Thursday, December 21, 2006

Алсын удирдлагатай робот худалдаанд гарлаа

Японд 12-р сарын дундуур Wi-Fi холболтоор алсаас удирдах боломжтой шинэ робот гарах гэж байна. Роботод хаана явж байгааг харж болох жижиг камер суурьлагдсан ба зайгаа 2.5 цаг барих чадвартай юм байна. Мөн энэ робот нь ердөө 980гр жинтэй бөгөөд түүнд ямар нэг зүйл мөргөхөөс хамгаалан 3 мэдрэгч суулгаж өгсөн. Та энэ роботтой мөн э-мэйлээр харилцаж болно.

“Манлайлагч” Том шрайтер

Хүн бүрт л өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл гэж байдаг. Ихэнх хүмүүсийн мөрөөдөл нь өөрийн гэсэн томоохон байгуулгатай болохыг хүсдэг гэхэд нэг их хол зөрөхгүй л болов уу? Тэгвэл тэр багыг удирдан жолоодох, нэгтгэн нягтруулаж байх ледр хүн хэрэгтэй. Тэр нь хэн байх естой вэ? Энэ бол мэдээж та. Хэрвээ та өөртөө итгэлгүй байгаа бол энэ номыг уншаад үзээрэй.

Том шрайтер манлайлагч гэж ямар хүнийг хэлэх вэ? гэж их олон нэртэй том хүмүүсээс асуужилдээ. Тэд энэ асуултанд манлайлагч хүн бусдаас илүү сэргэлэн байх ёстой, бусдаас өндөр царайлаг их мөнгөтэй чамин машин унасан гэх мэт их олон янзын хариулт өгсөн ч эдгээр хариултын нэг нь ч манлайлагч хүнийг тодорхойлж чадах хариулт биш байсан юм. Тэгвэл энэ асуултанд Том шрайтер ямарч хүнд өдөр бүр л шийдвэрлэх шаардлагатай асуудлууд тулгардаг. Энэ үед манлайлагч хүн ямагт тайван харагддаг. Тэдэнд асуудал, бэрхшээл байдаггүйдээ биш хамгийн гол нь тэд маш хүнд асуудлыг ч хамгийн энгийнээр, хялбархан оновчтой шийдвэрлэж чаддагт л оршино. Мөн тэд хэзээ ч жижиг шажиг зүйлд цагаа үрдэггүй. Ямар нэгэн асуудлыг шийдвэрлэхдээ юмыг их олон талаас харж хүний санаанд оромгүй сонин хариултыг олж чаддаг гэж хариулсан байна. Хэрвээ та манлайлагч ледр болохыг хүсч байгаа бол хамгийн түрүүнд хийж байгаа ажилдаа гол анхаарлаа төвлөрүүл, мөн түүндээ хамгийн гол нь сонирхолтой байх хэрэгтэй. Хүмүүс өөрт хэрэгтэй зүйлээ олж авангуутаа санаа нь амраад хийж байгаа зүйлээ орхидог. Харин манлайлагч хүн ийм байж болохгүй. Урт хугацааны туршид ажиллах сонирхолтой байх нь юунаас чухал. Чи хэрвээ ямарч системгүй мэдлэг мэдээллээр өөрийгөө цэнэглэж байгаа бол энэн нь чамайг манлайлагч болж чадахгүй гэдгийг харуулж байна. Тиймээс хамгийн гол нь их юм мэдэхдээ биш харин системтэй мэдлэгээ өөрийн болгох л чухал. Мөн та манлайлагч болохыг хүсч байгаа бол байнга өөдрөг сэтгэлтэй бай! Мөн манлайлагч хүний сэтгэлгээ бусдийг бодвол холыг харсан шинжтэй байдаг. Жишээ авья: Таны хийсэн бүтээлийг хэн нэгэн нь таниас хуулаад дээгүүр дүн авчихаж. Энэ тохиолдолд та яах вэ? хамгийн түрүүнд таны толгойд энэ яахаараа надаас дээгүүр авдгийм. Дараа дахиж л хүүхдэд хуулуулахгүй юм шүү. Багшид надаас хуулсан гэдгийг нь хэлж өөрийнхөө дүнг ахиулахгүй бол улирлын эцэст миний дүн тэрнээс доогуур гарчихаж магад. Энэ манлайлагч хүний бодол уу? Мэдээж үгүй энэ бол энгийн жирийн л нэг хүний бухимдал. Харин энэ үед манлайлагч хүний толгойд: Миний найз багшийн өгсөн даалгаврыг ойлгоогүй болоод л надаас хуулсан байх. Юу ч ойлгоогүй хуулцан бол дараа өөрт нь хэцүү дээ. Найздаа тайлбарлаж өгөөд хуулуулдаг байждээ. Дүн бол хүний амьдрал биш шүү дээ. Хэрвээ та ингэж бодож байгаа бол манлайлагч хүний шинж чанар таньд байна гэсэн үг.

