Wednesday, January 10, 2007

Амжилт

Өнөөдрөөс л амралтыг мэдрэх бололтой. Амралтын өдрийг би ганцхан зүйлээр л мэдэрдэг. Энэ нь сэрүүлэг. Сэрүүлэг л дуугарахгүй бол нам унтаж болно гэсэн дохио. Өнөөдрийг би блогтоо зориулахаар шийдлээ. Блогоо нээгээд сар болж байна гэхэд бас ч давгүй зүйлс хийчихжээ.Эхэндээ блогоо нээхдээ одоо яанаа бичих зүйл олдохгүй ёстой хэцүүдэх байх гэж бодож байсан чинь харин ч эсэргээрээ бичих юм гэж хар мянга. Гэхдээ тэр болгоныг бичээд байвал блог минь нэг л цэгцгүй, эмх замбараагүй, өдрийн тэмдэглэл шиг юм болчих гээд нэг л бишээ. Тиймээс блогтоо би зорилго тавихаар шийдлээ. Блогын маань зорилго нь гэвэл их зүйл бичиж post нэмэхдээ бищ, хамгийн гол нь хүмүүс уншихад сонирхолтой, мэдээлэл болж чадахуйц, нэгийг бодогдуулахаар зүйл бичиж байхаар зорилоо. Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд доорх зорилтуудыг өөртөө тавьлаа.
1,Сонирхолтой шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй эрэн сурвалжилж олж мэдэх
2,Бичиж байгаа зүйлс маань хэнд ч ойлгомжтой, цэгцтэй байх
3,Уншигч нөхдөө уйдаахгүйн тулд Template-ээ сард нэг удаа солих
Хүмүүст блогоо хүргэхийн тулд ойрдоо их хичээж байгаа. Хичээсний үр дүн гарч л байх шиг байна. Ганц хоёр хүнээс магтаалын үг сонссон. Чамлалтгүй амжилт.

10 comments:

Док said...

энэ цонх таалагдахгүй байна, энэ бол анхны шүүмж шүү. Сэтгэгдэл бичих гэхээр өөр цонх гарч ирээд байхийн.
Аан тэгээд...
Амралтаа сайхан өнгөрөөгөөрэй
үр дүнтэй, бас бүтээлтэй

Buyantsogtoo, Ts. said...

Сайхан блог байна шүү. Байнга уншиж байх блог нэгээр нэмэгдэв болтой. Амжилт хүсье.

Unknown said...

Сайн уу? Гоё блог байна. Амжилт хүсье.

Марта said...

buyantsogtoo,ts.
bayarlalaa.uuriin tani blogoor ayalnaa. amjilt

Марта said...

hehe. odoo bolson uu? hvmvvsiinhees arai l uur bolgoh sanaatai l iim bolgotsiim. ta bas saihan amraarai. bayarlalaa. shavi ni itgeliig ni aldahgviee..yund helj baigaag ta bid hoer l medne..hehe

Марта said...

a.ganbaatar
bayarlalaa. tanii blogoor dandaa ayldag. ih saihan zvils bichdeg yum bilee. dandaa hvnd heregtei. tanid ch bas amjilt

Buyantsogtoo, Ts. said...

Blogportald burtgechihlee.

Unknown said...

өө баярлалаа. Ингэхэд манай Док-ын шавь юм уу? Мартагийн зургийн галерэй-аас зургийг чинь харсий шүү Док оо :p

Марта said...

А.Ганбаатар
тиймээ. миний хамгийн хайртай багш байгаан. миний блогтой болох эх үүсвэрийг тавьж өгсийм.

Unknown said...

Аанхан.