Thursday, November 29, 2007
Oyutan nasaa gej.....
Wednesday, October 10, 2007
Хичээлийн анхны өдөр
Friday, July 27, 2007
HELP ME?
Wednesday, July 18, 2007
Яагаад? Яагаад?
Wednesday, June 13, 2007
Та алийг нь сонгох байсан бэ?
Thursday, June 07, 2007
Энэ миний амьдрал
Хацар эсгэх нулимс шиг гашуун болохоор нь амьдралд би хайртай
Хааяа чихэр амтлуулчихаад буцаагаад авчихдагт нь хайртай
Хүссэн бүхнийг минь ёсоор болгодоггүйд нь хайртай
Хүч хүрэхгүй нь гээд сөхрөхөд түшиж босгодогт нь хайртай.
Wednesday, May 30, 2007
Зовлон үзсэн хүний нулимс хүртэл хатдаг
Хэрвээ тэ энэ бүсгүйд туслахыг хүссэн бол Голомт банкны аль ч салбар дээр очиход Тунгаа гэдэг энэ эмэгтэйн хандвын данс байгаа. Энэ бүсгүйд эмчилгээ хийлгэхэд нийт 90 сая төгрөг хэрэгтэй гэсэн. Их сонсогдож байгаа биз. Гэхдээ хүний амьтай яаж дүйхэв. Энэ хүн амьд байвал 90 саяаас ч илүү их хөрөнгө оруулалтыг монгол улсдаа хийж чадахаар чадвартай. Өөрийн хийх гэж байгаа мөнгийг бага гэж битгий бодоорой.1000 ч мянгадахгүй. Дуслыг хураавал далай гэдэг сайхан үг бий шүү дээ. Мөнгөн хандив өргөх боломжгүй бол сэтгэлээсээ энэ бүсгүйн өмнөөс зул өргөж буян үйлдээрэй гэж хүсье! Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Wednesday, May 16, 2007
Uurtuu uram hairlaya.
Friday, May 04, 2007
Ялагдлаа ялалт болгон хувиргах 5-н үндсэн арга
2. Өөрийгөө бүтээлчээр шүүмжлэх зоригтой бай. Алдаа сул талаа судлан олж, засаж залруул.
3. Хувь заяагаа буруутгахаа боль. Саад бэрхшээл асуудал тулгарах бүрд эргэн харж, алдаагаа ол. Юун дээр алдсанаа мэддэг бай. Хувь заяагаа буруутгаснаар хэн ч хэзээ ч юунд ч хүрж байгаагүйг бүү мартаарай.
4. Оролдлоготой байхын зэрэгцээ туршлагаасаа суралцдаг бай. Зорилгоосоо хараагаа бүү салга, гэхдээ толгойгоороо битгий хан мөргө. Шинэ аргыг туршиж үзэж бай.
5. Нөхцөл байдал бүхэн өөрийн гэсэн сайн талтай байдгыг бүү март. Түүнийг нь ол. Сайныг нь олж харвал зориг тань мохохгүй. Ялагдал гэдэг бол болол санааны зөвхөн тэр үеийн л төлөв байдал юм.
