Friday, January 12, 2007

Итгэл даадаггүй эрчүүд

Ойрдоо эрчүүдийг үзэн ядаад хэрэг алга. Ямар арчаагүй гэхээрээ өчнөөн хоног гуйсан зүйлийг маань хийж өгдөггүй байнаа. Ангийн даргын үүрэгт ажлыг сайн хийх санаатай, ангидаа нилээдгүй ажлыг төлөвлөж, зохион байгуулж байгаач дэмжээд туслаад өгөх хүн байхгүй болохоор хүч дутаад зорисон ажил маань санаанд минь хүрч өгөөгүйн улмаас 2-3н хоног сэтгэл тавгүй гэлдэрлээ. Ангиа таслалт багатай болгохын тулд нэг хичээл таславал 100¥, цэвэрлэгээнд ирээгүй оюутнаас 50¥ хурааж, ангидаа нилээдгүй хуримтлалтай боллоо. Хуримтлалын мөнгөрөө ангидаа мэдээллийн самбартай болохоор шийдлээ. Мэдээллийн самбар дээрээ шинэ мэдээлэл, ангидаа хичээлийн 5-н хоногт хийж байх төлөвлөгөө, Бие даалтууд, явцын шалгалтын Хугацаа, дүн гэх мэт нилээдгүй зүйлийг хийгээд тавьчихлаа. Тэгээд самбараа тогтоох гэсэн чаддаггүй. Ангийнхаа хөвгүүдээс хадаад өгөөч гэж бараг л ажлын 5-н хоног гуйлаа. Бүтдэггүйдээ, ганц хадаас хадаад л тогтоогоод өгөх хүн байдаггүй. Ангийнхаа багшаас гуйлаа. Маргааш л тогтоогоод өгөх юм ярилаа. Маргааш ирсэн нөгөө л хэвээрээ. Хийгээд өгөх байлгүй гэсэн итгэл өвөрлөн 3-н хоног харлаа. Бүр болохгүй болохоор нь учирыг нь асуувал алх олдохгүй байна гэлээ. Маргааш нь гэрээсээ алх цүнхлээд иртэл хадаасаа алга болгоцон гээд сууж байна. Уур хүрээд л бачуураад ямар арчаагүй юм бэ? Эрэгтэй юм байж гэж хэлэмээр санагдсан ч багш хүний өөдөөс яаж тэгэж хэлэх вэ? хэлмээр санагдсан үгээ залигаад л хоцорлоо. Маргааш нь хадаас олж ирээд хадах гэтэë аль хэдийн миний хүч хөдөлмөрөө зарцуулан байж хийсэн мэдээллийн самбарыг маань эвдлээд хэдэн тийш нь хамаг юмыг нь тараачихсан, мэдээллүүдийг нь ураад тасдаад хаяцан байсныг олж хараад, ãîìäîîä уйлмаар санагдаж байсан ч тэссээн. Бухимдлаа гаргамаар санагдаад тэсэлгүй хэдэн үг хэлчихсэн. Хадаж өгч чадахгүй байсым бал ядахдаа хараад байж яагаад болоогүй юм бэ? гээд л…Хүмүүс өөрийнхөө хөдөлмөрийг үнэлүүлэхийг хүсдэг мөртлөө хүний хийсэн зүйлийг яагаад үнэлж хүндэлдэггүй юм бол..Бусдын хийсэн зүйлийг хайрлаж гамнаж байж л өөрийнхөө хөдөлмөрийг мөн адил хүндлүүлж, үнэлүүлнэ биздээ. Тус болдоггүй юмаа гэхэд ядахдаа хийсэн зүйлийг нь хүндлэх ухаан байна уу? Одоогын энэ залууст…

12 comments:

Anonymous said...

ugend orsond bayarallaa ene zurag chini ch goe garchee ene garchgiig harrad nadad zuriulj gd amtarhan unshlaa getel ugui yum shig bna a bayarallaa blog ni amjilt husii unsi

Buyantsogtoo, Ts. said...

Итгэл даадаггүй эрчүүд ч олон доо олон. Ер нь эрчүүд харьцангуй хожуу төлөвшдөг байж магадгүй. Гэхдээ битгий бууж өгөөрэй. Аажуу уужуухан бодож сэтгээд тэр гаруудыг ухааруулахыг хичээгээрэй. Өөрийгөө хэт нээрвтүүлээд хэрэггүй. Ер нь сүүлийн үед манай эрчүүд жаахан өөдгүй талдаа болоод байх шиг бодогдох боллоо. Ажаад байхад эмэгтэйчүүд маань их гэгээлэг, өөдрөг үзэлтэй, цоглог байх юм. Хар энергитэй, ойртохоос дургүй хүрэм эрчүүд харьцангуй олон тааралдах юм... Эрчүүд маань хичээгээсэй билээ, өөрчлөгдөөсэй билээ...

