Өөртөө анхаарал таьдаг, бүсгүй хүний гоо сайхны оргил нь болохыг хүсэгч охин чамд зориулан АФРОДИТА ном худалдаанд 2001 оноос хойш цуврал болон гарч байгаа юм байна. Энэхүү цувралуудыг нь уншсанаар чи амьдралынхаа салшгүй хэсэг болсон гоо сайхандаа анхаарал тавьж , олон зуун жилийн баялаг түүхтэй нүүр будалтын урлагт суралцаж, бусдын зүрх сэтгэлийг эзэмдсэн үзэсгэлэн төгс, өөртөө итгэлтэй нэгэн болох болно. Хараа дээгүүр тансаг бүсгүй болоход тань энэхүү цуврал номнууд туслана.
Яаж явж байгаад энэхүү цуврал номыг авсанаа мэдэхгүй л байна гэхдээ л надад таалагдсан шүү. Бүх цувралыг нь олж аваад уншвал их л зүйл мэдэж авах боломжтой юм шиг байгаан. Даан ч урдын цувралууд нь дахин хэвлэлтэнд ордоггүй гэсэн. Тиймээс олж унших боломжгүй юм билээ. Гэхдээ одоо гарах бүх цувралуудыг нь авч уншаад байдаг хэргээ…
Showing posts with label Шинэ мэдээлэл. Show all posts
Showing posts with label Шинэ мэдээлэл. Show all posts
Saturday, January 13, 2007
Болор цомоор сонин юутай
Санаад оромгүй хүнээс санаад оромгүй урилга авлаа. Хар багаасаа л “Болор цомыг” ТҮ- гээр биш амьдаар нь хэн нэгнээс урилга аваад хамт үзэх юмсан гэж бодож байсан мөрөөдөл минь гэнт биелэлээ оллоо. Манайд яруу найраг сонирходог хүн байдаггүй болохоор ийм боломж одоог хүртэл надад олдоогүй юм. Ямар ганцаараа үзэлтэй нь биш сонирх
олгүйшдээ. Энэ жилийн болор цомыг ганц хүн л чимэж байлаа. Өчнөөн жил сураг тасраад байсан ард түмний бас миний хайртай яруу найрагч, болор цомын эзэн Хулан эгч маань энэ жил зодоглож байхым. Нэгийн даваанд 32 яруу найрагч оролцсоноос, Хоёрын даваанд 16, Гуравын даваанд шижгэнсэн 5-н яруу найрагч тунаран үлдлээ. Мэдээж манай Хулан эгч тэр дотор нь байх нь тодорхой. Шүүгчид дүнгээ гаргаж байх явцад үзэгчдийг уйдаахгүйн тулд Батзанын Батзаяа ах маань хүрэлцэн ирсэн байлаа. Хүмүүсийг ч нэг хөгжөөх шиг болсондоо. Сонсгол сайтайнх уу? Эсвэл энэ шүлэг надад тийм их таалагдсан болоод би цээжилчихсэн үү бүү мэд. Ямарч байсан нэг богинохон 4-н мөрттэй л энэ жилийн Болор цом 2006 дуусгалаа. Сонирхуулахад: Энэхүү шүлгийг Монголын бүх сайхан ээжүүд, охид бүсгүйчүүд, эмэгтэй яруу найрагчдад зориулан Батзаяа ах маань толгойгоо гашилган, шүүсийг нь шахан, нягтруулан байж бичсэн ганц шүлэг нь юм гэсэн шүү.
Гил хархан үсээ шууж ороосон байлаа
Гэдийхэд нь энгэрээс нь хоёр хөөрхөн шувуу нисэж байлаа,
Төмпөн дотроос хоёр холбоотой юм гаргаж өлгөсөн нь
Түрүүчийн ниссэн шувуудын үүр байсымаа. Хэхэ
За олон юм нуршилгүй болор цомын эзэн хэн байсныг хэлий. Модернист яруу найрагч “уучлаарай нэрийг нь мартчиж” энэ жилийн Болор цомын эзэн болж Янжин лхам бурхан, Хурдан удамын хөөрхөн даагтай гэрийн зүг буцлаа. Манай Хулан эгч 3-р байранд орсон. 3-р байранд орсондоо их л дурамчхан байх нь хүн бүхний нүдэнд илт байлаа. Бүүр дургүйгээ илэрхийлэх гэсэн шиг энэ миний отгон наадам гэж уянгалаг сайхан хоолойгоороо ууртай гэгч нь хэлээд тайзны араар орсноор энэ жилийн болор цом, баяртай, бас гунигтай өндөрлөв. Миний хүндэлж, хайрлаж явдаг хүн тайзан дээр нэг тиймэрхүү зан гаргаж зодог тайлсан ч, энэ хүнийг би хүндэлсээр хайралсаар, бичсэн шүлгүүдийг нь уншсаар л байх болно.

