Tuesday, December 12, 2006

Блогт дурласан нь

Юуны өмнө блогоо бичиж эхэлж байгаа өөртөө өндрөөс өндөр амжилт. Одоохондоо миний блогыг өөрөөс минь өөр хэн ч үзээгүй байгаа ч цаашдаа олон олон уншигч найзуудтай болохын ерөөл дэвшүүлэн хамгийн анхныхаа бичлэгийг бичиж байна.Блогтой болсон шалтгаан маань их сонин л доо. Манай web design хичээл дээр багш маань блогын талаар мэдэж ирэх даалгавар нэг удаа өгсөн юм. Нэрнээсээ эхлээд л миний сонирхолыг татсан энэ блог гэж ер нь юу юм болоо? www.dusal.net ээс Ер нь веб хийж чадахгүй хүмүүст өөрийн гэсэн веб хуудсаа хийх боломж олгож байгаа зүйл нь блог юм, гэсэн доторхойлолтыг уншаад ингэж их сонирхосон зүйл маань нэг их онц зүйл биш байж дээ гэж бодов. Мэдээж миний сонирхолыг татаагүйгээс л хойш блог бичих нь байтугай бодсончгүй. Би өөрөө компьютерийн чиглэлээр сурдагч, өөр нэг сонирходог зүйл маань эссе бичих. џагаад ч юм надад ямар нэгэн сэдвээр эссе бичихэд өөрийн бодлыг түүндээ илэрхийлэх нь маш их таалагддаг. Тэгэхдээ энэхүү бодол санаагаа бусадтай хуваалцах боломж надад тэр бүр олдоод байдаггүй. Саяхан би web design хичээлийн багшдаа өөрийн бичсэн эссенүүдийг уншиж үзэхийг санал болгоход, хариуд нь надад бас нэг зүйл санал болгосон нь блог. Намайг өөрийн гэсэн блогтой болоод түүндээ эссенүүдээ байрлуулсан цагт би чиний эссенүүдийг уншиж үзье гэлээ. Ингээд л миний сонирхолыг татаагүй блогыг би дахин судлах шаардлагатай болж нилээдгүй хүний бичсэн блогыг үзэх явцдаа блогод дурласан гэхэд болно. уг нь хүмүүс өөрийн хүсэл сонирхолоор блог бичиж эхэлдэг бол миний блог өөрийн бичсэн эссенүүдийг багшдаа уншуулахын тулд бичиж эхэлсэнээрээ бусдаас арай онцлог сонин бас сонирхолтойгоор сууриа тавилаа. Миний блог бичих эх үүсвэрийг тавьж өгсөн, блогод татан оруулсан, блогод дуртай болгосон багшдаа талархаж явдгаа илэрхийлэн баярлалаа гэдэг үгээр хамгийн анхныхаа бичлэгийг өндөрлөе!

2 comments:

Док said...

Сайн уу Марта?
Юуны өмнө өөрийнхөө боддог, бичдэг зүйлсээ хүмүүст хүргэх, санал бодлоо хуваалцах өөрийн орон зайндаа гарч ирсэнд чинь баяр хүргэе!
Чамаас зөндөө ихийг хүлээж байгаа шүү, амжилт хүсье!

Док said...

Comment бичих боломжгүй байхаар нь шүүмжлэх гээд байсан чинь гараад ирж, тухтайхан сууж байгаад сайн бичье байз ;-)