Манлайлагч болохын тулд юунд сурах ёстой вэ?
1. Өдөр тутам таньд тохиолддог бэрхшээлүүдийг болон шийдвэрлэх ёстой асуудлаа жагшаан бич.
2. Эдгээр асуудлаа энгийн хүний сэтгэхүйгээр биш жинхэнэ манлайлаг хүний олон талаас харж асуудлыг шийдвэрлэдэг чанарыг ашиглан шийдвэрлэж байгаарай.
Үүний үр дүнд та өндөр түвшинд сэтгэдэг манлайлагч болсон байна.

Энэ номны надад таалагдсан зүйл гэвэл: Энэ номыг уншсан хэн ч манлайлагчийн талаар өөрийн гэсэн бодол, ойлголт авч бас манлайлагч болох асар их хүсэл эрмэлзэлтэй болгож ирээдүйдээ итгэл төгс алхахад туслахаар их сайхан ном байна. Мөн жишээ баримтыг яаг зөв тохиромжтой үед авсан нь энэ номыг их ойлгомжтой бас сонирхолтой болгожээ.

Харин дээрх номны дутагдалтай тал нь гэвэл: Номын доор бичсэн анхааруулга зарим хүний унших сонирхолыг бууруулсан мөн манлайлагчийг зөвхөн бизнест байдаг юм шиг бичсэн нь хэт туйлширсан асуудал болсон. Нэг юмыг тайлбарлах гэж хэт их нуршсан. Миний бодлоор дээрх номонд ганцхан бизнест биш бүх л зүйл дээр жишээ нь: урлаг спорт, улс төр гэх мэт нийгмийн амьдралын бүх л давхрагад манлайлагч ледр хүн байдаг юм гэсэн санааг оруулж өгсөн бол энэхүү ном нь илүү бодитой амьдралд ойр болох байсан болов уу? гэж бодлоо.

Сурагчдад суралцах арга барил эзэмшүүлэх нь (А.Загдаа)

Сурагчдын амжилттай суралцах нэг үндсэн нөхцөл бол сайн уншиж чаддаг, хүмүүсийн яриаг зөв сонсож чаддаг, юмс үзэгдлийг ажиглаж ангилаж чаддаг, ойлгосноо тэмдэглэж, сэргээн санаж чаддаг байх явдал юм. Тэгвэл дээрх чадваруудыг товч бөгөөд тодорхой авч үзье!
Унших ба сонсох чадвар
Энэ хоёр нь хоорондоо их ялгаатай. Унших чадвар нь материалыг бие дааж уншаад ойлгоход оршдог бол, сонсох чадвар нь хүний хэлж өгч байгаа зүйлийг ойлгоход агуулагдана. Үүнээс үзэхэд унших нь сонсохоос илүү бүтээлч шинжтэй. Энэ хоёр чадварын төсөөтэй тал нь гэвэл аль аль нь хүлээж авч байгаа мэдээллээ өөрийн болгон ойлгож авахад байдаг.
Анализ ба сентиз
Сурагчид дасгал, даалгаврын асуулт, гарчигыг орхиод шууд уншиж бодож хийх ажилдаа орох явдал олонтоо ажиглагддаг. Оюун ухааны анализ сентиз хийх үйл ажиллагаа гарчигнаас эхэлдэг учир ном сурах бичгийн гарчгыг уншиж бүлэг хэсгүүдийг харьцуулж үзэж байвал нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх үйлдэл төлөвшихөд их ач холбогдолтой.
Гол ба гол бус шинж
Юмс үзэгдлийг ажиглаж тэдгээрийн аль болох олон шинжийг нэрлэж дараа нь тэдгээрээс гол ба гол бус шинж юу болохыг ялгаж байх хэрэгтэй. Бид гол бус шинж бол зарим номд л байна, харин гол шинж бол номын бүх төрөлд нийтлэг байх зүйл юм гэдгийг мэдсэн байх ёстой.
Харьцуулах
Сурах хөдөлмөр дээр юс үзэгдлийг хооронд нь харьцуулж сурахад их анхаарвал зохино. Нэг төрлийн хэд хэдэн зүйлийг харьцуулж ялгаатай ба нийтлэг ерөнхий шинжийг олох. Нэг төрийн зүйлийн ялгаатай шинж нь гол бус, харин нийтлэг шинж нь ихэвчлэн гол шинж болдог.
Олон талаас харах
Аливаа үзэгдэл юмсыг олон талаас нь авч үзэх араг барил эзэмших хэрэгтэй. Юмс үзэгдлийг их олон талаас нь авч үзэж сурвал судалж байгаа материалынхаа гол зүйл, дотоод холбоо хамаарлыг олж илрүүлж чаддаг болно.
Карт, зураг, схем, диаграммтай ажиллах
Эдгээрийг зөвхөн ажиглаад орхих биш харин түүнийг ой санаандаа сайн харагдтал төсөөлж сурах хэрэгтэй. Үүнийхээ дараа төсөөлснөө санаандаа хөдөлгөх, шилжүүлэх, ихэсгэх, багасгах, эргүүлэх гэх мэт дасгалыг хийж сурах нь чухал. Төсөөлсөн зүйлийн аль нэг хэсэг өөрчлөгдөхөд бусад хэсэг яаж өөрчлөгдөхийг мэдэж ойлгох хэрэгтэй. Энэ нь хүүхдийн дүрээр сэтгэхүйн нилээд дээд шат учир лекц яриаг сайн ойлгоход их тус болдог.
Утгачлан тогтоох
Уншиж байгаа буюу сонсож байгаа материалаа утгачлан тогтоож сурах нь маш чухал. Материалыг хэсэг хэсэг болгон тогтоовол мөн товчлол хийж бүлэглэн бичвэл эргэн харж санахад их хялбар байдаг байна.
Системтэй бичих
Сурагчид бичих буюу ярих зүйлээ төлөвлөхдөө ерөнхийгөөс арай тодорхой зүйлд шилжихдээ 1,2 эсвэл - = нумерац хэрэглэж сурах хэрэгтэй.
Бие дааж сурах
Зарлал, өргөдөл, ишлэл, тэмдэглэл, реферат гэх мэт зүйлсийг хэнийч тусламжгүйгээр бие даан хийж сурсан байх шаардлагатай. Та хэрвээ эдгээрийг суралцахдаа ашигладаг бол өөрийгөө суралцах арга барилыг бүрэн эзэмшсэн байна гэж бодож болно.