Thursday, May 03, 2007
Баасан гаригын үдэш
Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга
Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүсэглэхэд цаг гарга
Оюун ухаан дундрашгүй тул уншиж мэдэхэд цаг гарга
Ариун хишиг бурханых тул хайр сэтгэлдээ цаг гарга
Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга
Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга
Зүдрэх цаг ээлжтэй тул өглөг хишигт цаг гарга
Хөлс болгон шагналтай тул ажил хөдөлмөрт цаг гарга
Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
Энэ шүлэг надад ихийг өгүүлж байгаа шиг та бүхэнд ч мөн адил ямарваа нэгэн зүйлийг ойлгоход тань тус дэм болох болтугай. Энэхүү эссегээ би алдаж,онож яваа оюутан та бүхэндээ зориулан бичлээ. Хэрвээ та монгол улсдаа өөрийн чадах хэмжээний хөрөнгө оруулалтаа хийж яваа сайн оюутнуудын нэг бол энэхүү эссег маань цааш унших хэрэггүй ингээд л дуусгачих. Харин тийм биш бол наашаа суу. 100-д нэг гэж хэлэгдэх тэдгээр оюутнуудын тоог бүгдээрээ, хамтдаа нэгээр нэмэхийн төлөө зүтгээд үзье! Миний хувьд хичээл болгон дээр сайн үнэлгээ авдаг, бие даалтуудыг цаг хугацаанд нь хийдэг, өдөр болгон номын санд сууж мэдлэгээ арвижуулдаг тэдгээр сайн оюутнуудын нэг биш л дээ. Би жирийн л нэг оюутан. Ихэнх оюутнуудын адил хичээлээ хааяа тасалчихдаг, бие даалтаа хийгээгүй бол тэр цагыг цонхтой гэж, ээж аавдаа худлаа хэлээд унтчихдаг, өөрийн сонирходог, гайгүйхэн үнэлгээ авдаг, мөн дүндээ хатуу биш багшийн хичээлийг тэсэн ядан хүлээдэг, дургүй ойлгодоггүй хичээл орвол минут бололгүй хэн нэгнээс цаг асуун завсарлахыг хүлээж суудаг, хичээл тархаар бөөн баяр болон гэрлүүгээ нэг их хийх ажилтай хүн шиг яардаг, хааяа баасан гаригыг найзуудтайгаа бааранд өнгөрүүлчихдэг “Гэхдээ ямарч юманд хил хязгаар, зааг байх ёстой” гэдгийг хатуу санаж явдаг ийм л нэг оюутан.. Заримдаа би найз нөхдийнхөө төрсөн өдрөөр найзуудтайгаа Бааранд ордог л доо. Баяраа тэмдэглэнгээ бааранд суугаа охид залуусыг ажиглахад ихэнх нь л ямарч хүсэл зорилгогүй, охид нь намайг хэн нэгэн залуу олж хараасай гэсэн шиг бүжгийн талбайд тайчих шахам бүжиглэж, харин залуус нь яаж ийж байгаад л эндээс нэг охин аваад гарчих юмсан гэсэн харцаар бүжгийн талбайруу цоо ширтэнэ. Энэ бүхэн шөнийн 22 цагаас үүр гэгээртэл хийж буй монгол улсын ирээдүй болсон ихэнх оюутнуудын ажил ба амьдрал. Эдгээр оюутнууд өөрсдийн эрх үүргээ мэддэггүйдээ энд байгаа гэж та бодож байна уу? Харин ч үгүй.. Бид өөрсдийн эрх үүргээ хэнээс ч илүү сайн мэддэг. Гагцхүү бид өөрсдөдөө хил хязгаар, хэмжээ тогтоож чаддаггүйгээс л үдшийн бүрий үүрийн гэгээ болтол эцэг эхийнхээ сэтгэлийг зовоож энд байгаа нь энэ. Энэ бүхэнд та хэнийг буруутгах вэ? Оюутан бидний чөлөөт цагыг зөв боловсон өнгөрүүлэх газар байгуулж өгөөгүй улс төрчдийн буруу юу? эсвэл өнөөдөр чамайг хүний дайтай хүн болгох гэж олсон хэдэн төгрөгөө өөрөөсөө хүртэл харамлан байж чамд л зориулдаг эцэг эхийн чинь буруу юу? Энэ асуултын хариултыг эрхэм уншигч таньд үлдээе! Амьдралд өөрийн гэсэн хүсэл зорилгогүй хүн юу ч бүтээж хийж чаддаггүй. Харин урдаа зорилго тавиад түүндээ хүрэх гэж үхэн хатан тэмцэж зорилгодоо хүрч чадсан хүн л аз жаргалтай амьдардаг. Цаг хугацаа хувьсан өөрчлөгдөж, хорвоо ертөнц дээр оршин буй хүн төрөлхтөн ч дэвшил хөгжлийн замруу тэмүүлхийн хэрээр, залуус бидний эзэмшиж буй мэргэжилд их өндөр шаардлага тавигдах болсон. Бидний зарим нэг нь цаг үеэ мэдэрч өөрийн байр сууриа хадгалан үлдэж байгаа ч, ихэнх залуус үүнийг анзааралгүй, ихийг сурч мэдэх энэ л үеэ Бааранд өнгөрүүлж буй нь нууц биш. Тэгвэл бид орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд яах ёстой вэ? Энэ их амархан. Цаг хугацааг хийсэн бүтээсэн зүйлтэй өнгөрүүлэхэд л хангалттай. Оюутан байх үед найз нөхөдтэйгөө наргиж цэнгэх үе хэнд ч байдаг. Гэхдээ яагаад заавал бааранд өнгөрүүлэх ёстой гэж. Оюутнууд бидэнд хэн хэнээсээ илүү зүйл юу ч байхгүй. Чухамдаа хэн нь урдаа зорилготой, түүндээ хүрэхийн төлөө тэмүүлж, уншиж судлаж байгаагаараа л ялгардаг.
Тиймээс яаг өнөөдрөөс эхлэн урдаа зорилт тавиад ирээдүй болсон эх орон, энэхэн хорвоод төрүүлсэн эцэг эх, алдаж оносон ч амьдрасаар л байдаг өөрсдийнхөө төлөө тэмцэцгээе!! Бусдын хийж чадаагүй зүйлсийг сэтгэж бүтээ, өөртөө зав чөлөө өгөлгүй ажил, хийсэн бүтээсэн зүйлээ хараад баярла, энэ бол амьдрал залуусаа!!!
Амьдрал бол бидэнд өгсөн бурханы бэлэг. Харин амьдралдаа хийж буй зүйл чинь бурханд өгч байгаа таны бэлэг.
Thursday, April 05, 2007
Хатуу чангуу? эсвэл зөөлөн үү?
Tuesday, March 20, 2007
Манай ангийнхаан шалгалтын сэдвээ аваарай.
Компьютерийн техник хангамж, нэгж хичээлийн хөтөлбөрт анализ хийх
2.Анхбаяр/1,2МЗ1/2
Мэдээллийн дүрслэл, жишиг даалгавар
3.Анхчимэг/3МЗ3/1
Алгоритм дүрслэл, сэдвийн боловсруулалт хийх
4.Алтанцэцэг/1,2МЗ1/1
Мэдээлэл, мэдээллийн төрөл хэлбэр, сургалтын хэрэглэгдэхүүн хийх
5.Батхүү/1,2МЗ2/2
Компьютерийн програм хангамж, жишиг даалгавар боловсруулах
6.Батцэцэг/1,2МЗ1/3
Мэдээллийн процесс, сурагчдыг үнэлэх арга зүй
7.Бямбабаяр/1МЗ5/2
Мэдээллийн технологийн хэрэглээ, жишиг даалгавар боловсруулж турших 8.Бадамжунай/1,2МЗ3/1
Алгоритм түүний шинж чанар дүрслэл, үнэлгээ, үнэлгээний хэлбэр
9.Гэрэлтуяа/1,2МЗ4/2
Загвар түүний төрөл, сургалтын төлөвлөгөө боловсруулах
