Friday, December 15, 2006

Эцэг эх хүүхдээ хэрхэн хайрлавал зохих вэ?

Миний бодлоор хүн хайрлаж хайрлуулахын сайханыг мэдрэхийн тулд хорвоод төрдөг. Хайр гэдэг энэ ганцхан үгний цаана хорвоо дэлхий тэр чигээрээ багтдаг ч байж болохым. Хайр нь дотроо их олон янз. Хүн хүнээ хайрлах, Эх орноо хайрлах,эцэг эх хүүхдээ хайрлах гэх мэт олон янз байдаг ч тэр их хайрын дундаас хамгийн эрхэм дээд, хэмжээ хязгаартай, бас сургамжтай хайр нь эцэг эхийн хайр юм шиг. Хүн бүхэн өөр өөрийн бодлоор л хүүхдээ хайрлаж өсгөж хүмүүжүүлдэг. Яаж хайрласнаас шалтгаалан тэр хүүхдийн ирээдүйн амьдрал тодорхойлогддог. Ер нь бол хүүхдийг ил бас далд аль алийг нь хослуулан хайрлаж байх хэрэгтэй. Зарим эцэг эхчүүд хайрлаж байгаагаа ил гаргачихвал давраад толгойн дээр гарчихна гээд буруу ч зөв ч юу ч хийсэн загнаж, үглэж, яншиж байдаг. Энэ нь нэг талаар бодоход зөв ч нөгөө талаараа хэтэрхий туулширсан арга ядсан хайр юм. Магадгүй яагаад ингэж хэлж байгаа юм бол гэж та гайхаж байж болохым. Нэг жишээ аваад бодоод үзье! Хэрвээ манай Монголд өвөл, намар, хаврын улирал гэж байдаггүй зөвхөн зуны улирал гэж байдагсан бол та зунаас уйдах байсан уу! Та энэ асуултанд нэг хариулаад үзээрэй. Би лав уйдаж бас залхах байсан. Та хэрвээ хүүхдээ дандаа л загнаж үглээд хайраа ил гаргахгүй ингэж хайрлахым бол хүүхэд тань таны үгийг нэг хэсэгтээ дагаж таныг баярлуулах боловч тун удалгүй таны энэ хэцүү хайрнаас залхаж зөрүүд ,дураараа, дээрэлхүү, захирангуй нэгэн болж төлөвших ирээдүйн амьдралыг нь та заагаад өгчихөж байна гэсэн үг. Энэ хэсгийг уншаад хүүхдээ алган дээрээ бөмбөрүүлж юу ч хийсэн зөвтгөж хэн ч загнасан өмөөрөн хайрламаар санагдаа юу? Энэ бас л буруу алхам. Хэрвээ та хүүхдээ ингэж хайрлаж байгаа бол хүний үг сонсдоггүй, хэн нэгнээс байнгын тусламж хүсдэг, биеэ дааж сураагүй ийм л нэгэн болж хүмүүжнэ. Тэр үед та хүүхэд хайр даадаггүй гэдэг энэ өгүүлбэрийг ямар үнэн болохыг ойлгоход аль хэдийн оройтсон байна. Иймээс та загнаж зэмлэхийг урьтал болголгүй, бас хэт шүтэн биширч хайрлахыг хойш тавин Монгол улсдаа хэрэгтэй хүн болоход нь туслан нас насанд нь тохируулан буруу юм хийвэл загнаж зөв хийсэн зүйлд нь урам өгч, дэмжиж эргээд өөрийнхөө хүүхдийг харахад харамсхааргүй цээж дүүрэн амьсгалхаар хайрлаарай. Амьдрал богинохон ч өөрийн хайрнаас бүрдсэн үр хүүхдүүдээ сайн сайхан явахыг хараад аз жаргалтай инээмсэглэн явах ёстой хүмүүсийн нэг эцэг эхчүүд та нар юм шүү!!!!!!!!

6 comments:

Док said...