Номны талаарх миний сэтгэгдэл
Энэ номын надад таалагдсан зүйл гэвэл тэр болгон хүн сурах арга барилын талаар тийм ч их мэдээлэл бас мэдлэгтэй байдаггүй. Тэдгээрийг нэгд нэгэнгүй жишээн дээр тайлбарлаж байсан нь их таалагдлаа.

Харин номны дутагдалтай тал нь гэвэл уншиж байгаа хүмүүст хэт их ойлгомжтой болгох гэсний улмаас нэг үгийг олон дахин давтсан, бас нэг зүйл гэвэл сурагчдад сурах арга барилыг эзэмшихэд унших, сонсох, анализ сентиз хийх, харьцуулах, олон талаас нь харах, системтэй бичих гэх бүх чадварууд чухал үүрэгтэй ч юмыг сурч мэдэх гэсэн хүний хүсэл эрмэлзлэл, сэтгэл, бас өөдрөг үзэл нилээдгүй чухал гэдгийг тусгаж өгсөн бол энэхүү ном илүү сонирхолтой болох байсан юм шиг санагдлаа.

Энэ номноос миний мэдэж авсан зүйл гэвэл: Зөвхөн сайн уншиж сонсож, яриж чаддаг байлаа гээд сайн сурахгүй харин дээрх чадваруудыг бүгдийг нь өөрийн болгож авсан цагт л өөрийгөө сурах арга барил эзэмшсэн гэж ойлгож болох юм байна. Дээрх чадварууд дээр өөрийгөө дүгнэж үзвэл сурах арга барилыг дунд зэрэг эзэмшсэн гэж бодож байна. Дунд зэрэг гэдэг нь басчгүй чамлахаар зүйл биш л дээ. Сурах арга барилыг эзэмшихэд сурагчдаас гадна багш нилээдгүй үүрэгтэй гэж би хувьдаа боддог. Учир нь багш ямар арга барилаар хүүхдүүдтэй ажиллаж байгаагаас шалтгаалан хүүхдийн сурч мэдэх гэсэн үйл ажиллагаа хамаардаг. Манай ангийн багш хүүхдийг өөрөөр нь бие дааж сургах зарчмыг баримталдаг байсан учраас би бие дааж дээрх чадваруудаас нилээдгүйг өөрийн болгож авч чадсан. Дээрх номыг уншсанаар би өөрийнхөө хэр хэмжээнд сурах арга барил эзэмшсэнээ тодорхойлж чадсанаас гадна сурахад хэзээч оройтдоггүйн адилаар надад байхгүй тэр арга барилуудыг өөрийн болгоход одоо ч оройтойгүй юм байна, мөн тэр чадваруудыг өөрийн болгох гэсэн хүсэл эрмэлзэл бий болсон. Та нарыг ч мөн адил энэхүү номыг уншаад үзээрэй их сонирхолтой ном байна шүү гэж зөвлөмөөр байна.

