Thursday, January 25, 2007

Happy Birthday to you

Хамгаас хайрт хөөрхөн эгчдээ төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргээд
Нар гэрэлтсэн энэ хорвоод насаа залуужтал инээ
Гэрэл гийсэн гэртээ, жаргал хуртал инээ
Зүүд нойрон дундаа дүүгээ тэврээд инээ
Зүрх сэтгэлдээ хэн нэгнийг хайрлан инээгээрэй

Нар мандсан өглөөг би угтахдаа
Намайг гомдоосон, уурлуулсан хэн бүхэнд аз жаргал хүсдэг
Надад байгаа энэ эрхэм чанар
Намайг л гэдэг таньд минь ч бас байгаасай

Хайртай шүү таньдаа дүү нь хан хорвоод та бид хоёр л бие биенээ хэнээс ч илүү ойлгодог болохоор хамтдаа дандаа л байхыг хүсдэг юм шүү.

Wednesday, January 17, 2007

Ажлахын тулд сурах уу? Сурахын тулд ажлах уу?

Хэрвээ та сурахын хажуугаар ажил хийдэг бол дээрх асуултыг өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Ажил хийдэггүй та ч мөн адил би сурахын тулд ажиллах байсан уу? ажиллахын тулд сурах байсан уу? гээд.. асуултынхаа хариултыг өөртөө үлдээгээд түүндээ дүгнэлт хийгээд тэмдэглэлийнхээ дэвтэрт бичээрэй. Магадгүй хэзээ нэгэн цагт дэвтрээ нээгээд уншихад таны бодол өөрчлөгдсөн ч байж болно шүү дээ. Анх би 7-р ангидаа хүн идэхийн тулд амьдрадаг уу амьдрахын тулд иддэг үү гэсэн зохион бичлэг бичиж байсан юм. Тэр үед би яаг л өөрийн бодол санаагаар хүн идэж байж л ажлах эрч хүчтэй болно. Ажил хийж байгаа юм чинь мэдээж хүссэн зүйлээ худалдан авч сайхан амьдарч чадна гэж бичиж байснаа санаж байна. Сүүлд бодоход миний бодол арай л буруу байсныг би олж мэдсийм. Энэ сэдвийн хувьд өнөөгийн залуусын л амьдрал. Би дээрх асуутыг яаг энэ эссег бичиж байх явцдаа өөрөөсөө асууж үзэхэд хүн сурахын төлөө ажиллаж бас ажлахын тулд сурдаг юм шиг санагдлаа. Би бусдын л адил оюутан. Надад сурахынхаа хажуугаар ажиллаж байсан үе байсаан. Уг нь зорилго маань эзэмших гэж буй мэргэжлээрээ сайн сурах гэтэл сурахад надад сургалтын төлбөр хэрэгтэй. Мөнгө ургадаггүй учир би заавал хөдөлмөрлөж байж мөнгө олно олсон мөнгөөрөө сурах эх үүсвэрээ нээнэ. Ингээд бодохлоор миний хувьд сурахын тулд ажил хийж мөнгө олно, олсон мөнгөөрөө сайн сурч ирээдүйгээ бүтээн цогцлоох юм шиг санагдаж байна. Гэхдээ ямар ч зүйлийг их олон талаас нь харах хэрэгтэй л дээ. Сурахынхаа хажуугаар ажиллахыг бас буруу ч гэж бодож болохым учир юу вэ гэвэл: оюутан байх хугацаанд бидэнд сурч мэдэх зүйл маш их байдаг ч хугацаа маш богино 4-хөн жил. Нүд ирмэх зуур өнгөрөх энэ цаг хугацаанаас, бас ихийг сурч мэдэх энэ үеээсээ мөнгө олохын тулд хумслаад байвал та 100% мэдэж болох байсан мэдлэгээсээ 50%-д хүрэхтэй үгүйг нь мэдээд үлдсэн хувийг нь ажил хийхийн тулд алдаж байна гэсэн үг. Энэ алдсан мэдлэгийг та өөрөө л цаг гарган хичээж олж авахгүй л юм бол дахин хэн ч таньд зориулан заахгүй. Ингээд бодохоор та сурахын тулд хөдөлмөрлөж байж мөнгө олсон. Гэтэл тэр их хүч хөдөлмөр, хөлс шингэсэн мөнгөндөө дүйцэхүйц мэдлэг олж авахгүй бол ажил хийж сурсаны ашиг байна гэж үү? . Уг нь боломжтой бол та ажилласан ч өөрийн сурч байгаа мэргэжилд тус болохуйц зүйлээр ажиллавал таньд арай л хялбар байх. Тэгээд ч хүн насан туршдаа оюутан байж сурдаггүй шүү дээ. Харин амьдралынхаа ихэнх үед нь ямарваа нэг ажил хийж амьдрах нь гарцаагүй. Сурах хугацаа бага харин ажиллах үе их. Ингээд бодохоор сурах үедээ сурсан шиг сураад, төгсөөд яаг л мэргэжлээрээ ажилаад тэр ажилдаа бусдаас тэргүүний байж чадвал амьдралын утга учир тэнд л байгаа юм шиг. Төлбөрөө яаж олох вэ? гэж үү.. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж яагаад болохгүй гэж. Та ажил хийж мөнгө олно гэж санаа зовохгүй. Гагцхүү толгойгоо л сайн цэнэглэж, сайн ажилуулах л үлдэж байна. Ингээд л та үнэгүй сурч болохоор боллоо. Таны бодол, миний санаа бодолтой нийлэхгүй байж болох ч энэ миний л бодол шүү дээ.