Thursday, December 21, 2006
Алсын удирдлагатай робот худалдаанд гарлаа
Японд 12-р сарын дундуур Wi-Fi холболтоор алсаас удирдах боломжтой шинэ робот гарах гэж байна. Роботод хаана явж байгааг харж болох жижиг камер суурьлагдсан ба зайгаа 2.5 цаг барих чадвартай юм байна. Мөн энэ робот нь ердөө 980гр жинтэй бөгөөд түүнд ямар нэг зүйл мөргөхөөс хамгаалан 3 мэдрэгч суулгаж өгсөн. Та энэ роботтой мөн э-мэйлээр харилцаж болно.
Thursday, December 14, 2006
50GB-ийн цэнхэр лазерийн диск дээрх анхны кинонууд
Sony-гийхон Click, Talladega Nights: The Ballad of Ricky Bobby, болон Black Hawk Down кинонуудыг хамгийн анх 50GB хос давхарга бүхий цэнхэр лазерийн диск дээр хэвлэн худаалдаална хэмээн зарлалаа. Хэдийгээр цэнхэр лазерийн диск худалдаанд гараад хэдэн сар өнгөрч байгаа боловч тэдгээр нь 25GB-ийн дискүүд байсан юм. Одоогоор шинэ дискнүүдийн үнийн талаар ямар нэг мэдээлэл цацагдаагүй байна.
Click киноны диск нь түүний бүх хасагдсан хэсгүүд болон кинонд харуулсан тусгай эффектүүдийн тухай баримтат киног өндөр-чанартайгаар (High-definition) агуулах юм байна.
Адам Сандлерийн тоглосон Click кино хамгийн түрүүнд гарах ба Black Hawk Down кино 11-р сарын 14нд гарсан ба Talladega Nights: The Ballad of Ricky Bobby кино 12-р сарын 12нд гарах юм байна. Sony компани баярын өдрүүдээс өмнө цэнхэр лазерийн диск гаргаж бай цорын ганц компани биш бөгөөд 20-р зуун Fox, Liongate ба Warner Bros-ийнхон мөн гаргахаар төлөвлөж байна.
Шинэ мэдээллүүдийн эхийг www.bayasaa.com аваарай

Wednesday, December 13, 2006
Microsoft Vista-ийн хамгийн сүүлийн бета хувилбар буюу RC2 гарлаа
Microsoft дараачын үеийн үйлдлийн системээ олон жилийн хугацаанд хөгжүүлж байгаа ба одоо л бидний хүсэн хүлээсэн Microsoft Vista-д хүрэх хонгилын үзүүр дэх ойртож байна. Өнөөдрөөс энэ бета хувилбарыг (Windows Vista RC2 буюу 5744.16384 ) Vista-ын туршигчид Microsoft Connect сайтаас татаж авах боломжтой болж байна.
Microsoft-оос хэлэхдээ:
Та бүхний туслалцаагаар RC1-ээс хойш үйлдлийн системийн жижиг алдаануудыг өдөр бүр зассаар ирлээ. Энэ хувилбарт RC1-ээс хойш мянга мянган чанарын сайжруулалт тусгагдсан. Та бүхэн үйлдлийн системийн өөрийн хурд, бусад програмуудтай хамтарч ажиллах боломж болон харагдах байдал хүртэл сайжрасныг харж болно. Бид эцсийн хувилбар гартал үргэлжлүүлэн сайжруулах болно.
Бид эцсийн бүтээгдэхүүнийг гаргаж дэлхий даяар тээвэрлэхэд маш бага хугацаа үлдлээ. Тиймээс та бүхнээс тэр болтол өөрийн санал шүүмжлэлээ үргэлжлүүлэн ирүүлээрэй хэмээн хүсч байна.

