Saturday, January 13, 2007

Болор цомоор сонин юутай

Санаад оромгүй хүнээс санаад оромгүй урилга авлаа. Хар багаасаа л “Болор цомыг” ТҮ- гээр биш амьдаар нь хэн нэгнээс урилга аваад хамт үзэх юмсан гэж бодож байсан мөрөөдөл минь гэнт биелэлээ оллоо. Манайд яруу найраг сонирходог хүн байдаггүй болохоор ийм боломж одоог хүртэл надад олдоогүй юм. Ямар ганцаараа үзэлтэй нь биш сонирхолгүйшдээ. Энэ жилийн болор цомыг ганц хүн л чимэж байлаа. Өчнөөн жил сураг тасраад байсан ард түмний бас миний хайртай яруу найрагч, болор цомын эзэн Хулан эгч маань энэ жил зодоглож байхым. Нэгийн даваанд 32 яруу найрагч оролцсоноос, Хоёрын даваанд 16, Гуравын даваанд шижгэнсэн 5-н яруу найрагч тунаран үлдлээ. Мэдээж манай Хулан эгч тэр дотор нь байх нь тодорхой. Шүүгчид дүнгээ гаргаж байх явцад үзэгчдийг уйдаахгүйн тулд Батзанын Батзаяа ах маань хүрэлцэн ирсэн байлаа. Хүмүүсийг ч нэг хөгжөөх шиг болсондоо. Сонсгол сайтайнх уу? Эсвэл энэ шүлэг надад тийм их таалагдсан болоод би цээжилчихсэн үү бүү мэд. Ямарч байсан нэг богинохон 4-н мөрттэй л энэ жилийн Болор цом 2006 дуусгалаа. Сонирхуулахад: Энэхүү шүлгийг Монголын бүх сайхан ээжүүд, охид бүсгүйчүүд, эмэгтэй яруу найрагчдад зориулан Батзаяа ах маань толгойгоо гашилган, шүүсийг нь шахан, нягтруулан байж бичсэн ганц шүлэг нь юм гэсэн шүү.

Гил хархан үсээ шууж ороосон байлаа
Гэдийхэд нь энгэрээс нь хоёр хөөрхөн шувуу нисэж байлаа,
Төмпөн дотроос хоёр холбоотой юм гаргаж өлгөсөн нь
Түрүүчийн ниссэн шувуудын үүр байсымаа. Хэхэ

За олон юм нуршилгүй болор цомын эзэн хэн байсныг хэлий. Модернист яруу найрагч “уучлаарай нэрийг нь мартчиж” энэ жилийн Болор цомын эзэн болж Янжин лхам бурхан, Хурдан удамын хөөрхөн даагтай гэрийн зүг буцлаа. Манай Хулан эгч 3-р байранд орсон. 3-р байранд орсондоо их л дурамчхан байх нь хүн бүхний нүдэнд илт байлаа. Бүүр дургүйгээ илэрхийлэх гэсэн шиг энэ миний отгон наадам гэж уянгалаг сайхан хоолойгоороо ууртай гэгч нь хэлээд тайзны араар орсноор энэ жилийн болор цом, баяртай, бас гунигтай өндөрлөв. Миний хүндэлж, хайрлаж явдаг хүн тайзан дээр нэг тиймэрхүү зан гаргаж зодог тайлсан ч, энэ хүнийг би хүндэлсээр хайралсаар, бичсэн шүлгүүдийг нь уншсаар л байх болно.

12 comments:

Chariote said...

hehe, unagan naadam gedeg ni yu gej bgaan ?cuuliinh gesen utgatai yum uu? mongol helee ch oilgohoo bailaa, batzanin batzaya ahin shuleg bolboos bra-ny tuhai shuleg munuu dee , bishuu dee? olon naadam uzej olon shuleg tseejleerei, bi bas hulan -d ih durtai, dursamjin nom ni nadad bga.

Марта said...

хэхэ найз нь андуураад биччиж. унаган биш отгон юмаа. засаад биччихлээ. чиний ачаар хүн уншиж амжихаас нь өмнө засчлаа. баярлалаа. Батзаяа ахын шүлгийн хувьд мэдэх юм алгаа..би лав татаж унтлаа инээснээ л санаж байна

Unknown said...

хэ хэ. Галсансүх гэдэг айхтар "ойлгогддоггүй" шүлэг уншдаг нөхөр түрүүлсийн байна лээ. Батзаяагийн:
- Голын эргээр зугаалж явтал
- Галуу дуугарах шиг боллоо.
- Галуу дуугарвуу гэтэл
- Галуу дуугарсан байлаа. гэдэг шүлгээ уншихад нь үхтлээ инээсийшд. ТВ-ээр үзсэн.

Galaarid said...

Эрээнцавын Нямсүрэн гэж мундаг найрагч байлаа. Тэр хүний алдартай шүлгийг Батзаяа маань бараг тэр чигээр нь хэлчихэж дээ. Ер нь яруу найраг сонирхдог хүмүүс Д.Нямсүрэн, Ш.Цогт, Ламжавын Мягмарсүрэн зэрэг өөрийгөө рекламддаггүй ч үлдэх юмтай найрагчдын номыг эрж байгаад хэрэг болгоод нэг уншихад зүгээр шүү.

Марта said...

Ganbaatart
oilgogdohgvin ch yahavdee busdaas arai ilvv uvurmuts setgej shvleg bichsen gedeg utgaaraa l tvrvvlsen yum shig bna lee....
mongolii radio japannaar tsag agaariin medee unshval bi vhnee ene ter geed l hehe...

Марта said...

galaarid
bayarlalaa tegnee.olj unshihiig hicheenee.uuriin tani blogoor aylnaa.yruu nairag goe shvv oilgodog hvmvvst.

Док said...

Хулангийн хувьд зөв гэж би бодож байна. Бас ч Болор цомын эзэн "АВАРГА" хүний хувьд арай л өөр шүлэг уншсан ш дээ. Тэгсэн 3-р байр гэхэд нь гайхсан. Аль ч билээ ТВ-д Болор цомын дундуур ярилцлага өгсөн байсан, ерөнхийдөө тийм өнгөөр ярьж байсан шүү, тэгвэл тэгж хэлээд наадмаа дуусгасан юм байжээ.
Батзаяагийн уншсан шал тэнэг юмнууд ТВ-ээр гарч байсан, ядаргаатай хашгираад байгаа нь ер таалагдаагүй ш дээ. Угааса ч таалагддаггүйн.
Тэгснээс Бадарч, Лхагвасүрэн, Сүрэнжав, эсвэл Цоодол, Төрбат гээд... нэг сайхан үг сонссон нь хол дээр.

Anonymous said...

dokd
dahij bolor tsomd hulan egchiigee harahgvi geheer haramsaltai l baina.gehdee uuruu zodog tailii gej bodoogvi bsan bhaa. buhimdahdaa l heltsen bh

Anonymous said...

k k maybe

Anonymous said...

Би яруу найраг мэддэгүй л дээ.

Гэхдээ эмэгтэй хүний хөхийг хэзээнээс шувуутай зүйрлэдэг болоо вэ?

Марта said...

barbayart;
Hezeenees gedgiig ni medehgviee. gehdee l ene jiliin yaruu nairgaas hoish l zvirledeg bolj baih shig baina.hehe

Anonymous said...

unssangui ee bi. turuulsen shulgiig ni taviad ogooch. unshij uzii. xamgiin ih yum oguulsen shulgiig ni bas. chamd taalagdsanaa l xulang bish shuu. guilaa. azaa