Monday, January 15, 2007

Анд найз нартаа Ц.Хулан

Алаг дэлхийд намайг ганцаардал бүү үзэг гэж
Ашгүй бурхан гар таталгүй хайрласан
Амины хэдэн нөхөдтэй билээ би
Цэцэг шиг залуу насандаа бид инээлдэж уулзлуу
Цэнгэл найрын дунд гар сунгаж танилцлуу
Цэцэн шүлгээр тургиж сум шиг нисэж эсвэл
Цээжинд хүнд оргиод уйлж суухдаа би та нарыгаа дуудлуу
Яасныг санамаар байна хэдхэн найзаа яримаар байна
Яруу найрагчын зүрх нөхөрлөл хайрын данс юм
Алтан үсэгээр бичиж, титэм хийж өмсмөөр
Анд нөхөд минь миний цорын ганцхан гангараа юм
Будант Богдын орой ертөнцийн гунигт цэг дээр
Буугаад нисэх шувууны жигүүрт би атаархдаггүй
Буруудаж зөвдөж, дутаж, сагаж явлаач
Бусад нь яах вэ? Анд нөхдөөр би дутаагүй
Намрын усан бороо яндан дагаад урсхад
Найзынхаа дэргэд дулаацах гэж би гэрээсээ гардаг
Нанчид бүлээн цай хаанаас ч олддог орчлон дээр
Найзынхаа гараас хор уугаад сэхэх гэж би яардаг аа
Дайнтай цагын тэнгэр мэт бараан нь голдуу амьдралд
Дайзтай сум шиг эгнэж явлаа ч нөхөд минь цувж одсоор байна
Шархадсан зүрхийг минь ертөнцийн ямарч рашаанаар анагаахгүй
Шарлынх нь цэцгийг үнэрлэж нэг тайтгардаг аа
Шүлгэндээ тавих эцсийн цэг миний нөхдийн нулимс юм
Шүтээндээ бурхантай цуг залах нь миний нөхдийн хөрөг юм
Шүүх эцсийн цааз миний нөхдийн үнэн гашуун үг юм
Шүүдэртэй талд намайг тавих нь миний нөхдийн л мутар юм аа

Sunday, January 14, 2007

Шинэ жилийн паян

Энэ жилийн шинэ жил миний хувьд маш сонирхолтой болж өндөрлөлөө. Бусдын хувьд ямар байсныг хэлж мэдэхгүй л байна. Ямар ч байсан шинэ жилээр би уйдсангүй. Ямар нэгэн аргаар өөрийгөө баясгаад, хөгжилтэй л өнгөрүүлсэн. Магадгүй миний хувьд хамгийн инээдтэй шинэ жил байсан ч байж болох..Сургуулийнхаа шинэ жил дээр зохиогдсон тэмцээнд ангийнхаа нэг залуутай цуг ороод түрүүлээд бэлэг авсан.Аягүй инээдтэй тэмцээн. Эрхтэнүүдээ нийлүүлий гэдэг нэртэй тэмцээн. Тэгэхдээ буруугаар бодож болохгүй шүү. Нэр нь эвгүй болохоос хөгжилтэй тэмцээн. Хөтлөгчийн хэлсэн эрхтэнүүдийг нийлүүлнэ.Анхаарах зүйл нь урьд нь нийлүүлсэн байсан эрхтэнүүдээ салгаж болохгүй. Эрхтэнүүдээ нийлүүлсээр яваад бүүр хөдөлхөд ч бэрх байдалтай болсон хойно нь тэвчээрийг нь шалгадаг. Гар хөл ер нь бүх л юм аймар өвдөж байсан. Уг нь би тэвчээртэйл дээ. Гэхдээ ийм тал дээр биш. Би өвдөлтийг тэсвэрлэхдээ муу. Манай ангийн хүүхэд л тэр үед намайг зоригжуулж байсан.”Марта тэснэ шүү чи чаднаа, найз нь чамайг чадна гэдгийг мэдэж байна” гээд л..Тэсхээс аргагүй байдалд ортол гоё гоё үг хэлж байгаа юм чинь.Энэ үгнүүдийг сонсоод итгэлийг нь алдахгүй гэсэндээ ёстой шүдээ зуусан.Уг нь энэ залуу бид хоёр хоорондоо тийм ч сайхан харилцаатай биш л дээ.Учир нь бид хоёрын санаа бодол хэзээ ч нийлж байгаагүй.Гэхдээ бид хоёр чадсан, тэмцээнд түрүүлсэн хамтын хүчээр. Ямар ч зүйлд болохгүй, бүтэхгүй зүйл байдаггүй юм байна гэдгийг тэр үед маш сайн ойлгосон.Бас нэг инээдтэй зүйл нь анх удаа үнэ хаялцаж юм авч үзсэн. Гэхдээ авсан зүйл нь хүн.Манай шинэ жилийг хөтлөж байсан ах манай сургуулийн нэг залууг гаргаж ирээд үнэ хаялцуулна гэдэг юм байна. Тэгээд анхны үнэ нь 3000т гэлээ. Мэдээж юу гэж хүн тийм хямдхан байж болох вэ? Тиймээс би зүгээр л үнийг нь өсгөөд өгий гэж бодоод 10000т гээд хэлчихсэн. Уг нь бодохдоо ангийнх нь хүүхдүүд өндөр үнэ хэлээд авчихна гэж бодож байсым. Гэтэл миний хэлснээс дээш хэлэх хүн байдаггүй. Хөтлөгч 10000т мянгаас дээш үнэ хэлэх хүн байна уу? Байхгүй бол зарлаа нэг, хоёр, гурав гэж ирээд л тэр цагаан даашанзтай бүсгүй манай залууг авлаа гэдэг юм байна. Би ч ичсэндээ ширээн доогуураа ороод нуугдчихсан. Зүгээр л үнийг нь өсгөх гэсний гайгаар худалдаж авах болчихдог. Хөтлөгч бүх хүмүүсийг урайлаад л бүгдээрээ цагаан даашинзтай бүсгүйг гаргаж ирий гээд л орилов. Би юу гэж гархав, ингээд л гүрийгээд байдаг юм шүү гэж бодоод л байж байтал, хөтлөгч би ерөөсөө өөрөө явж авчры гэж хэлээд л манай ангийн ширээ рүү алхаж яваа нь харагдлаа. Бандсандаа ширээн доороосоо гараад хөтлөгчийг даган тайзан дээр гарлаа. Хөтлөгч за мөнгөө гэдэг юм байна. Би ч байхгүйшдээ л гэсэн. Хөтлөгч инээснээ за энэ миний та нарт барьсан surprise байлаа гэж хэлэв. Ёох тэр үед дотор онгойгоод л явчихсан. Ашгү йдээ гэж бодоод л тайзнаас буугаад явж байтал хөтлөгч за ингээд эзэн боол хоёрын бүжиг хэнч битгий босоорой гэдэг юм байна арай нэг сэтгэл уужирч байхад дахиад л нэг бүжиг. Дотроо бурхан минь диско ая л биш байгаасай гэж бодож байтал хяссан юм шиг диско бүжгийн ая сүртэй гэгч нь эхэллээ. Тэр олон хүний дунд бариу платтай диско аянд яаж бүжиглэхээ ч мэдэхгүй хэсэг зогссоноо ер нь ямар хамаатай юм бэ? Хэн ч хараагүй байна гэж бодоод бүжиглэ гэдэг шүлгийг санаад л бүжиглэсэн. Тэгээд ч гэрэл тусчихаар хэн ч байхгүй юм шиг хүмүүсийн хашхиралдах дуу л сонсогдож байсан. Надад хүмүүсийн юу гэж бодсон нь огтхон ч сонин биш байсан, гагцхүү жоохон л ичсэн. Учир нь би хэзээ ч тайзан дээр тийм олон хүний дэргэд бүжиглэж үзээгүй болохоор… Одоо бодоход сонирхолтой нэгэн түүх миний дурсамжийн санд хадгалагдан үлджээ.