Tuesday, December 12, 2006
Window XP-ийн Service Pack3 2008 он хүртэл хойшлогдлоо
Window XP-ийн Service Pack3 2008 он хүртэл хойшлогдлоо
Microsoft-ийн Window Service Pack-ийн тухай хуудсанд XP-ийн SP3 хувилбар 2008 оны эхний хагаст бэлэн болно гэсэн мэдэгдэл тавигдсан байна. Урьд энэ Service Pack-ийг энэ жилийн сүүлийн хагаст гаргахаар төлөвлөж байсан боловч ухран 2008 онд гаргана хэмээн мэдэгдэж байна.
Хойшлогдсон талаар одоохондоо ямар нэг албан ёсны мэдээлэл хийгээгүй ба удахгүй худалдаанд гарах гэж буй Windows Vista дээр компани хамаг анхаарлаа тавьж байгаа болвуу гэж таамаглаж байна.

Internet Explorer 7.0 хувилбар бэлэн боллоо
Microsoft та бидний өдөр тутам ашигладаг Internet Explorer интернет браузерын 7.0 хувилбарыг гаргалаа. Энэ браузер нь дараагын үйлдлийн системүүд дээр ашиглагдах боломжтой юм байна.
Windows XP SP2
Windows Server 2003 32-bit
Windows XP/Server 2003 x64
Windows Server 2003 IA64
Энэ браузерт хуудсуудыг Tab-лаж үзэх (нэг цонхондоо олон хуудас үзэх), нэгтгэсэн RSS болон сайжруулсан хэвлэх боломжуудыг суулгаж өгсөн нь Firefox болон Opera програмуудтай өрсөлдөх боломжыг олгож байна.
Өчигдөрхөн Mozilla Foundation Firefox 2.0 RC3-ыг гарсан ба удахгүй бүрэн хувилбар нь нийтэд гарах юм байна.

Дэлхийн хамгийн анхны лазер телевиз
Авсралын Arasor болон Америкийн Noyalux компаниуд дэлхийн хамгийн анхны лазер телевизийг харууллаа. Лазерыг бусад бүтээгдэхүүнүүдтэй хамтран хэрэглэхэд тухайн бүтээгдэхүүн хангалттай хүйтэн байдаг бөгөөд лазерийг телевизийн технологид хэрэглэх жинхэнэ давуу талууд нь бусад LCD болон Plasma телевизүүдтэй харьцуулбал 2 дахин хямд зардлаар бүтэж 2 дахин их өнгө харуулах ба дөрөвний нэгтэй тэнцэх тог зарцуулах юм байна.
Хэрэв та одоогийн зурагтуудыг харвал тэдгээр нь хүний харж чадах өнгөний зөвхөн 30-35 хувийг харуулдаг. Харин анхны лазер зурагт нь хүний ялгаж чадах өнгөний 90 хувийг харуулах бөгөөд тэр нь танд яг амидрал дээр байгаа өнгийг харуулах болно хэмээн Novalux-ийн гүйцэтгэх захирал Jean-Michel Pelaprat хэлсэн байна.
Мөн лазер зурагт нь LCD болон Plasma зурагтуудыг бодвол үл ялиг зузаан байх ба 2007 оны сүүлээр худалдаанд гарна.

Subscribe to:
Posts (Atom)