Wednesday, October 10, 2007

Хичээлийн анхны өдөр

Өнөөдөр миний 4-р курт орсон анхны хичээлийн өдөр. Уг нь манай хичээл 10-р сарын 1-нд орсон л доо. Би л том толгойтойгоороо одоо л хичээлдээ ирж байгаа нь энэ. Амарна амарна гэхэд хэтэрхий амарсан байна уу? Тэгэхдээ зүгээр суусангүй ээ. Өөртөө хэрэгтэй хэрэггүй баахан л юм хийж явлаа. Бас дадлагтаа гарсан. Ангийнхныгаа харахад сайхан байнаа. Бүгд л өөр өөрийн гэсэн орон зайг бий болгочихсон их ухаан суугаад ирсэн бололтой ярьж хэлж байгаа нь цаанаа л төгсөх курсийн оюутанууд. Сониноос манай анги хоёр ч сайхан ээжтэй болох гэж байгаа. Ёстой ээж болохгүй байх гэж бодож байсан хоёр найз маань хөөрхөн цозойцон ороод ирдийм байна. Гэхдээ би одоог хүртэл нэг охинд нь итгэхгүй л байгаа. Ёр нь хүүхдээ тэврээд ирсэн цагт л итгэх юм шиг байнаа. Ямар ч байсан сайхан хайртай учираад сайхан амьдарч байгаа нь нүднээс нь илт байна лээ. Заримдаа гэрэл гийсэн царайг нь хараад атаархах сэтгэл төрж байлээ. Манай ангийн үр удам ч жилийн жилд өвлөгдөж байна шүү. Монголын үрс маш олон болтугай. Хичээлийн анхны өдрөө л хичээлээ хийхгүй блогтоо юм бичиж байхымаа би нээрээ. Гэхдээ битгий зэмлээрэй намайг. Учир нь блогоо бас блогчин та нарыгаа их саналаа.