Дураараа л гэх идэр залуу насанд
Дурсамжаас өөр юу үлдэх юм бэ?
Алдвал ч алдаг гал халуун нас минь
Ахиад ямар залуу явах биш.

Saturday, January 13, 2007

Уншсан ном

Өөртөө анхаарал таьдаг, бүсгүй хүний гоо сайхны оргил нь болохыг хүсэгч охин чамд зориулан АФРОДИТА ном худалдаанд 2001 оноос хойш цуврал болон гарч байгаа юм байна. Энэхүү цувралуудыг нь уншсанаар чи амьдралынхаа салшгүй хэсэг болсон гоо сайхандаа анхаарал тавьж , олон зуун жилийн баялаг түүхтэй нүүр будалтын урлагт суралцаж, бусдын зүрх сэтгэлийг эзэмдсэн үзэсгэлэн төгс, өөртөө итгэлтэй нэгэн болох болно. Хараа дээгүүр тансаг бүсгүй болоход тань энэхүү цуврал номнууд туслана.

Яаж явж байгаад энэхүү цуврал номыг авсанаа мэдэхгүй л байна гэхдээ л надад таалагдсан шүү. Бүх цувралыг нь олж аваад уншвал их л зүйл мэдэж авах боломжтой юм шиг байгаан. Даан ч урдын цувралууд нь дахин хэвлэлтэнд ордоггүй гэсэн. Тиймээс олж унших боломжгүй юм билээ. Гэхдээ одоо гарах бүх цувралуудыг нь авч уншаад байдаг хэргээ…

Яах ёстой вэ?

Ойрдоо өөрийгөө ч ойлгохоо байлаа. Сав л хийвэл хэн нэгэнтэй муудалцчих гээд... Гэртээ ирээд болсон явдлыг эрэгцүүлэн тунгаавал миний буруу нэг их байхгүй л юм шиг бодогдоод өөрийгөө өмөөрөөд болдоггүйээ. Хүн бүрийн санаа бодол өөр өөр болохоор өөр өөрсдийн л санаа бодлыг хамгаалах гэсний үүднээс маргаан гарсныг олж тогтоолоо. Тэнгэр газар шиг эрс тэс зан ааштай хоёр хүн хэзээ ч найз нөхөд байх боломжгүй юм болов уу? Саяхан би найзыгаа маш их гомдоочихсон. Надад гомдсондоо уйлж байхыг нь хараад өөрийгөө хичнээн муу хүн болохыг ойлгосон. Амьдрал намайг янз бүрийн л хүнтэй учруулна. Энэ бүхэнд энэ надтай санаа бодол нийлдэггүй, бид таарахгүй учир, найз нөхөд байж чадахгүй гээд л, өөрөөсөө түлхээд байвал надад ер нь найз нөхөд гэж үлдэх болов уу? Уг нь нэгдмэл нэг санаатай, найзтай байх хичнээн сайхан гээч. Бие биенээ дэмжээд л ямар ч муудалцах, үл ойлголцох зүйл гарахгүй. Харин надаас шал өөр ааш зантай, энэ найзтайгаа би яаж муудалцахгүй сайхан найзлах вэ? өөрийнхөө санаа бодлыг үл хайхран түүний санаа бодлыг хүндэтгээд чимээгүйхэн найзлаад явах уу? Эсвэл хэн хэн нь ямар нэгэн зүйл дээр өөр өөрсдийнхөө санаа бодлыг илэрхийлэлгүй найзлах уу? ямар ч байсан энэ талаар дараа нухацтай сайн бодож байж шийдвэрээ гаргая. Намайг уучлаарай найз минь. чи бид хоёр энэ сайхан үерхэлээ хадгалж үлдэхийн тулд хэн хэн нь л их хичээж байна. Найз нь чиний санаа бодлыг сонсдоггүй биш, харин ч илүү сонсож тунгааж боддог. Чиний бодолд зөв зүйл их байдаг, тиймдээ ч найз нь бууж өгөн уучлалт гуйдаг ш дээ. Сүүлийн үед найз нь үнэхээр чамайг ойлгохоо болчихсон. Тиймдээ ч уулзахаараа муудалцчих гээд байдаг болохоор хэд хоног чимээгүй алга болсым. Муудалцахыг хүсээгүйдээ алга болсноос биш, найзын холбоогоо таслах санаа огт байгаагүй ээ. Найз нь чамайг уйлуулъя гэж огтхон ч хүсээгүй юм шүү. Тэр үед хэлж байсан ч одоо дахиад хэлмээр байна. Намайг уучлаарай өөрийнхөө санаа бодлыг чиний өмнө тавиад, өөрийг чинь хүндлээгүйд үнэхээр уучлаарай миний буруу..дахиж хэзээ ч уйлуулахаар зүйл хийхгүй ээ. Найз нь хичээнээ итгээрэй.

