урдаа зорилт тавиад ирээдүй болсон эх орон, энэхэн хорвоод төрүүлсэн эцэг эх, алдаж оносон ч амьдрасаар л байдаг өөрийнхөө төлөө тэмцэцгээ найзуудаа. Бусдын хийж чадаагүй зүйлийг сэтгэж бүтээ, өөртөө зав чөлөө өгөлгүй ажил, хийсэн бүтээсэн зүйлээ хараад баярла, энэ бол амьдрал. Амьдрал бол аалзны тортой адил. Хүч дорой хүн түүнд орооцолддог бол хүчтэй нь түүнийг сэтэлж гардгым.
Амьдрал бол бидэнд өгсөн бурханы бэлэг. Харин амьдралдаа хийж буй зүйл чинь бурханд өгч байгаа таны бэлэг.
Амьдрал бол бидэнд өгсөн бурханы бэлэг. Харин амьдралдаа хийж буй зүйл чинь бурханд өгч байгаа таны бэлэг.
Friday, December 15, 2006
Эцэг эх хүүхдээ хэрхэн хайрлавал зохих вэ?
Миний бодлоор хүн хайрлаж хайрлуулахын сайханыг мэдрэхийн тулд хорвоод төрдөг. Хайр гэдэг энэ ганцхан үгний цаана хорвоо дэлхий тэр чигээрээ багтдаг ч байж болохым. Хайр нь дотроо их олон янз. Хүн хүнээ хайрлах, Эх орноо хайрлах,эцэг эх хүүхдээ хайрлах гэх мэт олон янз байдаг ч тэр их хайрын дундаас хамгийн эрхэм дээд, хэмжээ хязгаартай, бас сургамжтай хайр нь эцэг эхийн хайр юм шиг. Хүн бүхэн өөр өөрийн бодлоор л хүүхдээ хайрлаж өсгөж хүмүүжүүлдэг. Яаж хайрласнаас шалтгаалан тэр хүүхдийн ирээдүйн амьдрал тодорхойлогддог. Ер нь бол хүүхдийг ил бас далд аль алийг нь хослуулан хайрлаж байх хэрэгтэй. Зарим эцэг эхчүүд хайрлаж байгаагаа ил гаргачихвал давраад толгойн дээр гарчихна гээд буруу ч зөв ч юу ч хийсэн загнаж, үглэж, яншиж байдаг. Энэ нь нэг талаар бодоход зөв ч нөгөө талаараа хэтэрхий туулширсан арга ядсан хайр юм. Магадгүй яагаад ингэж хэлж байгаа юм бол гэж та гайхаж байж болохым. Нэг жишээ аваад бодоод үзье! Хэрвээ манай Монголд өвөл, намар, хаврын улирал гэж байдаггүй зөвхөн зуны улирал гэж байдагсан бол та зунаас уйдах байсан уу! Та энэ асуултанд нэг хариулаад үзээрэй. Би лав уйдаж бас залхах байсан. Та хэрвээ хүүхдээ дандаа л загнаж үглээд хайраа ил гаргахгүй ингэж хайрлахым бол хүүхэд тань таны үгийг нэг хэсэгтээ дагаж таныг баярлуулах боловч тун удалгүй таны энэ хэцүү хайрнаас залхаж зөрүүд ,дураараа, дээрэлхүү, захирангуй нэгэн болж төлөвших ирээдүйн амьдралыг нь та заагаад өгчихөж байна гэсэн үг. Энэ хэсгийг уншаад хүүхдээ алган дээрээ бөмбөрүүлж юу ч хийсэн зөвтгөж хэн ч загнасан өмөөрөн хайрламаар санагдаа юу? Энэ бас л буруу алхам. Хэрвээ та хүүхдээ ингэж хайрлаж байгаа бол хүний үг сонсдоггүй, хэн нэгнээс байнгын тусламж хүсдэг, биеэ дааж сураагүй ийм л нэгэн болж хүмүүжнэ. Тэр үед та хүүхэд хайр даадаггүй гэдэг энэ өгүүлбэрийг ямар үнэн болохыг ойлгоход аль хэдийн оройтсон байна. Иймээс та загнаж зэмлэхийг урьтал болголгүй, бас хэт шүтэн биширч хайрлахыг хойш тавин Монгол улсдаа хэрэгтэй хүн болоход нь туслан нас насанд нь тохируулан буруу юм хийвэл загнаж зөв хийсэн зүйлд нь урам өгч, дэмжиж эргээд өөрийнхөө хүүхдийг харахад харамсхааргүй цээж дүүрэн амьсгалхаар хайрлаарай. Амьдрал богинохон ч өөрийн хайрнаас бүрдсэн үр хүүхдүүдээ сайн сайхан явахыг хараад аз жаргалтай инээмсэглэн явах ёстой хүмүүсийн нэг эцэг эхчүүд та нар юм шүү!!!!!!!!
Thursday, December 14, 2006
Орчин үеийн багш гэж хэн бэ?
