Thursday, December 14, 2006

Орчин үеийн багш гэж хэн бэ?

Бид бүхний ажиллаж амьдрах 21-р зуун бол мэдээлэл оюуны эрин үе юм. Цаг хугацаа хувьсан өөрчлөгдөж, хорвоо ертөнц дээр оршин буй хүн төрөлхтөн ч дэвшил хөгжлийн замруу тэмүүлхийн хэрээр, бидний эзэмшиж буй мэргэжилд ч их өндөр шаардлага тавигдах боллоо. Бидний зарим нэг нь цаг үеэ мэдэрч өөрийн байр сууриа хадгалан үлдэж байгаа ч, ихэнх хүмүүс үүнийг анзааралгүй, өнгөрсөн үеэрээ амьдарч байгаа нь нууц биш. Тэгвэл бид орчин үетэйгээ хөл нийлүүлэн бусдаас хоцролгүй алхахын тулд яах ёстой вэ? Үүнийг ярихын өмнө багш гэж хэн бэ? гэдэг талаар авч үзье! Бидэнд зааж сургаж, зөвлөж, мэдлэг боловсрол олгож, биднийг ирээдүйн замд хөтлөдөг ачтан. Энэ үнэн ч одоо үед багшийн энэ тодорхойлолт дэндүү ядмаг тодорхойлолт болох байх. Тэгвэл орчин үеийн багш гэж хэн бэ? Түүнд тавигдаж буй шаардлагын талаар авч үзье! Хүн дуртай ажлаа хийж байхдаа л хамгийн их аз жаргалтай байдаг гэсэн энэ үг ганцхан утга санааг илэрхийлээгүй бололтой. Хүн бүр ямар нэгэн юманд ур чадвартай байдаг. Ямар ч ур чадваргүй хүн гэж огт байдаггүй. Тиймээс хувийн ур чадвартаа тулгуурлан мэргэжил ажилаа сонговол амжилтанд хүрэх зам их ойрхон байдаг. Жишээ нь: Хэрвээ та ятгах авъяастай бол менежир, гарын мэдрэмжтэй бол эмч, хариуцлагатай тэвчээртэй бол эдийн засагч, хүүхдэд хайртай бол багш гэх мэтчилэн юуны түрүүнд өөрийнхөө ур чадварт тохируулан мэргэжлээ сонгож сурах шаардлагатай. Түүний дараа харин та сонгосон мэргэжилдээ дур сонирхолтой байх нь юунаас ч чухал юм. Хүн дуртай зүйлээ хийж байхдаа өдрийн турш өөртөө итгэлтэй бардам байхаас гадна, ажлын бүтээмж үр дүн ч их өндөр байдаг. Хэрвээ та ажилдаа дур сонирхолгүй бол өдрийн турш магадгүй амьдралынхаа ихэнх хэсгийг ял үүрч байгаа байдалтай л өнгөрүүлнэ. Өөрийн сонирхолтой, сэтгэл санаа, ур чадвартаа нийцсэн ажил хийж байгаа хүнээс гайхмаар эрч хүч гардаг. Үүний дараа мэдээж мэдлэг боловсрол. Урьд нь багш хүнийг өөрийнхөө мэргэжлийг л бүрэн төгс мэддэг байхад болно гэж үздэг байсан бол одоо үед энэ багш гологдхоор үе иржээ. Өөрийн мэргэжлээс гадна гадаад хэл, компьютер, улс төрийн талаар зохих хэмжээний мэдлэгтэй байхыг шаардаж байна. Мөн харилцааны соёл, үлгэр жишээ ч, эрэл хайгуулч, байх ёстой гэх мэтчилэн тавигдаж байгаа шаардлагуудаас үзэхэд үнэхээр шилдэг, шилмэл, төгс төгөлдөр багш л орчин үед ажлын байртай болох боломжтой боллоо. Магадгүй та хүн төрөлхтөн байгаа цагт багш мэргэжил хэзээ ч устаж алга болохгүйгээс хойш бид ямар ч мэдлэг боловсролтой байсан ч цаг үеийг эзэлсээр байх болно гэж бодож байна уу? Таны бодож байгаад үнэний хувь байгаа ч одоо чинь мэдээлэл технологын дэвшил асар хурдастай явагдаж байгаа өнөө үед өв тэгш, бүхнийг мэддэг электрон багш гараад ирэхийг хэнч үгүйсгэхгүй болохоор яах ч аргагүй та цаг үеэ мэдрэх л шаардлагатай болоод байна. Эцэст нь одоо багш мэргэжлээр суралцаж байгаа оюутнууддаа хандаж миний зүгээс хэдэн үг хэлэхэд цаас нь дээр бичигдээд үлдэх дүнгийн төлөө битгий гүйгээч, өөрийн ур чадвартаа тохирсон мэргэжлээ сонгон суралцаад хэнээс ч илүү түүнийгээ эзэмшсэн байхад, та хэзээ ч, хаана ч гологдохооргүй цаг үеэ эзэлсэн хүн байх болно.

3 comments:

Anonymous said...

chinii suuliin oguulber tun zov. gehdee dungiin xoinoos yvahgui shalgaltan deer azgui tiim bj taaruu togsdog ajild avahgui sh d. bi gadaadad surdag. manai bagsh nariin namtar ni bol unendee l tasarhai. tednii deer garah oyutan gej bhgui. togsood l lag boldog yum bgaa biz. za za olon yum nurshih geed bna. bagsh boloh bogood boltson xumuust minii bodloor chadvar itgel setgel medleg saitai bgaarai bgaa bol nemegduuleerei. azaa

Adil-Od said...

Таалагдлаа

Anonymous said...

энэ таны бодол биш байхаа. с. эрдэнэцэцэг гээд боловсролын салбар 40 гаруй жил багшилсан хүний маань багш боловсролын үндэс гэдэг номон дээр байдаг боловуу? багш маань харвал яах болж байна. наад онол чинь бүх нийтээрээ мэддэг. Их сургуулийн сурган ордог ангийн хүүхдүүдэд бүгдэнд нь ордог шдэ