Болор цомоор сонин юутай

Санаад оромгүй хүнээс санаад оромгүй урилга авлаа. Хар багаасаа л “Болор цомыг” ТҮ- гээр биш амьдаар нь хэн нэгнээс урилга аваад хамт үзэх юмсан гэж бодож байсан мөрөөдөл минь гэнт биелэлээ оллоо. Манайд яруу найраг сонирходог хүн байдаггүй болохоор ийм боломж одоог хүртэл надад олдоогүй юм. Ямар ганцаараа үзэлтэй нь биш сонирхолгүйшдээ. Энэ жилийн болор цомыг ганц хүн л чимэж байлаа. Өчнөөн жил сураг тасраад байсан ард түмний бас миний хайртай яруу найрагч, болор цомын эзэн Хулан эгч маань энэ жил зодоглож байхым. Нэгийн даваанд 32 яруу найрагч оролцсоноос, Хоёрын даваанд 16, Гуравын даваанд шижгэнсэн 5-н яруу найрагч тунаран үлдлээ. Мэдээж манай Хулан эгч тэр дотор нь байх нь тодорхой. Шүүгчид дүнгээ гаргаж байх явцад үзэгчдийг уйдаахгүйн тулд Батзанын Батзаяа ах маань хүрэлцэн ирсэн байлаа. Хүмүүсийг ч нэг хөгжөөх шиг болсондоо. Сонсгол сайтайнх уу? Эсвэл энэ шүлэг надад тийм их таалагдсан болоод би цээжилчихсэн үү бүү мэд. Ямарч байсан нэг богинохон 4-н мөрттэй л энэ жилийн Болор цом 2006 дуусгалаа. Сонирхуулахад: Энэхүү шүлгийг Монголын бүх сайхан ээжүүд, охид бүсгүйчүүд, эмэгтэй яруу найрагчдад зориулан Батзаяа ах маань толгойгоо гашилган, шүүсийг нь шахан, нягтруулан байж бичсэн ганц шүлэг нь юм гэсэн шүү.

Гил хархан үсээ шууж ороосон байлаа
Гэдийхэд нь энгэрээс нь хоёр хөөрхөн шувуу нисэж байлаа,
Төмпөн дотроос хоёр холбоотой юм гаргаж өлгөсөн нь
Түрүүчийн ниссэн шувуудын үүр байсымаа. Хэхэ

За олон юм нуршилгүй болор цомын эзэн хэн байсныг хэлий. Модернист яруу найрагч “уучлаарай нэрийг нь мартчиж” энэ жилийн Болор цомын эзэн болж Янжин лхам бурхан, Хурдан удамын хөөрхөн даагтай гэрийн зүг буцлаа. Манай Хулан эгч 3-р байранд орсон. 3-р байранд орсондоо их л дурамчхан байх нь хүн бүхний нүдэнд илт байлаа. Бүүр дургүйгээ илэрхийлэх гэсэн шиг энэ миний отгон наадам гэж уянгалаг сайхан хоолойгоороо ууртай гэгч нь хэлээд тайзны араар орсноор энэ жилийн болор цом, баяртай, бас гунигтай өндөрлөв. Миний хүндэлж, хайрлаж явдаг хүн тайзан дээр нэг тиймэрхүү зан гаргаж зодог тайлсан ч, энэ хүнийг би хүндэлсээр хайралсаар, бичсэн шүлгүүдийг нь уншсаар л байх болно.

Friday, January 12, 2007

Итгэл даадаггүй эрчүүд

Ойрдоо эрчүүдийг үзэн ядаад хэрэг алга. Ямар арчаагүй гэхээрээ өчнөөн хоног гуйсан зүйлийг маань хийж өгдөггүй байнаа. Ангийн даргын үүрэгт ажлыг сайн хийх санаатай, ангидаа нилээдгүй ажлыг төлөвлөж, зохион байгуулж байгаач дэмжээд туслаад өгөх хүн байхгүй болохоор хүч дутаад зорисон ажил маань санаанд минь хүрч өгөөгүйн улмаас 2-3н хоног сэтгэл тавгүй гэлдэрлээ. Ангиа таслалт багатай болгохын тулд нэг хичээл таславал 100¥, цэвэрлэгээнд ирээгүй оюутнаас 50¥ хурааж, ангидаа нилээдгүй хуримтлалтай боллоо. Хуримтлалын мөнгөрөө ангидаа мэдээллийн самбартай болохоор шийдлээ. Мэдээллийн самбар дээрээ шинэ мэдээлэл, ангидаа хичээлийн 5-н хоногт хийж байх төлөвлөгөө, Бие даалтууд, явцын шалгалтын Хугацаа, дүн гэх мэт нилээдгүй зүйлийг хийгээд тавьчихлаа. Тэгээд самбараа тогтоох гэсэн чаддаггүй. Ангийнхаа хөвгүүдээс хадаад өгөөч гэж бараг л ажлын 5-н хоног гуйлаа. Бүтдэггүйдээ, ганц хадаас хадаад л тогтоогоод өгөх хүн байдаггүй. Ангийнхаа багшаас гуйлаа. Маргааш л тогтоогоод өгөх юм ярилаа. Маргааш ирсэн нөгөө л хэвээрээ. Хийгээд өгөх байлгүй гэсэн итгэл өвөрлөн 3-н хоног харлаа. Бүр болохгүй болохоор нь учирыг нь асуувал алх олдохгүй байна гэлээ. Маргааш нь гэрээсээ алх цүнхлээд иртэл хадаасаа алга болгоцон гээд сууж байна. Уур хүрээд л бачуураад ямар арчаагүй юм бэ? Эрэгтэй юм байж гэж хэлэмээр санагдсан ч багш хүний өөдөөс яаж тэгэж хэлэх вэ? хэлмээр санагдсан үгээ залигаад л хоцорлоо. Маргааш нь хадаас олж ирээд хадах гэтэë аль хэдийн миний хүч хөдөлмөрөө зарцуулан байж хийсэн мэдээллийн самбарыг маань эвдлээд хэдэн тийш нь хамаг юмыг нь тараачихсан, мэдээллүүдийг нь ураад тасдаад хаяцан байсныг олж хараад, ãîìäîîä уйлмаар санагдаж байсан ч тэссээн. Бухимдлаа гаргамаар санагдаад тэсэлгүй хэдэн үг хэлчихсэн. Хадаж өгч чадахгүй байсым бал ядахдаа хараад байж яагаад болоогүй юм бэ? гээд л…Хүмүүс өөрийнхөө хөдөлмөрийг үнэлүүлэхийг хүсдэг мөртлөө хүний хийсэн зүйлийг яагаад үнэлж хүндэлдэггүй юм бол..Бусдын хийсэн зүйлийг хайрлаж гамнаж байж л өөрийнхөө хөдөлмөрийг мөн адил хүндлүүлж, үнэлүүлнэ биздээ. Тус болдоггүй юмаа гэхэд ядахдаа хийсэн зүйлийг нь хүндлэх ухаан байна уу? Одоогын энэ залууст…