Sunday, December 17, 2006

Хөгжилтэй, бүтээлч амьдарцгаая!

Амьдралд өөрийн гэсэн хүсэл зорилгогүй хүн юу ч бүтээж хийж чаддаггүй. Харин урдаа зорилго тавиад түүндээ хүрэх гэж үхэн хатан тэмцэж зорилгодоо хүрч чадсан хүн л аз жаргалтай амьдардаг. “Алдагдсан цаг хугацаа гэдэг эргэж буцдаггүй үхэлтэй адил” гэж 1-р Петр хаан хэлэхдээ юу бодож байсан бол? Магадгүй энэ хүн бидэнтэй л адил алдаж онож явсныхаа дараа гэнэт ухаар ч бүхнийг буцаагаад шинээр эхлэхийг хүссэн ч цаг хугацааг эргүүлж авчирч бүхнийг өөрчилж чадаагүйдээ харамсан энэ үгийг биднийг өөрийнх нь алдааг битгий давтаасай гэж бодон хэлсэн ч байж болохым. Амьдрал хэнийг ч ялгалгүй зовлон бэрхшээл саад тотгорыг тараан цацаж байдаг. Үүнийг сэтгэлийн тэнхээ, эрх хүчтэй ажилсаг, бүтээлч хүмүүс л даван туулж цаг хугацааг эзлэн амьдардаг бол, харин амьдралын зорилгогүй, хийсэн бүтээсэн зүйлгүй хүмүүс нь цаг хугацааг даган урссаар өөрөөр хэлбэл цаг хугацааны боол болон амьдрасаар насыг элээдэг. Тэгвэл бид амьдралыг яаж хөгжилтэй, инээд хөөртэй, хийсэн бүтээсэн зүйлтэй, эргээд харахад өнгөрсөн цаг хугацаандаа харамсахааргүй амьдрах вэ? Энэ бол надаас, багшаас, хамт олноос, эцэг эхээс чинь шалтгаалах асуудал огтхон ч биш. Энэ бол зөвхөн бие, иргэн хүн болон амьдралд хөл тавих гэж буй таниас л шалтгаална. Хамгийн гол нь хүн зорилготой л байвал амьдралын утга учир бий болно гэсэн үг. Зорилго л хүнийг агуу их бүтээн босголтонд дууддаг. Хэрвээ та хийсэн бүтээсэн, босгосон, үйлдвэрлэсэн, зүйлтэй бол өөрөөрөө бахархан бардамхан алхаарай. Бага зүйл бүтээгээгүй хүн ихийг бүтээх боломжгүй гэж мэргэдийн хэлсэн үг байдаг. Хүн агуу хүсэл мөрөөдөл, том төлөвлөгөө гаргаад, гол нь түүндээ бага багаар тэмүүлэх ёстой юм шиг надад санагддаг. Амьдралын ерөнхий зорилгоо гаргаад өдөр бүр ямар нэгэн жижиг зүйл бүтээх зорилго тавиад, түүнийг хийж хэрэгжүүлэхийн оронд “мөрөөдөл” болгон хадгалсаар хамаг сайхан боломжоо бид алддаг. Энэ бүхэн ганцхан залхуугаас болдог гэхэд та итгэх үү? Та эргэлзэж болох ч энэ бодитой зүйл. Залхуу гэдэг энэ өвчнийг л ялан дийлж чадвал та хүсэл зорилгоо мөрөөдөл биш болгож болно. Тиймээс хийсэн бүтээсэн зүйлгүй урсгалаараа аз жаргал надад аяндаа ирнэ гээд суух хэрэггүй. Урдаа зорилт тавиад ирээдүй болсон эх орон, энэхэн хорвоод төрүүлсэн эцэг эх, алдаж оносон ч амьдрасаар л байдаг өөрийнхөө төлөө тэмцэцгээ найзуудаа. Бусдын хийж чадаагүй зүйлийг сэтгэж бүтээ, өөртөө зав чөлөө өгөлгүй ажил, хийсэн бүтээсэн зүйлээ хараад баярла, энэ бол амьдрал. Амьдрал бол аалзны тортой адил. Хүч дорой хүн түүнд орооцолддог бол хүчтэй нь түүнийг сэтэлж гардгым.
Амьдрал бол бидэнд өгсөн бурханы бэлэг. Харин амьдралдаа хийж буй зүйл чинь бурханд өгч байгаа таны бэлэг.

Friday, December 15, 2006

Эцэг эх хүүхдээ хэрхэн хайрлавал зохих вэ?