Энэ тухай хүн бүхэнд өөрийн гэсэн үзэл баримтлал байдаг байх. Бүр хүүхэд төрүүлээгүй хүн ч гэсэн хүүхдээ гаргаад тэгнэ ингэнэ гэж боддог ш дээ. Харин ч тэд илүү өөрийн гэсэн тийм мэдлэг, чиг баримжаа, үзэл бодолтой байвал хүүхдээ гаргаад юм бүхэнд түүртээд байхгүй байх, тэгж боддийн

БЭ said...

Bi neg jishee heley, sayhan ehner bid 2 mgl ruu aav eej ruugee ohiniihoo heden zuragnuudaas cd deer bicheed yavuulj bilee. Amindaa l sain saihan yavj baigaagaa haruuleh geed ale goy garsan zuragnuudaas n shilj yavuulsan yum. Tegeed daraa n eejees asuugaad zuragnuud taalagdsan uu getel, ta 2 huuhdee tolgoi deeree gargatsan baina gej hariu ugdug yum daa. Gui yahav ter zuragnuud deer manai ohin icecream ideel amitnii hureelen uzeed l unadag dugui unaal..g.m Ih gomdoj bilee ter hariud n. Tegeed suuld n aavaas harin gaigui hariu sonsoj taivshirch bilee. Aav helehdee uhaantai huuhed yaj ch erhelsen teneg boldoggui yumaa minii huu gej bilee. Ih unen ug shuu. Tiimees yur n hunees uuruus n buh yum shaltgaalna daa. Avyas 1% hudulmur 99% gedeg shig. Getel zarem humuus bidniig uursduu huuhedgui murtluu huuhdee ingej usguj bolohgui gej ih zuvlumj uguh yum. Uursduu huuhed gargaad bidnii zovlong tuulaad irheer uursduu medne dee l gej dotroo boddog. Chinii bichsen ene sedev taalagdlaa, ulam ihiig bicheerei!

Anonymous said...

chini bichsen zuilees telmengiin sanaa xavgui deer bolj. chinii gargah geed bgaa utga eroosoo garaagui chi ooroo oortooogoo yriad shal teneg yum bichchixej minii bodloor. yaaj xarlaval zohih be geed xun tegej xairaldaggui yum. ter etseg eh ni ymar gel buld osson ymar naiztai, ymar xureeleltei bna za tegeed olon yumnaas shaltgaalna doo. chi yaagad olon ynziin xair bdag geed bichchiin. naadah chini 10 jild sonsoj bsan ug oguulber bna. xun buh l yumiig neg l xairaar xairaldag sh d. urgeljlel bii.azz

Anonymous said...

ih yum bichxeer unshih dur xurdeggui yum. za urgeljlel ni. chi eh ornoo bi eh ornii xairaar xairlaj bna gej boddog uu. naiziigaa bi naiziin xairaar xarlaj bna gedeg uu. tegdeg bol ter chi . bi sh. etsest ni etseg eh xuuxdee zugeer l xairla xairla. uhaantai gedeg neg saihan yum bgaa. teriigee l ashigla. azaa

ЭНХБАЯРЫН БЛОГ said...

ахын дүү ямар чиглэлээр суралцдаг вэ?бас зарим нэг хүний тухайд авууштай зүйл бичсэн байж болно.гэхдээ энэ сэдвээр бичихдээ илүү арга замыг нь зааж өгсөн цогц шинжтэй мэдээллийг багтааж өгвөл илүү сайн болно.гэхдээ сайн байна.амжилт хүсье

ЭНХБАЯРЫН БЛОГ said...

ахын дүү ямар чиглэлээр суралцдаг вэ?бас зарим нэг хүний тухайд авууштай зүйл бичсэн байж болно.гэхдээ энэ сэдвээр бичихдээ илүү арга замыг нь зааж өгсөн цогц шинжтэй мэдээллийг багтааж өгвөл илүү сайн болно.гэхдээ сайн байна.амжилт хүсье