10.Жигмэд/2МЗ4/1
Объект түүн дээр хийх үйлдлүүд, заах арга боловсруулах
11.Мөнхнасан/3МЗ2/2
Компьютер програм хангамж тохиргоо, сургалтын электрон хэрэглэгдэхүүн бэлтгэх
12.Мөнхжаргал/1,3МЗ5/1
Мэдээллийн технологи, сурагчдыг үнэлэх арга зүй
14.Сэлэнгэ/1,2МЗ1/1
Мэдээлэл түүний шинж чанар, үзүүлэх таниулах материал бэлтгэх
15.Оюунтуяа/1,2МЗ4/3
Загварчлал, сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах
16.Оюунсоёмбо/2МЗ2/3
Компьютерийн хөгжил, нэгж хичээлийн хөтөлбөр, загвар
17.Оюунсүрэн/2МЗ5/1
Мэдээллийн технологийн хөгжил, араг зүй боловсруулах
18.Оюунцэцэг/1МЗ4/1
Объект бодит юмс түүний шинж, асуулт даалгавар бэлтгэх
19.Цолмон/1МЗ3/2
Алгоритм гүйцэтгэгч үйлдэл, заавар,
20.Пүрэвсүрэн/2МЗ5/2
Мэдээллийн технологийн хэрэглээ, компьютерийн практикум
21.Энхчимэг/3МЗ5/3
Интернэтийн хэрэглээ, электрон хэрэглэгдэхүүн
22.Эрдэнэхуяг/2МЗ3/3
Алгоритмын үндсэн төрлүүд, бодлого, дасгал
23.Оюун/2МЗ3/2
Боловсролын шинэчлэгдсэн хуулинд шинжилгээ хийх
За бүгдэд нь Goodluck. Дадлагаа сайн хийсэн гэж итгэж байна. Удахгүй уулзацгаая найзууд аа.
Monday, March 12, 2007
Бүү март
2. ªргөн цар хүрээтэй сэтгэгчдийн тод томруун, хөгжилтэй, өөдрөг, илэрхийллүүдийг хэрэглэ. Амьжилтгүй байдал, ялагдал, эсвэл сэтгэл зовоож, эвгүй сэтгэгдэл төрүүлэх, таагүй үг хэллэгээс зайлсхий.
3. Бодож сэтгэх чадварынхаа хязгаарыг үз. Зөвхөн юу байгаагаас бус, юу байж болохыг олж хар. Ажилаа сайжруулж, бусдад, бас өөртөө тусòайг бүтээх туршлагыг хуримтлуул.
4. Ажлынхаа ирээдүйн тод томруун дүр зургийг нүдэндээ харàгдтал төсөөл. Одоогийн ажил маань үнэхээр чухал гэж бод. Дараагийн ажил үүргийн үр дүн та ажилдаа яаж хандахаас л шалтгаална.
5. ßлих ялихгүй зүéлсийн хүрээнд баригдалгүй бодож сэтгэ. Анхаарлаа том зоðилгууддаа төвлөрүүл. Аар саар зүйлд анхаархын өмнө өөрөөсөө үнэхээр тийм чухал гэж үү? гэж асуу.
6. ×адна гэдэгтээ итгэ. ßмарч ажлыг сайн гүйцэтгэж чадна гэдэгтээ итгэвэл түүнийг хэргэжүүлэх шийдлүүд заавал олддог. Боломжтойд итгэх нь тэр шийдлийг олох замыг нээдэг. Боломжгүй, тус болохгүй, би чадахгүй, туршиж үзээд ч хэрэггүй гэдýг ¿ãí¿¿äèéã үгсийнхээ сангаас бүрмөсөн хас.
7. ¯хширмэл сэтгэлгээнд бодол оюуныг тань явцууруулах боломжийг бүү олго. Шинэ бүхэнд нээлттэй бай. Туршигч бай. Шинэ зүйлсийг турш. Хийдэг бүх зйүлдээ дэвшилттэй бай.
8. ªөрөөсөө өдөр бүхэн би яаж илүү ихийг бүтээх вэ? гэж асуу. Нөөц боломж тухайн үеийн итгэл үнэмшлээс л шалтгаалдаг. ªөрөөсөө энэ асуултыг асуувал та бодол санаагаа үүнд хэрэгтэй шийдлүүдийг олоход чиглүүлнэ. Ажил хэргийн ертөнцөд илүү сайн, илүү их ажиллах нь амжилтыг бий болгодог.
