Thursday, January 11, 2007

Хүүе цаана чинь Монгол хөгжөөд байна

Хаа сайгүй л мөсөн гулгуурын талбай. Амралт эхэлснээс л хойш эргэн тойрондоо юу болоод байгааг ажиглах зав гарлаа. Хэзээдээ энэ их талбайг барьчихваа. Ойрдоо цэвэр агаар амьсгалж, эрүүл мэнддээ анхаармаар санагдаад нилээдгүй мөнгөө котоконд зориулав. Би л коток тоглож сурч байгаа гэсэн шиг энд тэндгүй л хөх няц. Коток нь дээр гулгаж байгаа хүүхдүүдийн ихэнх нь 10-н жилийн сурагчид бололтой. Жоохон хүүхдүүд гэхэд ёстой айхтар. Аль хэдийн гулгаад сурчихсан. Би ч хэд хэдэн удаа савж унасны эцэст нэг муу юм тогтдог боллоо. Сурах гэж их л хичээж байна сурах байх гэж найдаад л… Ямар ч байсан монгол улс минь хөгжиж л байна. Бид нарт чөлөөт цагаа хөгжилтэй, сонирхолтой өнгөрүүлэх боломж бий болж байгаагаас гадна, энэ жилийн өвөл эрээд хүсээд хайгаад олохгүй байгаа цас гээч байгалийн үзэгдлийг эндээс харж, барьж, хүсвэл идчиж болохнээ..
Баарны нүд өвдөм хурц гэрэлд, утаа үнэрлэн мансуурч байхаар сайхан эрүүл агаар мэдэрч дээр нь спортоор хичээллэж, илүүдэл жингээ хаяж, ханиад томуунаас холуур чөлөөт цагаа өнгөрүүлэх газар хотын төвөөр, захаар ер нь хаа сайгүй бий болсон байна шүү нөхөд минь. Аан тийм манай дүү 10-н жилийн сурагч л даа. Ээжээс хааяа мөнгө авхаараа РС тоглочихдог байсан чинь, саяхан би гэрлүүгээ ирэх замдаа дүүгээ коток нь дээр гулгаж байхыг олж хараад баярласан гэж жигтээхэн. Дүү минь одоо л мөнгөө юунд үрэхээ зөв тооцоолсон бололтой. Биед хор нөлөөтэй рс тоглоом, чихэр боов гэх мэтийн хэрэггүй зүйлд мөнгөө үрж байхаар энэ нь ч дээр. Баярлалаа хотын даргаа.

4 comments:

granola said...

Hoorhon blog baina. Moson katokuud yamarhuu yum barij ve? Zurgiig ni chadval taviarai - sonirholtoi bailaa.

Марта said...

Блогоор минь аялсанд баярлалаа. өөрийн тань блогоор аялнаа.Дажгүй котокууд зөндөө байна лээ. том катокноосоо жижиг нь дээр санагдсан шүү. том дээр нь зөндөө хүмүүс цуглачихаад жоохон хэцүү жижиг нь харин нэг их хүнтэй ч биш дажгүй. Өөрийн тань санааг бодолцож үзнээ. зургыг нь авч тавих гэхээр жоохон асуудалтай хэхэ.

Anonymous said...

[b]Еще одна причина, по которой Путин - наш президент.
В его личности соединились два любимых персонажа анекдотов - Штирлиц и Вовочка. [/b]
Сословие Мегаполис Pi7.ru порадовала новым выходом очередного сборника нюансов.
Меня удивила скажем это "[url=http://soki.tv/go/ruserotik.php]Не ходи одна по темноте! говорил мне дедушка. [/url]" - Канечно вы можете найти и для себя бездну интерестного
Ну а впрочем лучшее снадобье через скуки это анекдотец.
[url=http://my.pi7.ru/users/katya][IMG]http://www.my.pi7.ru/images/photos/medium/8a602c9644083b9f55bb147e497508dc.jpg[/IMG][/url]

Anonymous said...

хэхэ бодлыг чинь үнэлж л байна гэхдээ хүүхдийн санаатай юм аа хэхэ