Thursday, January 11, 2007

Аавдаа Ц.Хулан

Сайхан залуу аавынхаа тэргүүнд буурал орсныг анх үзээд
Саваагүй томоогүй хүүхэд насаа би тэр жилийн нь шувуудтай хамт буцаасан
Санчиганд нь нэмэх мөнгөн сорны тоолон жаргаандаа тэгвэл гэхэд
Сансанаар даанч болохгүй явна ааваа
Бүүвэйт хорвоод ижийн дуу мэдээж олон
Бүдэгхэн гардаг зураг шиг, санаатай хийдэг алдаа шиг
Бүхий л орчлонд харин аавын ач гэж дуулдаггүй
Бүгдийнх нь аав ямар миний аав шиг бишдээ
Амттан зөөлөн хоёроор бялууруулдаг муу ижий минь
Айлын тавагнаас чихэр хармайлж шараа болгоно
Аав минь тэгэхгүйээ
Алаг чулуу хээрээс хормойлж хүүдээ зүслүүлнэ.
Алсын замд уулсын нэр тогтоолгож ухаан нэмнэ
Ээдрээт мянган харгуй төрсөн гэрийн гаднаас эхлэж
Эмээл дээрээ соёмботой унаган хүлэгийн нуруунд анх гарахад
Сансарт хүүхэд нь нисэх юм шиг санаж ээж нар цацлаа өргөж гүйлддэг
Саахалт ороод эргэх юм шиг санаж аав нар духыг нь ганц үнэрлэдэг
Адгаж ижий нар өдөржин радио шиг үгэлнэ
Амьдралд зөвхөн үнэнийг хэлэх гэж аав нар сумын үүзэл шиг хаа нэг дуугарна
Бие өвдлөө гэж ээж нар хүүхдээ аргагүй нэг айлгадаг
Битүүхэн дотроосоо нурж аав нар чимээгүйхэн өтөлдөг
Үхэж болохгүй тушаал авсан цэрэг шиг тэд
Үрс нь хөлөө олтол цоо эрүүл болж жүжиглэдэг
Ачийг тань хариулна гэж би олон жил худлаа ярьлаа
Ачийг нь гаргаж өгчхөөд харин нэг их гавъяатан шиг
Сөөг сөөг гэж хэвтүүлээд номхон тэмээг ноолуулах мэт
Сөөсгөр хэдэн бацааны өмнө хөгшин аавыгаа мөлхүүллээ
Гараа өргөж дайсандаа үг дуугүй бууж өгөх мэт
Гарцаагүй том алгаа дэлгэж та тэднийгээ хөтлөнө
Гариг дэлхийд уянгатай ийм найрагч байтлаа
Гангансан хэдэн зээтэйгээ хэдэнтэй хэлд орно
Гадаа нь навчис унаж, он жил биднийг унасан навчис шиг орхиж
Гайгүйдээ би аавыгаа жаргааж амжина гэж өөрийгөө хуурна
Ганцхан зүрхний тань цохилт намайг зэмлэн лугшиж
Газар дээр аав минь хүртэл мөнх бусыг сануулдаг аа
Хазайлгаж болохгүй титэм шиг нэрээр чинь би овголсон
Халуун зүрхний уярал хайр, гунигыг чинь хүртэл өвлөсөн
Өргөстөй орчлонд бүдчээд үйлж суухын цагтаа хүү нь
Өлгийг минь сийлсэн аавтай болохоор амьд явж чаддаг аа.