Миний бодлоор хүн хайрлаж хайрлуулахын сайханыг мэдрэхийн тулд хорвоод төрдөг. Хайр гэдэг энэ ганцхан үгний цаана хорвоо дэлхий тэр чигээрээ багтдаг ч байж болохым. Хайр нь дотроо их олон янз. Хүн хүнээ хайрлах, Эх орноо хайрлах,эцэг эх хүүхдээ хайрлах гэх мэт олон янз байдаг ч тэр их хайрын дундаас хамгийн эрхэм дээд, хэмжээ хязгаартай, бас сургамжтай хайр нь эцэг эхийн хайр юм шиг. Хүн бүхэн өөр өөрийн бодлоор л хүүхдээ хайрлаж өсгөж хүмүүжүүлдэг. Яаж хайрласнаас шалтгаалан тэр хүүхдийн ирээдүйн амьдрал тодорхойлогддог. Ер нь бол хүүхдийг ил бас далд аль алийг нь хослуулан хайрлаж байх хэрэгтэй. Зарим эцэг эхчүүд хайрлаж байгаагаа ил гаргачихвал давраад толгойн дээр гарчихна гээд буруу ч зөв ч юу ч хийсэн загнаж, үглэж, яншиж байдаг. Энэ нь нэг талаар бодоход зөв ч нөгөө талаараа хэтэрхий туулширсан арга ядсан хайр юм. Магадгүй яагаад ингэж хэлж байгаа юм бол гэж та гайхаж байж болохым. Нэг жишээ аваад бодоод үзье! Хэрвээ манай Монголд өвөл, намар, хаврын улирал гэж байдаггүй зөвхөн зуны улирал гэж байдагсан бол та зунаас уйдах байсан уу! Та энэ асуултанд нэг хариулаад үзээрэй. Би лав уйдаж бас залхах байсан. Та хэрвээ хүүхдээ дандаа л загнаж үглээд хайраа ил гаргахгүй ингэж хайрлахым бол хүүхэд тань таны үгийг нэг хэсэгтээ дагаж таныг баярлуулах боловч тун удалгүй таны энэ хэцүү хайрнаас залхаж зөрүүд ,дураараа, дээрэлхүү, захирангуй нэгэн болж төлөвших ирээдүйн амьдралыг нь та заагаад өгчихөж байна гэсэн үг. Энэ хэсгийг уншаад хүүхдээ алган дээрээ бөмбөрүүлж юу ч хийсэн зөвтгөж хэн ч загнасан өмөөрөн хайрламаар санагдаа юу? Энэ бас л буруу алхам. Хэрвээ та хүүхдээ ингэж хайрлаж байгаа бол хүний үг сонсдоггүй, хэн нэгнээс байнгын тусламж хүсдэг, биеэ дааж сураагүй ийм л нэгэн болж хүмүүжнэ. Тэр үед та хүүхэд хайр даадаггүй гэдэг энэ өгүүлбэрийг ямар үнэн болохыг ойлгоход аль хэдийн оройтсон байна. Иймээс та загнаж зэмлэхийг урьтал болголгүй, бас хэт шүтэн биширч хайрлахыг хойш тавин Монгол улсдаа хэрэгтэй хүн болоход нь туслан нас насанд нь тохируулан буруу юм хийвэл загнаж зөв хийсэн зүйлд нь урам өгч, дэмжиж эргээд өөрийнхөө хүүхдийг харахад харамсхааргүй цээж дүүрэн амьсгалхаар хайрлаарай. Амьдрал богинохон ч өөрийн хайрнаас бүрдсэн үр хүүхдүүдээ сайн сайхан явахыг хараад аз жаргалтай инээмсэглэн явах ёстой хүмүүсийн нэг эцэг эхчүүд та нар юм шүү!!!!!!!!

Thursday, December 14, 2006

Орчин үеийн багш гэж хэн бэ?

