Saturday, January 13, 2007

Яах ёстой вэ?

Ойрдоо өөрийгөө ч ойлгохоо байлаа. Сав л хийвэл хэн нэгэнтэй муудалцчих гээд... Гэртээ ирээд болсон явдлыг эрэгцүүлэн тунгаавал миний буруу нэг их байхгүй л юм шиг бодогдоод өөрийгөө өмөөрөөд болдоггүйээ. Хүн бүрийн санаа бодол өөр өөр болохоор өөр өөрсдийн л санаа бодлыг хамгаалах гэсний үүднээс маргаан гарсныг олж тогтоолоо. Тэнгэр газар шиг эрс тэс зан ааштай хоёр хүн хэзээ ч найз нөхөд байх боломжгүй юм болов уу? Саяхан би найзыгаа маш их гомдоочихсон. Надад гомдсондоо уйлж байхыг нь хараад өөрийгөө хичнээн муу хүн болохыг ойлгосон. Амьдрал намайг янз бүрийн л хүнтэй учруулна. Энэ бүхэнд энэ надтай санаа бодол нийлдэггүй, бид таарахгүй учир, найз нөхөд байж чадахгүй гээд л, өөрөөсөө түлхээд байвал надад ер нь найз нөхөд гэж үлдэх болов уу? Уг нь нэгдмэл нэг санаатай, найзтай байх хичнээн сайхан гээч. Бие биенээ дэмжээд л ямар ч муудалцах, үл ойлголцох зүйл гарахгүй. Харин надаас шал өөр ааш зантай, энэ найзтайгаа би яаж муудалцахгүй сайхан найзлах вэ? өөрийнхөө санаа бодлыг үл хайхран түүний санаа бодлыг хүндэтгээд чимээгүйхэн найзлаад явах уу? Эсвэл хэн хэн нь ямар нэгэн зүйл дээр өөр өөрсдийнхөө санаа бодлыг илэрхийлэлгүй найзлах уу? ямар ч байсан энэ талаар дараа нухацтай сайн бодож байж шийдвэрээ гаргая. Намайг уучлаарай найз минь. чи бид хоёр энэ сайхан үерхэлээ хадгалж үлдэхийн тулд хэн хэн нь л их хичээж байна. Найз нь чиний санаа бодлыг сонсдоггүй биш, харин ч илүү сонсож тунгааж боддог. Чиний бодолд зөв зүйл их байдаг, тиймдээ ч найз нь бууж өгөн уучлалт гуйдаг ш дээ. Сүүлийн үед найз нь үнэхээр чамайг ойлгохоо болчихсон. Тиймдээ ч уулзахаараа муудалцчих гээд байдаг болохоор хэд хоног чимээгүй алга болсым. Муудалцахыг хүсээгүйдээ алга болсноос биш, найзын холбоогоо таслах санаа огт байгаагүй ээ. Найз нь чамайг уйлуулъя гэж огтхон ч хүсээгүй юм шүү. Тэр үед хэлж байсан ч одоо дахиад хэлмээр байна. Намайг уучлаарай өөрийнхөө санаа бодлыг чиний өмнө тавиад, өөрийг чинь хүндлээгүйд үнэхээр уучлаарай миний буруу..дахиж хэзээ ч уйлуулахаар зүйл хийхгүй ээ. Найз нь хичээнээ итгээрэй.

15 comments:

Chariote said...

naizuud chini yag neg ger buliin humuus shig neg n huleetstei bdag bhgui u daa. bi bol neg naizigaa shuwt deerelheed uuriinhuuruu zutgene manai naiz minii helniig demjeed tgd ur dund ni bi tuuniig hamgiin sain naizaa gej bodoj yavdag yum

Unknown said...

Сайн найз гэдэг цаг хугацаанд шалгагдаад аяндаа тунаад үлддэг бололтойм билээ.
Найзтайгаа муудалцахгүй байна гэж байхгүй бизээ. Харин дараа нь (муудалцсаныха) асуудалгүй эвлэрч чадаж байвал л жинхэнэ...

Марта said...

chariote
magadgvi l dee hvn bolgon l naiz nuhdiin huvid uur uuriin gesen bodoltoi baidag baih. minii huvid naiz nuhud gedeg ih erhem nandin, aldaj bolomgvi zvil shig sanagddag yum.