Хүүе цаана чинь Монгол хөгжөөд байна

Хаа сайгүй л мөсөн гулгуурын талбай. Амралт эхэлснээс л хойш эргэн тойрондоо юу болоод байгааг ажиглах зав гарлаа. Хэзээдээ энэ их талбайг барьчихваа. Ойрдоо цэвэр агаар амьсгалж, эрүүл мэнддээ анхаармаар санагдаад нилээдгүй мөнгөө котоконд зориулав. Би л коток тоглож сурч байгаа гэсэн шиг энд тэндгүй л хөх няц. Коток нь дээр гулгаж байгаа хүүхдүүдийн ихэнх нь 10-н жилийн сурагчид бололтой. Жоохон хүүхдүүд гэхэд ёстой айхтар. Аль хэдийн гулгаад сурчихсан. Би ч хэд хэдэн удаа савж унасны эцэст нэг муу юм тогтдог боллоо. Сурах гэж их л хичээж байна сурах байх гэж найдаад л… Ямар ч байсан монгол улс минь хөгжиж л байна. Бид нарт чөлөөт цагаа хөгжилтэй, сонирхолтой өнгөрүүлэх боломж бий болж байгаагаас гадна, энэ жилийн өвөл эрээд хүсээд хайгаад олохгүй байгаа цас гээч байгалийн үзэгдлийг эндээс харж, барьж, хүсвэл идчиж болохнээ..
Баарны нүд өвдөм хурц гэрэлд, утаа үнэрлэн мансуурч байхаар сайхан эрүүл агаар мэдэрч дээр нь спортоор хичээллэж, илүүдэл жингээ хаяж, ханиад томуунаас холуур чөлөөт цагаа өнгөрүүлэх газар хотын төвөөр, захаар ер нь хаа сайгүй бий болсон байна шүү нөхөд минь. Аан тийм манай дүү 10-н жилийн сурагч л даа. Ээжээс хааяа мөнгө авхаараа РС тоглочихдог байсан чинь, саяхан би гэрлүүгээ ирэх замдаа дүүгээ коток нь дээр гулгаж байхыг олж хараад баярласан гэж жигтээхэн. Дүү минь одоо л мөнгөө юунд үрэхээ зөв тооцоолсон бололтой. Биед хор нөлөөтэй рс тоглоом, чихэр боов гэх мэтийн хэрэггүй зүйлд мөнгөө үрж байхаар энэ нь ч дээр. Баярлалаа хотын даргаа.

Wednesday, January 10, 2007

Амжилт

Өнөөдрөөс л амралтыг мэдрэх бололтой. Амралтын өдрийг би ганцхан зүйлээр л мэдэрдэг. Энэ нь сэрүүлэг. Сэрүүлэг л дуугарахгүй бол нам унтаж болно гэсэн дохио. Өнөөдрийг би блогтоо зориулахаар шийдлээ. Блогоо нээгээд сар болж байна гэхэд бас ч давгүй зүйлс хийчихжээ.Эхэндээ блогоо нээхдээ одоо яанаа бичих зүйл олдохгүй ёстой хэцүүдэх байх гэж бодож байсан чинь харин ч эсэргээрээ бичих юм гэж хар мянга. Гэхдээ тэр болгоныг бичээд байвал блог минь нэг л цэгцгүй, эмх замбараагүй, өдрийн тэмдэглэл шиг юм болчих гээд нэг л бишээ. Тиймээс блогтоо би зорилго тавихаар шийдлээ. Блогын маань зорилго нь гэвэл их зүйл бичиж post нэмэхдээ бищ, хамгийн гол нь хүмүүс уншихад сонирхолтой, мэдээлэл болж чадахуйц, нэгийг бодогдуулахаар зүйл бичиж байхаар зорилоо. Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд доорх зорилтуудыг өөртөө тавьлаа.
1,Сонирхолтой шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй эрэн сурвалжилж олж мэдэх
2,Бичиж байгаа зүйлс маань хэнд ч ойлгомжтой, цэгцтэй байх
3,Уншигч нөхдөө уйдаахгүйн тулд Template-ээ сард нэг удаа солих
Хүмүүст блогоо хүргэхийн тулд ойрдоо их хичээж байгаа. Хичээсний үр дүн гарч л байх шиг байна. Ганц хоёр хүнээс магтаалын үг сонссон. Чамлалтгүй амжилт.

Monday, January 08, 2007

Бухимдал

Яагаад ч юм өнөөдөр нэг л тайван биш өдөр байлаа. Сэтгэлдээ хэн нэгэнд гомдсон бололтой. Гүйж очоод чиний гаргаж байгаа энэ зан чинь надад таалагдахгүй, намайг зовоогоод байна гэж хэлмээр байгаа ч ямар нэгэн юм араас минь татаад хэлэх нь байтугай очиж ч чадсангүй. Хүмүүс яагаад бие биедээ атаархадаг юм бол болоо? Хэн нэгнийгээ сайхан явбал баярлах байтал харин ч, энэ надаас илүү гарчихлаа үүнийг яаж өөрийнхөө доор байлгах вэ? гэсэн шиг л зан авир гаргах юм. Бид чинь өөр өөрийн л гэсэн тус тусын амьдралтай биздээ. Миний муу эсвэл сайн явах бусдын амьдралд нөлөөлнө гэж үү? Мэдэхгүй юмдаа.

Friday, January 05, 2007

Тамхичдын орон

Манай гэрт тамхи татдаг хүн байдаггүй болохоор ч тэр үү? Тамхины утаа үнэрлэнгүүт л дотор муухайраад, ойрдоо нэг л бишээ. Хаа сайгүй л тамхи татсан улс. Хажууд нь удаахан зогсоод ч юм ярихын аргагүй. Хувцасанд татаж байгаа тамхинынх нь утаа шигэчих гээд естой хэцүү. Тамхи татдаг хүнээс ямар үнэр үнэртэдгийг мэдэх үү? Хичнээн цэвэрхэн гоё хүн байлаа ч тамхи татдаг л бол надад огтхон ч сайхан харагддаггүй. Саяхан би нэг сэтгүүлээс энэ судалгааг олж уншсан юм. Насанд хүрсэн тамхичдын тоогоор эрэмбэлсэн нэг сонирхолтой тоо байна. Манай улс эхний 5-д цохиж явах юм. Дэлхийн эрүүл мэндийн байгуулагаас хийсэн энэ судалгаанд 100 хүн тутмын 46.7% нь тамхи татдаг гэдгээрээ манай улд дэлхийд хамгийн том тамхи үйлдвэрлэгч орнууд болох Хятад, Зимбабве, Энэтхэг, Франц, Итали зэрэг орнуудаас хол тасархай түрүүлж явна. Дэлхийн дунджаар насанд хүрсэн 100 хүн тутмын 27 нь тамхи татдаг байтал манай үлсад тамхи татдаг насанд хүрэгсэд үүнээс 2 дахин илүү байна гээд боддоо. Үнэхээр аймшигтай..Ингээд бодохоор манай улс буруу талаараа л бусдыг араасаа дагуулан хөгжөөд байх шиг.