Бид бүхний ажиллаж амьдрах 21-р зуун бол мэдээлэл оюуны эрин үе юм. Цаг хугацаа хувьсан өөрчлөгдөж, хорвоо ертөнц дээр оршин буй хүн төрөлхтөн ч дэвшил хөгжлийн замруу тэмүүлхийн хэрээр, бидний эзэмшиж буй мэргэжилд ч их өндөр шаардлага тавигдах боллоо. Бидний зарим нэг нь цаг үеэ мэдэрч өөрийн байр сууриа хадгалан үлдэж байгаа ч, ихэнх хүмүүс үүнийг анзааралгүй, өнгөрсөн үеэрээ амьдарч байгаа нь нууц биш. Тэгвэл бид орчин үетэйгээ хөл нийлүүлэн бусдаас хоцролгүй алхахын тулд яах ёстой вэ? Үүнийг ярихын өмнө багш гэж хэн бэ? гэдэг талаар авч үзье! Бидэнд зааж сургаж, зөвлөж, мэдлэг боловсрол олгож, биднийг ирээдүйн замд хөтлөдөг ачтан. Энэ үнэн ч одоо үед багшийн энэ тодорхойлолт дэндүү ядмаг тодорхойлолт болох байх. Тэгвэл орчин үеийн багш гэж хэн бэ? Түүнд тавигдаж буй шаардлагын талаар авч үзье! Хүн дуртай ажлаа хийж байхдаа л хамгийн их аз жаргалтай байдаг гэсэн энэ үг ганцхан утга санааг илэрхийлээгүй бололтой. Хүн бүр ямар нэгэн юманд ур чадвартай байдаг. Ямар ч ур чадваргүй хүн гэж огт байдаггүй. Тиймээс хувийн ур чадвартаа тулгуурлан мэргэжил ажилаа сонговол амжилтанд хүрэх зам их ойрхон байдаг. Жишээ нь: Хэрвээ та ятгах авъяастай бол менежир, гарын мэдрэмжтэй бол эмч, хариуцлагатай тэвчээртэй бол эдийн засагч, хүүхдэд хайртай бол багш гэх мэтчилэн юуны түрүүнд өөрийнхөө ур чадварт тохируулан мэргэжлээ сонгож сурах шаардлагатай. Түүний дараа харин та сонгосон мэргэжилдээ дур сонирхолтой байх нь юунаас ч чухал юм. Хүн дуртай зүйлээ хийж байхдаа өдрийн турш өөртөө итгэлтэй бардам байхаас гадна, ажлын бүтээмж үр дүн ч их өндөр байдаг. Хэрвээ та ажилдаа дур сонирхолгүй бол өдрийн турш магадгүй амьдралынхаа ихэнх хэсгийг ял үүрч байгаа байдалтай л өнгөрүүлнэ. Өөрийн сонирхолтой, сэтгэл санаа, ур чадвартаа нийцсэн ажил хийж байгаа хүнээс гайхмаар эрч хүч гардаг. Үүний дараа мэдээж мэдлэг боловсрол. Урьд нь багш хүнийг өөрийнхөө мэргэжлийг л бүрэн төгс мэддэг байхад болно гэж үздэг байсан бол одоо үед энэ багш гологдхоор үе иржээ. Өөрийн мэргэжлээс гадна гадаад хэл, компьютер, улс төрийн талаар зохих хэмжээний мэдлэгтэй байхыг шаардаж байна. Мөн харилцааны соёл, үлгэр жишээ ч, эрэл хайгуулч, байх ёстой гэх мэтчилэн тавигдаж байгаа шаардлагуудаас үзэхэд үнэхээр шилдэг, шилмэл, төгс төгөлдөр багш л орчин үед ажлын байртай болох боломжтой боллоо. Магадгүй та хүн төрөлхтөн байгаа цагт багш мэргэжил хэзээ ч устаж алга болохгүйгээс хойш бид ямар ч мэдлэг боловсролтой байсан ч цаг үеийг эзэлсээр байх болно гэж бодож байна уу? Таны бодож байгаад үнэний хувь байгаа ч одоо чинь мэдээлэл технологын дэвшил асар хурдастай явагдаж байгаа өнөө үед өв тэгш, бүхнийг мэддэг электрон багш гараад ирэхийг хэнч үгүйсгэхгүй болохоор яах ч аргагүй та цаг үеэ мэдрэх л шаардлагатай болоод байна. Эцэст нь одоо багш мэргэжлээр суралцаж байгаа оюутнууддаа хандаж миний зүгээс хэдэн үг хэлэхэд цаас нь дээр бичигдээд үлдэх дүнгийн төлөө битгий гүйгээч, өөрийн ур чадвартаа тохирсон мэргэжлээ сонгон суралцаад хэнээс ч илүү түүнийгээ эзэмшсэн байхад, та хэзээ ч, хаана ч гологдохооргүй цаг үеэ эзэлсэн хүн байх болно.

50GB-ийн цэнхэр лазерийн диск дээрх анхны кинонууд

Sony-гийхон Click, Talladega Nights: The Ballad of Ricky Bobby, болон Black Hawk Down кинонуудыг хамгийн анх 50GB хос давхарга бүхий цэнхэр лазерийн диск дээр хэвлэн худаалдаална хэмээн зарлалаа. Хэдийгээр цэнхэр лазерийн диск худалдаанд гараад хэдэн сар өнгөрч байгаа боловч тэдгээр нь 25GB-ийн дискүүд байсан юм. Одоогоор шинэ дискнүүдийн үнийн талаар ямар нэг мэдээлэл цацагдаагүй байна.

Click киноны диск нь түүний бүх хасагдсан хэсгүүд болон кинонд харуулсан тусгай эффектүүдийн тухай баримтат киног өндөр-чанартайгаар (High-definition) агуулах юм байна.
Адам Сандлерийн тоглосон Click кино хамгийн түрүүнд гарах ба Black Hawk Down кино 11-р сарын 14нд гарсан ба Talladega Nights: The Ballad of Ricky Bobby кино 12-р сарын 12нд гарах юм байна. Sony компани баярын өдрүүдээс өмнө цэнхэр лазерийн диск гаргаж бай цорын ганц компани биш бөгөөд 20-р зуун Fox, Liongate ба Warner Bros-ийнхон мөн гаргахаар төлөвлөж байна.

