Monday, January 15, 2007

Анд найз нартаа Ц.Хулан

Алаг дэлхийд намайг ганцаардал бүү үзэг гэж
Ашгүй бурхан гар таталгүй хайрласан
Амины хэдэн нөхөдтэй билээ би
Цэцэг шиг залуу насандаа бид инээлдэж уулзлуу
Цэнгэл найрын дунд гар сунгаж танилцлуу
Цэцэн шүлгээр тургиж сум шиг нисэж эсвэл
Цээжинд хүнд оргиод уйлж суухдаа би та нарыгаа дуудлуу
Яасныг санамаар байна хэдхэн найзаа яримаар байна
Яруу найрагчын зүрх нөхөрлөл хайрын данс юм
Алтан үсэгээр бичиж, титэм хийж өмсмөөр
Анд нөхөд минь миний цорын ганцхан гангараа юм
Будант Богдын орой ертөнцийн гунигт цэг дээр
Буугаад нисэх шувууны жигүүрт би атаархдаггүй
Буруудаж зөвдөж, дутаж, сагаж явлаач
Бусад нь яах вэ? Анд нөхдөөр би дутаагүй
Намрын усан бороо яндан дагаад урсхад
Найзынхаа дэргэд дулаацах гэж би гэрээсээ гардаг
Нанчид бүлээн цай хаанаас ч олддог орчлон дээр
Найзынхаа гараас хор уугаад сэхэх гэж би яардаг аа
Дайнтай цагын тэнгэр мэт бараан нь голдуу амьдралд
Дайзтай сум шиг эгнэж явлаа ч нөхөд минь цувж одсоор байна
Шархадсан зүрхийг минь ертөнцийн ямарч рашаанаар анагаахгүй
Шарлынх нь цэцгийг үнэрлэж нэг тайтгардаг аа
Шүлгэндээ тавих эцсийн цэг миний нөхдийн нулимс юм
Шүтээндээ бурхантай цуг залах нь миний нөхдийн хөрөг юм
Шүүх эцсийн цааз миний нөхдийн үнэн гашуун үг юм
Шүүдэртэй талд намайг тавих нь миний нөхдийн л мутар юм аа

14 comments:

Док said...

Хүүе сониноос, энэ Ангилал/Label/-д байгаа үг чинь уншигдахгүй байна засаарай. Гэхдээ хараад 3Яруу найраг3 гэж тааж байна л даа, хүмүүс таах гэж бөөн цаг ш дээ тээ ;)
Хулан гайхалтай задгай гоё бичдэг, энэ жил тайзыг чимэглэж байсан тээ? Надад лав тэгж санагдсан.

Док said...

өөөө хэхэ, "Яруу найраг" гэх гэсэн чинь...
анзаарсангүй

Khosoo said...

Би хэн нэгэнд биш, харин өөрөө өөртөө таалагдахын тулд л амьдардаг

aaya ya ya, aihtar goe ug bnaa.. Ehleed jaakhan buruugaar oilgosonoo...., uuruur uhaalag, uhamsartai humuund taarah aytai ugiig uhaj oilgoloo...
naiz, nuhud. biznes, ger bul geed bodoj garsan shuu..

Зэлмэ said...

энэ бас сайн шүлэг байна. баярлав. миний хувьд шүлэг, яруу найраг сонирхдог, тухайн шүлгийн унших гэж нэг юм байдаг шиг санагддаг, жишээ нь ичинхорлоо, хулангийн шүлгүүдийг найрагч унших үед их сайхан санагдах мөртлөө дараа нь номноос уншихад зүгээр л энгийн шүлэг шиг санагдах нь бий.

Galaarid said...

Сайн уу? Хэд хоног завгүй яваад сая л нэтрүү орлоо. Комээнт үлдээсэнд баярлалаа. Буянцогтоо бид хоёрын будилсан түүх бас их инээдтэй юм боллоо шүү. За тэр ч яахав. Идэвхтэй сайн бичиж буйд чинь баяр хүргэе.Бичлэг чинь илэн далангүй, чин сэтгэлээсээ, нээлттэй байгаа тул олон хүний сэтгэлд хүрэх байх аа. Амжилт хүсье.

Anonymous said...

Khishgeed
tiim tal ch ih baidag shvv gehdee chin setgeleesee oilgood uurtuu zoriulaad unshih bas neg uur l baidgiim.

Anonymous said...

hosbayart:
hvn uuruu uurtuu l taalagdaj baival ter l hamgiin saihan ni yumdaa. Ehendee uuriiguu bainga l goldog bailaa. aaviin maani helsen vg namaig joohon ch bolov uhaaruulsan yumdaa.

Anonymous said...

galaagid ahad;
bayarlalaa. bicheed baigaarai dandaa unshij bainaa blogiig tani..amjilt shvv

Anonymous said...

dok
tiimee ene jil hulan egchiig orhod bi lav mash ih bayarlasan.shvlgendee uusan orj unshij baigaa ni vneheer baharhamaar..svvld unshisan shvleg ni yanztai. bagsh nartaa geed l...shuud l bagsh bolmoor sanagdsan shvv..hehe..

Victory said...
This comment has been removed by the author.
Victory said...

Yunii omno Xishgee andaas asuusan asuultiin xariig xariulj ogsond thx bolowch my com korea xel deer boloxoor oldoggvi ee bas ...
my messenjeriin xayag serenamgl999yahoo.com

D said...

Сайн уу, Марта. Нэтээр Хулан эгчийн шүлэг зөндөө байх юм аа. Тэднийг нийлүүлээд нэг блог болгодог юм бил үү гэж бодож суугаа. Эндээс чинь копи пэйст хийнэ ээ, дахиж шивэх гэж яршиг шд тэ

Anonymous said...

[b]Еще одна причина, по которой Путин - наш президент.
В его личности соединились два любимых персонажа анекдотов - Штирлиц и Вовочка. [/b]
Корпорация Мегаполис Pi7.ru порадовала новым выходом очередного сборника нюансов.
Меня удивила скажем это "[url=http://soki.tv/go/ruserotik.php]Почему девушки становятся лесбиянками [/url]" - Канечно вы можете встретить и для себя ворох интерестного
Ну а впрочем лучшее лекарство через скуки это анекдотец.
[url=http://my.pi7.ru/users/katya][IMG]http://www.my.pi7.ru/images/users/photos/medium/bdb3c100dac8b0b72aad1206a1d1d8c9.jpg[/IMG][/url]

Anonymous said...

huts