Thursday, January 04, 2007

Уншихгүй бол сэтгэхгүй

Зохиогч Н.Алтанхуяг, Н.Отгонбаяр
Номын нэр: Мөлжүүртэй үгс
Таны өмнө үе үеийн эрдэмтэн мэргэд болон , жирийн хүмүүсийн оюун ухаанаар бүтсэн онож хэлсэн, ухаарал нэмэх сургаалын түүвэр болох Мөлжүүртэй үгс номыг уншиж үзэхийг санал болгож байна. Дэлхийн улс орны үсрэнгүй хөгжил дэвшил, нийгмийн амьдралын асар хурдан хувирал өөрчлөлт дунд хүн улам их мэдээлэлд дарагдан, тэр чинээгээр уншиж судлах, ухаарах тунгаах зав хомсхон байгаа нт илт харагдан, аль болох бага зайд ихийг багтаасан авсаархан ном шаардах болжээ. чухам ийм үед уншигч таны эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадах хэл сэтгэлгээний үнэт эрдэнэ бол үе үеийн мэргэдийн суут ухаанаар бүтсэн, хэд хэдэн номтой тэнцэхүйц үтга гүн, агуулга өргөн энэ номыг уншаад ухаан тань цэлмэж, урам зориг тань бадрах болно гэдгийг батлан хэлэх байна.

Wednesday, January 03, 2007

Тамхи татдаггүй хүн хаана ч ажилтай

Монголчууд бид тамхи татах гэж ажлынхаа цагаас хумсалсаар ирсэн билээ. Таныг өдөрт хэдэн удаа тамхи татав , хэдэн минутыг ажлын бус зүйлд зориулаь гэдгийг хэнч хянадаггүй учраас цалингаа ч гэсэн бүтэн авч байдаг. Гэтэл Германп ажилд авах зар дээр “Тамхи татдаггүй” байх гэсэн шаардлага заавал байдаг гэнэ. џагаад ийм шаардлага тавих болсон тухайд үндэслэл бүхий дараах судалгааг гаргажээ. Жишээ нь: Тамхи татдаг хүн жилд хамгийн багаар бодоход 13.9 ажлын өдрийг ямар ч үр бүтээлгүй өнгөрөөдөг байна. Энэ улсад нэг цагын ажлын хөлсийг дунджаар 10 евро хэмээн тооцвол тамхи татахад тухайн хүн жилд 1390 евро буюу манайхаар 2.1 орчим төгрөгийг компаниасаа зүгээр л завшдаг ажээ. Харин Монголд яадаг вэ? Бяцхан судалгаа хийе л дээ. Бүтэн жилийн 365 хоногоос ажлын 261 өдөр байдаг гэж үзье. Өдөрт нэг цагыг тамхи татахаар орж гарахад зарцуулдаг хүн жилд 261 цагийг дэмий өнгөрөөх нь. Мөн нэг өдрийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500 төгрөг гэж үзвэл тухайн компани татдаг нэг ажилтандаа 130 гаруй мянган төгрөгийг бэлэглэх ажээ. Цомхон багтай жижиг компанийн арван ажилтан тамхи татдаг байхад л нэг сая гаруй төгрөгийг байгууллагаасаа завшиж болох нь ээ. Түүнчлэн Германд 6-10 цагийг бүтэн, 1-6 цагийг хагас цагаар тооцон цалинжуулдаг бол Монголд 8 цагийг бүтэн ажилласнаар тооцдог. Харин бүтэн ажиллаж байна уу? үгүй юу? гэдгийг хянах боломж бараг байхгүй гэхэд болно. Гэхдээ сүүлийн үед албан байгууллагууд цаг бүртгэлийн автомат системтэй болж байгаа бөгөөд ажилтан та ч нэг талаар эрүүл мэндээ бодож, нөгөө талаар ажлын үүргээ ухамсарлан тамхи татахгүй байх хэрэгтэй ажээ.

Tuesday, January 02, 2007

“Зөвлөмж”