Марта said...

ganbaatart
ter ch estoi vnen shvv. naiz naiz gechiheed uurtuu ashigtai zvild naizaa hudaldahaas ch butsahgvi hvmvvs ih olon baina. tiim hvmvvsiig tanilgvi naizaa gej bodoj yvj baigaa bol estoi hohino boloh baihdaa. uurt chin zoriulj bi hulangiin and naiz nartaa shvlgiig blogtoo nemnee.bicheed bolbol tseejleed avaarai. ih saihan vnen vgtei shvleg baidgiim.

Unknown said...

Ёстой их баярлалаа их гоё шүлэг юм аа. Баярласанаа яаж илэрхийлдийн билээ дээ байз. Цээжилж арай амжихгүйм шиг. Гэхдээ хадгалаад авчихлаа. Tnx шүү Мартаа!

Anonymous said...

Би юм сайн ойлгодоггүй л дээ. Тэгтээ миний ойлгосоноор энэ найз нь их сонин хүн байнаа.

2 эмэгтэй найзууд хоорондоо уулзахгүй байгаад байхаар нэг нь найзынхаа холбоог таслах гэж байна гэж бодмооргүй л баймаар. Тэгэхээр найз банди нь юм болов уу?

Найз банди нь гэж бодохлээр эмэгтэй хүний хэлсэн үгнээс болж уйлдаг эрэгтэй хүн гэж байхгүй.

Тэгэхээр эмэгтэй юм мөртлөө найз бандийг орлох хүн юм уу?...

За за солиороод явчлаа.

Марта said...

a.ganbaatart
bayarlasnaa yaj ch ilerhiileh hereggvidee.bayarlasan setgel gedeg yunaas ch ilvv vnetei beleg. chamd ch bas bayarlalaa..

Марта said...

barbayart;
oilgoh geed hereggvi dee.tolgoi chin uvduh baih.Chinii ergelzeh chin tuiliin zuv..gehdee yag ymar naiz ve? gedgiig nadaas uur hench medej chadahgvi ni l gaihaltai..hehe. za ymarch baisan setgegdel vldeesend bayarlalaa.blogoor chin ayalnaa amlaya.taalagdval uuriin blogtoo add hiih baihdaa.

bayasaa said...

Batbayart: er hvn uildaggvi gewel dendvv bardam zan boloh bailgvi. Uilah ve baidag yum. Magadgvi chi odoohondoo vzeegvi baih.

Martaad: Minii muu naiziig dahiad uiluuluul ochij baigaad bolgoj ugnu shvv. Hehe.

Blog chini saihan boljee. Amjilt!!!

Anonymous said...

ug n chi mine sain oxin doo

Anonymous said...

Selenge hey hairaa nz n chinii blogt anh udaagaal orloo vneheer goy yumaa setgel ih hodolloo.nznch bas iim bologtoi bolno.minii nz ih uhaantai yumaa nzdaa amjilt hysie

Anonymous said...

Bayasaad;
Bayarlalaa naiz mine. setgegdel vldeesend.barbayart yag zuv hariultiig ni olood ugchij.dahij uiluulahgviee. uiluulaagviee. bas hooshid ch uiluulahgvi gej bodoj baigaa. hicheenee.ajild chin amjilt.

Anonymous said...

selengeed;
bayarlalaa. naiz ni medeh chadah bvh zvileeree tusalna. avah tuslaltsaa baival avaarai. bi hezeed belen..

Anonymous said...

ene saian ug amlaltuud haashaa yavchhav bayarallaaa bayasaaa

Anonymous said...

naad uil yvdal chini ih boldog sh d. bi chinii uzel bodloos shal oor bgaa bizdee. za shal oor ni ch yu yum. xoyulaa sanaa niileh yum bgaa lbiz. yag ene sedev. naiz chini chamaig meddeg uhaantai yumiig olon talaas ni xardag bol ta 2 zugeeree. xun ooroo ooriinhooroo bh ni xovor sh dee. estoi gantsaaraa bhdaa l tiim bdag. busad ued bol bgaagaaraa sh d. azaa