Monday, January 01, 2007

Танд сонирхуулахад

Магадгүй үүнийг уншсан та итгэхгүй, эргэлзэж болох ч, итгэхээс өөр аргагүй байдалд яах аргагүй орно гэдэгт би итгэл төгс байна. Ямар ч байсан уншаад л үз. Дараа нь тунгаа. Жилийн 365 өдрийг долоо хоногт шилжүүлбэл 52 долоо хоног болно. Долоо хоног бүрийн амралтын 2 өдрийг хасвал ажил хийж болох 261 өдөр үлдэнэ. Хоногийн 24 цагийн 16 цагийг нь ажилаасаа гадуур өнгөрөөдөг гэвэл энэ нь нийтдээ 170 хоног болж, ажиллаж болох өдөр ердөө 91 хоног үлдэж байна. За тэгээд энэ ажлын 8-н цагаасаа утсанд дүүжлэгдэх, нөгөө өрөөнд орж ярьж суух, мессенжердэх, бие засах, кофе уух, тамхи татах, сонин унших… гэх мэтэд 50 минут орчмыг зарцуулдаг гэвэл энэ нь жилд нийтдээ 23 өдөр болох бөгөөд ажиллаж болох өдөр маань багассаар 68 өдөр болж байна даа. Үүнээс өдрийн цайны цаг болох 1 цагийг хасаж л таарна. Энэ нь жилдээ 46 өдөр болж, ажилдаа зарцуулдаг 22 өдөр үлдэх нь дээ. Мэдээж жилд ямар нэгэн байдлаар өвчтэй, чөлөөтэй, гачигдалтай, баяртай гэх мэтээр ажилдаа ирэхгүй байх тохиолдол хэнд ч байдаг шүү дээ. Үүнийг ердөө 2-хон өдрөөр тооцох юм бол ажиллаж болох 20 өдөр үлдэнэ. Бас болоогүй ээ, бүх нийтийн баярын өдлүүд гэж нэг зүйл бий. Цагаан сар, Наадам, Шинэ жил, Мартын 8, Улс түнхагласны баяр гээд л.. За яахав, зарим өдөр нь ажилладаг юм гэж бодоход хамгийн багадаа 5-н өдрийг амарч л таараа. Үүнийгээ хасвал ажиллаж болох 15 өдөр үлдэж байх юм. Тэгээд жилд авдаг амралтаа 14 хоног гээд тооцчихвол …… Ингэхэд бид чинь ер нь хэдэн өдөр ажилладаг болох нь вэ? Ганц л өдөр болж байна уу? Арай л үгүй байгаадаа.

2 comments:

Док said...

үнэн бол уу, үзье байз... Арай л үгүй санагдаад байна даа...

Марта said...

hehe.. bodoj vzsen vv? tegehdee l bid tsagiig bvren dvvren hezee ch ashiglaj chaddaggvishdee. tsag alt bol bid amidrah hugatsaandaa hichneen kg alt haysan bol.....