Энэхүү “Зөвлөмж”-ийг би улирлын шалгалтаа өгөх гэж байгаа оюутан залуус мөн шалгалт авах гэж байгаа багш таньд зориуллаа. Учир нь авах, өгөх гэж байгаа хэн хэн нь сэтгэл санаа, биеийн хувьд нилээдгүй ачаалалтай байдгын үндсэн дээр стрест, цаашлаад түгшүүрт ордог учир дээрх зөвлөмжийг миний зүгээс та нартаа зориулан бичлээ. Үүнийг уншиж үзэх багш, мөн сониучхан зантай оюутан та бүхэндээ миний зүгээс өргөн барьж байгаа шинэ жилийн бэлэг юм шүү. Бэрхшээл хүндрэлийн үед их бухимдаж сэтгэлээ их өвтгөх тусам, зовлон бидний дотор улам удаан орших болно. Тиймээс бухимдал гунигаа түргэн сарниулах тусам сэтгэл амар амгалан болж, амьдралдаа аз жаргалыг дуудаж, саруул ухаанаар шийдвэр гарган стресээс салах юм. Тиймээс танд миний зүгээс сэтгэлийн айдсаас түр ч болов өөрийгөө чөлөөлөх доорх зөвлөмжийг санал болгож байна.
· Хүн дуртай зүйлээ хийж байхдаа сэтгэлийн маш их таашаалтай мөн аз жаргалтай байдаг. Тиймээс та өөрийн хамгийн дур сонирхолтой ажилаа хийж сэтгэлийн түгшүүрээс түр ч болов өөрийгөө салгаж болох юм. Зовлон гунигаа бодох завсар зай өгөлгүй ажилах хэрэгтэй.
· “Хүн бүхэн адилгүй хүлэг бүхэн жороогүй” үүний нэгэн адилаар хүн бүр өөр өөрийн зан араншинд нийцүүлэн сэтгэлийн түгшүүрээс өөрийгөө гаргаж байдаг. Хэрэв та бухимдсан шаналсан үедээ найз нөхдийнхөө дунд биш ганцаараа байхыг илүүд үздэг бол доорх бясалгалыг хийгээд үзээрэй. Чимээ шуугиангүй тухтай орчинд сандал эсвэл орон дээр аль болох өөртөө тухтай байхаар суугаад нүдээ анин бүхэл зүйлийг цагаанаар төсөөлөн бод. Өөрийн чинь бодол санаанд орж ирж байгаа бүхэл муу муухай, бухимдал үүсгээд байгаа зүйлсээ сүү шиг цагаан ариун гэж бодоод хэсэг хугацааны дараа нүдээ зөөлөн нээгээд хараарай. Та ертөнцийг хэсэг хугацаанд ч болов цав цагаанаар харсандаа өөрийгөө азтайд тооцон тэр өдрийн турш бүхэл зүйлийг сайхнаар харан бие сэтгэлийн жаргалыг мэдрэх болно.
· Та юуны түрүүнд шаналж зовж, сэтгэл чинь түгшээд байгаа зүйлсийг цаас бал аван өөрийн бодол санаанд орж ирж байгаа бүхэл зовлон гунигаа бичээрэй. Өөрөө өөрөөсөө нуун сэтгэл дотроо хадгалах ч хэрэггүй. Хүн уншчихвий гэж битгий айж түгш. Бичсэн зүйлээ эргэж уншиж нягтлах ч шаардлагагүй зүгээр л шатаачих. Ингэсний дараа биенээс чинь нээх том юм салаад унчихсан ч юм шиг бие болон сэтгэл чинь хөнгөрсөн байна.
· Сэтгэл сэргээх айдас түгшүүрийг намжаах өөр нэг арга бол ном. Харагдсан ном болгоныг шүүрэн авч яаран уншихаас зайлсхий. Эхлээд номны нэр болон гарчгийг хар. Зовж шаналаж байгаа зүйлсийг мартуулж чадахуйц аз жаргал, баяр баясал, хайр сэтгэлийн талаар сэдэвтэй ном зохиолыг сонгон авч өөртөө зав чөлөө гарган шимтэн уншаарай. Онигоо уншаад инээдэггүй хүн гэж сонсоогүй биздээ. Хэрэв таньд ном зохиол уншихаар зав цаг байдаггүй бол онигоог ч сонгож болно шүү дээ.
· Ингээд таньд сэтгэлийн айдас түгшүүрийг намжаах сүүлчийн хамгийн энгийн аргыг хэлж өгье! Сэтгэлийн зовлон хүнийг айлгаж түгшээж стрест оруулахаас гадна, бие болон сэтгэлийг ядраадаг. Тиймээс та юу ч хийж өөрийгөө зовоох шаардлагагүй. Зүгээр л ороо засаад унт. Энэ бол сэтгэлийн айдас түгшүүрийг намжаах хамгийн энгийн бөгөөд хамгийн шилдэг арга гэж би хувьдаа боддог. “ Нэг цагийн зовлонгоо мартъя гэвэл ид. Нэг хоногын зовлонг мартъя гэвэл унт”.
Миний санал болгосон эдгээр аргууд таньд таалагдаж мэдэгдэхүйц үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна. Яах вэ? Гэж шаналж зогсохын оронд туршаад л үз.

Танд амжилт хүсье!




Monday, January 01, 2007

Танд сонирхуулахад

Магадгүй үүнийг уншсан та итгэхгүй, эргэлзэж болох ч, итгэхээс өөр аргагүй байдалд яах аргагүй орно гэдэгт би итгэл төгс байна. Ямар ч байсан уншаад л үз. Дараа нь тунгаа. Жилийн 365 өдрийг долоо хоногт шилжүүлбэл 52 долоо хоног болно. Долоо хоног бүрийн амралтын 2 өдрийг хасвал ажил хийж болох 261 өдөр үлдэнэ. Хоногийн 24 цагийн 16 цагийг нь ажилаасаа гадуур өнгөрөөдөг гэвэл энэ нь нийтдээ 170 хоног болж, ажиллаж болох өдөр ердөө 91 хоног үлдэж байна. За тэгээд энэ ажлын 8-н цагаасаа утсанд дүүжлэгдэх, нөгөө өрөөнд орж ярьж суух, мессенжердэх, бие засах, кофе уух, тамхи татах, сонин унших… гэх мэтэд 50 минут орчмыг зарцуулдаг гэвэл энэ нь жилд нийтдээ 23 өдөр болох бөгөөд ажиллаж болох өдөр маань багассаар 68 өдөр болж байна даа. Үүнээс өдрийн цайны цаг болох 1 цагийг хасаж л таарна. Энэ нь жилдээ 46 өдөр болж, ажилдаа зарцуулдаг 22 өдөр үлдэх нь дээ. Мэдээж жилд ямар нэгэн байдлаар өвчтэй, чөлөөтэй, гачигдалтай, баяртай гэх мэтээр ажилдаа ирэхгүй байх тохиолдол хэнд ч байдаг шүү дээ. Үүнийг ердөө 2-хон өдрөөр тооцох юм бол ажиллаж болох 20 өдөр үлдэнэ. Бас болоогүй ээ, бүх нийтийн баярын өдлүүд гэж нэг зүйл бий. Цагаан сар, Наадам, Шинэ жил, Мартын 8, Улс түнхагласны баяр гээд л.. За яахав, зарим өдөр нь ажилладаг юм гэж бодоход хамгийн багадаа 5-н өдрийг амарч л таараа. Үүнийгээ хасвал ажиллаж болох 15 өдөр үлдэж байх юм. Тэгээд жилд авдаг амралтаа 14 хоног гээд тооцчихвол …… Ингэхэд бид чинь ер нь хэдэн өдөр ажилладаг болох нь вэ? Ганц л өдөр болж байна уу? Арай л үгүй байгаадаа.