Шинэ мэдээллүүдийн эхийг www.bayasaa.com аваарай

Wednesday, December 13, 2006

Microsoft Vista-ийн хамгийн сүүлийн бета хувилбар буюу RC2 гарлаа

Microsoft дараачын үеийн үйлдлийн системээ олон жилийн хугацаанд хөгжүүлж байгаа ба одоо л бидний хүсэн хүлээсэн Microsoft Vista-д хүрэх хонгилын үзүүр дэх ойртож байна. Өнөөдрөөс энэ бета хувилбарыг (Windows Vista RC2 буюу 5744.16384 ) Vista-ын туршигчид Microsoft Connect сайтаас татаж авах боломжтой болж байна.

Microsoft-оос хэлэхдээ:

Та бүхний туслалцаагаар RC1-ээс хойш үйлдлийн системийн жижиг алдаануудыг өдөр бүр зассаар ирлээ. Энэ хувилбарт RC1-ээс хойш мянга мянган чанарын сайжруулалт тусгагдсан. Та бүхэн үйлдлийн системийн өөрийн хурд, бусад програмуудтай хамтарч ажиллах боломж болон харагдах байдал хүртэл сайжрасныг харж болно. Бид эцсийн хувилбар гартал үргэлжлүүлэн сайжруулах болно.

Бид эцсийн бүтээгдэхүүнийг гаргаж дэлхий даяар тээвэрлэхэд маш бага хугацаа үлдлээ. Тиймээс та бүхнээс тэр болтол өөрийн санал шүүмжлэлээ үргэлжлүүлэн ирүүлээрэй хэмээн хүсч байна.

Ухаарлын өдөр

Өнөөдөр цас хаялсан жихүүн мөртлөө нэг л сэтгэл дулаахан өдөр байлаа. Блоггод дурласнаас болж өчигдөр орой унтсангүй. Өөрийн блогдоо нэмэх эссенүүдээ цэгцэлснээс болж өнөөдрийн хичээлийн эхний цагыг яалт ч аргагүй таслав. Ингэж дурлавал ч явцгүй шүү. Нэг дуртай зүйлтэй боллоо гээд бусад ажилаа салгардуулах нь арчаагүй байгаагын илрэл . Уг нь би 7-н хоногынхоо ажлыг төлөвлөдөг л дөө. Тэгээд төлөвлөсөн зүйлээ тухай бүрд нь хийгээд явахыг хичээдгийм. Хэрэв 1 дэхь өдөр төлөвлөсөн зүйлээ ямар нэгэн шалтгааны улмаас хийгээгүй бол 2 дахь өдрийн төлөвлөгөөндөө нэмж бичдэг. Өчигдөр харин энэ төлөвлөгөөгөө хойш тавин өөрийн сонирхол нэгт блог бичигсэдийн блогоор аялсны улмаас өчигдрийнх дээр өнөөдрийн амжуулах ажилууд нэмэгдэн 7-н хоногын төлөвлөгөө маань саадхад хүрснийг өглөө болоход л мэдрэв. Гэхдээ ямар ч зүйлд сэтгэл байвал амжилт ирдгийг өөрийн биеэр мэдэрсэн өдөр өнөөдөр байлаа.

Tuesday, December 12, 2006

Window XP-ийн Service Pack3 2008 он хүртэл хойшлогдлоо

Window XP-ийн Service Pack3 2008 он хүртэл хойшлогдлоо
Microsoft-ийн Window Service Pack-ийн тухай хуудсанд XP-ийн SP3 хувилбар 2008 оны эхний хагаст бэлэн болно гэсэн мэдэгдэл тавигдсан байна. Урьд энэ Service Pack-ийг энэ жилийн сүүлийн хагаст гаргахаар төлөвлөж байсан боловч ухран 2008 онд гаргана хэмээн мэдэгдэж байна.

Хойшлогдсон талаар одоохондоо ямар нэг албан ёсны мэдээлэл хийгээгүй ба удахгүй худалдаанд гарах гэж буй Windows Vista дээр компани хамаг анхаарлаа тавьж байгаа болвуу гэж таамаглаж байна.