Марта said...

Шантралгүй хичээнээ.Тэгэхдээ ухааралгүй явсаар, эмэгтэйчүүдээ, ээжүүдээ, эхнэрүүдээ тамласаар насыг элээдэг хүмүүс энэ хорвоо дээр хичнээн олон гээч.Чамайг тэдний нэг бишээ гэдэгт итгэж байна шүү найз минь.

Anonymous said...

ХМ, тэнэг юм аа. Нээрээ хараад өгөхөд яанаааа, арчаагүй эрчүүд нээрээ.
Буянцогтоо ахын /Ганбаа ах гээд байдгийн билээ/ хэлдэг үнэн. Эмэгтэйчүүд ер нь ажилд ч амьдралд ч илүү хүндийг үүрдэг. Тэд сэтгэлийн тэнхээтэй, эрч хүчтэй, түүгээрээ зөндөө олон зүйлсийг гэрэлтүүлдэг ч эрчүүд баллаад хаячна. Ийм жишээ зөндөө ш дэ. Мэдээж бүх эрчүүд биш.

Anonymous said...

anonymousd
tiim shvv..neg shvleg baidgiim
bi tegehdee martchij.. utgachilbal..saihan eriin tsaana saihan hani baidag gedgiim bilee..iim archaagvi ers olon l bitgii baigaasai. baigaa bol uursdiiguu zashiin tuluu joohon ch bolov hicheegeesei

Anonymous said...

zalhuud
chamd ch bas zoriulj bichseen geed oilgooroi. chamaig ednii neg bitgii baigaasai gej hvsej bna. emegtei hvn yum guival hiij ugch chadahgvi bol shuud l vgvi geed helchihej bai. ter ni deer. chamaig hvleej baihaar uur zvil bodnoshdee. tiim vv?

Хvсэл said...

Сайн уу, Марта. ийм зүйл дээр эрчүүдийг үзэн ядвал чамд амьдрахад хүндхэн байх болов уу. Анхнаасаа чи алх, хадаас хоёроо барьж байгаад "Тогтоогоод өгнө үү" гэсэн бол 5 минутын дотор л ажил чинь бүтэх байжээ... Чи эмэгтэй хүн гэдэгээрээ бахархаж, бас ашиглаж чаддаг байх ёстой байх.

Марта said...

Hvseld;
Magadgviee. gehdee erchvvded bid yagaad bvhniig beldej uguch baij gar huliig ni hudulguj baih estoi gej.yagaad ted sanaachlaad gants ch udaa oligtoihon yum hiideggvi yum.Er ni emegtei hvmvvs l erchvvdiin bugiig ni bugluj bugsiig ni taglaj yvdag bizdee.bid bvh l zviliig tednii umnuus hiiseer baigaad muu zan surgatsan yum bishvv.erh tegsh l amdarya l daa.

Anonymous said...

Ангийхаа эрчүүдээр бүх эрчүүдийг төсөөлөх нь утгагүй зүйл. Танай ангид яагаад тийм хүмүүс төвлөрсөнийг мэдэхгүй юм. Итгэл даадаг эрчүүдээр дүүрэн анги бас байдышдээ.

Unknown said...

hey hey hey ene ch bas arai dendchijee erchuud gedeg chin naad chinii huvid asuudal bolood baigaa zuild chin hamaaralgui tom ug sh dee akhiin duu (ingeed helchuul gomdohgui bizdee) ug ni chi end zugeer sambariig urj tasdaad haysan er em ni medegdehgui humuust zoriulj hunii hiiseniig unel gej bichsen boloh baijee erchuudiin tuhai sedviig zugeer l jiriin neg emegtei ch chadah alkh hadaasan deer hundsun ni jaahan tiimerhuu bna gehdee ene bol chinii bodol

Марта said...

khaagiid
tiimee ene minii l bodol ene zviliig ter veiin buhimdlaaraa l bichchiim baihgvi yu.tvvnees bish er hvm bolgoniig vzen ydaad goloog baival nuhurgvi vldeh bailgvidee..hehe

Anonymous said...

bitgii erchuudee tegee. ugaasaa itgeliig ivdeh gej itgel bgaa yum chini. bgaagaar ni l xarchix. bi unshaagui ee. garchig deer ni l xelehed. xun bolgon oor shuu dee. chi itgel daadag unen ch bhad chinii naiz zaluu itgel daadaggui xudalch ch bh yum biluu yaaj medlee dee. zugeer l xay. oorsdoo aldsanaa medvel ter l biz. azaa. erchuuded xairtai