Бид бүхний ажиллаж амьдрах 21-р зуун бол мэдээлэл оюуны эрин үе юм. Цаг хугацаа хувьсан өөрчлөгдөж, хорвоо ертөнц дээр оршин буй хүн төрөлхтөн ч дэвшил хөгжлийн замруу тэмүүлхийн хэрээр, бидний эзэмшиж буй мэргэжилд ч их өндөр шаардлага тавигдах боллоо. Бидний зарим нэг нь цаг үеэ мэдэрч өөрийн байр сууриа хадгалан үлдэж байгаа ч, ихэнх хүмүүс үүнийг анзааралгүй, өнгөрсөн үеэрээ амьдарч байгаа нь нууц биш. Тэгвэл бид орчин үетэйгээ хөл нийлүүлэн бусдаас хоцролгүй алхахын тулд яах ёстой вэ? Үүнийг ярихын өмнө багш гэж хэн бэ? гэдэг талаар авч үзье! Бидэнд зааж сургаж, зөвлөж, мэдлэг боловсрол олгож, биднийг ирээдүйн замд хөтлөдөг ачтан. Энэ үнэн ч одоо үед багшийн энэ тодорхойлолт дэндүү ядмаг тодорхойлолт болох байх. Тэгвэл орчин үеийн багш гэж хэн бэ? Түүнд тавигдаж буй шаардлагын талаар авч үзье! Хүн дуртай ажлаа хийж байхдаа л хамгийн их аз жаргалтай байдаг гэсэн энэ үг ганцхан утга санааг илэрхийлээгүй бололтой. Хүн бүр ямар нэгэн юманд ур чадвартай байдаг. Ямар ч ур чадваргүй хүн гэж огт байдаггүй. Тиймээс хувийн ур чадвартаа тулгуурлан мэргэжил ажилаа сонговол амжилтанд хүрэх зам их ойрхон байдаг. Жишээ нь: Хэрвээ та ятгах авъяастай бол менежир, гарын мэдрэмжтэй бол эмч, хариуцлагатай тэвчээртэй бол эдийн засагч, хүүхдэд хайртай бол багш гэх мэтчилэн юуны түрүүнд өөрийнхөө ур чадварт тохируулан мэргэжлээ сонгож сурах шаардлагатай. Түүний дараа харин та сонгосон мэргэжилдээ дур сонирхолтой байх нь юунаас ч чухал юм. Хүн дуртай зүйлээ хийж байхдаа өдрийн турш өөртөө итгэлтэй бардам байхаас гадна, ажлын бүтээмж үр дүн ч их өндөр байдаг. Хэрвээ та ажилдаа дур сонирхолгүй бол өдрийн турш магадгүй амьдралынхаа ихэнх хэсгийг ял үүрч байгаа байдалтай л өнгөрүүлнэ. Өөрийн сонирхолтой, сэтгэл санаа, ур чадвартаа нийцсэн ажил хийж байгаа хүнээс гайхмаар эрч хүч гардаг. Үүний дараа мэдээж мэдлэг боловсрол. Урьд нь багш хүнийг өөрийнхөө мэргэжлийг л бүрэн төгс мэддэг байхад болно гэж үздэг байсан бол одоо үед энэ багш гологдхоор үе иржээ. Өөрийн мэргэжлээс гадна гадаад хэл, компьютер, улс төрийн талаар зохих хэмжээний мэдлэгтэй байхыг шаардаж байна. Мөн харилцааны соёл, үлгэр жишээ ч, эрэл хайгуулч, байх ёстой гэх мэтчилэн тавигдаж байгаа шаардлагуудаас үзэхэд үнэхээр шилдэг, шилмэл, төгс төгөлдөр багш л орчин үед ажлын байртай болох боломжтой боллоо. Магадгүй та хүн төрөлхтөн байгаа цагт багш мэргэжил хэзээ ч устаж алга болохгүйгээс хойш бид ямар ч мэдлэг боловсролтой байсан ч цаг үеийг эзэлсээр байх болно гэж бодож байна уу? Таны бодож байгаад үнэний хувь байгаа ч одоо чинь мэдээлэл технологын дэвшил асар хурдастай явагдаж байгаа өнөө үед өв тэгш, бүхнийг мэддэг электрон багш гараад ирэхийг хэнч үгүйсгэхгүй болохоор яах ч аргагүй та цаг үеэ мэдрэх л шаардлагатай болоод байна. Эцэст нь одоо багш мэргэжлээр суралцаж байгаа оюутнууддаа хандаж миний зүгээс хэдэн үг хэлэхэд цаас нь дээр бичигдээд үлдэх дүнгийн төлөө битгий гүйгээч, өөрийн ур чадвартаа тохирсон мэргэжлээ сонгон суралцаад хэнээс ч илүү түүнийгээ эзэмшсэн байхад, та хэзээ ч, хаана ч гологдохооргүй цаг үеэ эзэлсэн хүн байх болно.
Subscribe to:
Posts (Atom)