Internet Explorer 7.0 хувилбар бэлэн боллоо

Microsoft та бидний өдөр тутам ашигладаг Internet Explorer интернет браузерын 7.0 хувилбарыг гаргалаа. Энэ браузер нь дараагын үйлдлийн системүүд дээр ашиглагдах боломжтой юм байна.
Windows XP SP2
Windows Server 2003 32-bit
Windows XP/Server 2003 x64
Windows Server 2003 IA64
Энэ браузерт хуудсуудыг Tab-лаж үзэх (нэг цонхондоо олон хуудас үзэх), нэгтгэсэн RSS болон сайжруулсан хэвлэх боломжуудыг суулгаж өгсөн нь Firefox болон Opera програмуудтай өрсөлдөх боломжыг олгож байна.
Өчигдөрхөн Mozilla Foundation Firefox 2.0 RC3-ыг гарсан ба удахгүй бүрэн хувилбар нь нийтэд гарах юм байна.

Дэлхийн хамгийн анхны лазер телевиз

Авсралын Arasor болон Америкийн Noyalux компаниуд дэлхийн хамгийн анхны лазер телевизийг харууллаа. Лазерыг бусад бүтээгдэхүүнүүдтэй хамтран хэрэглэхэд тухайн бүтээгдэхүүн хангалттай хүйтэн байдаг бөгөөд лазерийг телевизийн технологид хэрэглэх жинхэнэ давуу талууд нь бусад LCD болон Plasma телевизүүдтэй харьцуулбал 2 дахин хямд зардлаар бүтэж 2 дахин их өнгө харуулах ба дөрөвний нэгтэй тэнцэх тог зарцуулах юм байна.
Хэрэв та одоогийн зурагтуудыг харвал тэдгээр нь хүний харж чадах өнгөний зөвхөн 30-35 хувийг харуулдаг. Харин анхны лазер зурагт нь хүний ялгаж чадах өнгөний 90 хувийг харуулах бөгөөд тэр нь танд яг амидрал дээр байгаа өнгийг харуулах болно хэмээн Novalux-ийн гүйцэтгэх захирал Jean-Michel Pelaprat хэлсэн байна.
Мөн лазер зурагт нь LCD болон Plasma зурагтуудыг бодвол үл ялиг зузаан байх ба 2007 оны сүүлээр худалдаанд гарна.

Блогт дурласан нь

Юуны өмнө блогоо бичиж эхэлж байгаа өөртөө өндрөөс өндөр амжилт. Одоохондоо миний блогыг өөрөөс минь өөр хэн ч үзээгүй байгаа ч цаашдаа олон олон уншигч найзуудтай болохын ерөөл дэвшүүлэн хамгийн анхныхаа бичлэгийг бичиж байна.Блогтой болсон шалтгаан маань их сонин л доо. Манай web design хичээл дээр багш маань блогын талаар мэдэж ирэх даалгавар нэг удаа өгсөн юм. Нэрнээсээ эхлээд л миний сонирхолыг татсан энэ блог гэж ер нь юу юм болоо? www.dusal.net ээс Ер нь веб хийж чадахгүй хүмүүст өөрийн гэсэн веб хуудсаа хийх боломж олгож байгаа зүйл нь блог юм, гэсэн доторхойлолтыг уншаад ингэж их сонирхосон зүйл маань нэг их онц зүйл биш байж дээ гэж бодов. Мэдээж миний сонирхолыг татаагүйгээс л хойш блог бичих нь байтугай бодсончгүй. Би өөрөө компьютерийн чиглэлээр сурдагч, өөр нэг сонирходог зүйл маань эссе бичих. џагаад ч юм надад ямар нэгэн сэдвээр эссе бичихэд өөрийн бодлыг түүндээ илэрхийлэх нь маш их таалагддаг. Тэгэхдээ энэхүү бодол санаагаа бусадтай хуваалцах боломж надад тэр бүр олдоод байдаггүй. Саяхан би web design хичээлийн багшдаа өөрийн бичсэн эссенүүдийг уншиж үзэхийг санал болгоход, хариуд нь надад бас нэг зүйл санал болгосон нь блог. Намайг өөрийн гэсэн блогтой болоод түүндээ эссенүүдээ байрлуулсан цагт би чиний эссенүүдийг уншиж үзье гэлээ. Ингээд л миний сонирхолыг татаагүй блогыг би дахин судлах шаардлагатай болж нилээдгүй хүний бичсэн блогыг үзэх явцдаа блогод дурласан гэхэд болно. уг нь хүмүүс өөрийн хүсэл сонирхолоор блог бичиж эхэлдэг бол миний блог өөрийн бичсэн эссенүүдийг багшдаа уншуулахын тулд бичиж эхэлсэнээрээ бусдаас арай онцлог сонин бас сонирхолтойгоор сууриа тавилаа. Миний блог бичих эх үүсвэрийг тавьж өгсөн, блогод татан оруулсан, блогод дуртай болгосон багшдаа талархаж явдгаа илэрхийлэн баярлалаа гэдэг үгээр хамгийн анхныхаа бичлэгийг өндөрлөе!