9. Асууж, сонсож сур. Асуу тэгээд сонс. Ингэснээрээ зөв шийдвэр гаргахад хэрэгтэй түүхий эдийг та олж авна. Агуу их хүмүүс сонсохыг, өчүүхэн хүмүүс ярихыг гол болгодог гэдгийг бүү март.
10. Бодол оюунаа тэл. Шинэ очнуудад нээлттэй бай. Таньд шинийг сэдэх, эсвэл сайн ажиллахын тулд шинэ шийдэлд хүрэхэд тань тус болох хүмүүстэй холбоотой бай. Заримдаа өөр өөр мэргэжлийн, өөр сонирхолтой хүмүүстэй уулзаж бай.
Friday, March 09, 2007
Хориж болдоггүй 20-н насны төрсөн өдөр
03/08-ний энэ өдөр миний төрсөн өдөр болж өнгөрлөө. Энэ өдрийг би яагаад ч юм тэсэн ядан хүлээдэг. Учир нь энэ л өдөр эмэгтэй хүн бүхэн л аз жаргалтай байгааг би мэдэрдэг. Төрсөн өдөр гэхээсээ илүү хамгийн гол нь ийм сайхан өдөр намайг төрүүлсэн ээжийгээ би баярлуулах гэж яардгийм. Учир нь тэр болгон би ээжийгээ баярлуулж чаддаггүй. Магадгүй баярлуулахаасаа уурлуулах нь хэдэн дахин их байх л даа. Хүн баярлуулна гэдэг миний хувьд хамгийн сайхан зүйл шиг санагддаг. Төрсөн өдрөө урьд урьдийнхаасаа илүү сайхан тэмдэглэхийн тулд 2 хоногын өмнөөс л бэлдсэн. Төрсөн өдрийг бааранд тэмдэглэдэг уламжлалыг халж гэртээ уръя гэж бодсон бүх л хүмүүсээ урин бусдаас илүү сайхан тэмдэглэсэн нь энэ жилийн онцлох үйл явдал гэхэд болно. Төрсөн өдрийн ширээ маань миний хийсэн саладуудаар дүүрэн байсан нь одоог хүртэл нүдэнд харагдаж шүлс гоожиХ шиг. За одоо хоол ундаа болиод бэлгэнийхээ талаар бичье. Энэ жилийн бэлгэнүүд надад маш их таалагдсан. Бэлгэний маань 50%-ыг ном эзэлж байсан гэхэд та итгэх үү. Би лав таны оронд байсан бол итгэж ядах л байсан. Ном ном ном…… гайхалтай байгаа биздээ. Яг л ярилцсан юм шиг…Би ном унших их дуртай. Уншихгүй бол сэтгэхгүй гэдэгтэй ч санаа нийлдэг.Дараа жилийн төрсөн өдөр хүртэл уншиж дуусахааргүй энэ их номыг би өнөөдрөөс эхэлж уншиж байгаа. Уншиж дуусаад л ямархуу ном байсан талаар сэтгэгдлээ тэр доор нь бичиж блогтоо тавинаа. Эхнээс нь номны нэрийг дурьдвал:
Зөв амьдрах арга ухаан (Фэн Щуй)
Миний амьдралын түүх ( Хиллари Родхам Клинтон)
Яаж санаа зовохгүйгээр тайван амьдрах вэ?( Дейл Карнеги)
Эцэст нь миний урилгыг хүлээн авч ирсэн, мөн ийм сайхан оюунлаг бэлэг дурсгасан найз нартаа бүгдэд нь өө бас ирэхийг хүссэн ч цаг зав, нөхцөл нь бүрдээгүй бүх хүмүүстээ баярлалаа гээд найз нарынхаа дурсгалын үгээр өнөөдрийнхөө сэтгэгдлийг өндөрлөе.
Зовлон жаргал ээлжилсэн энэхэн орчлонд
Зоволгүйгээр амьдралаа жолоодоход чинь
Энэхүү ном биднийг орлох болно.
Н.Батцэцэг
Үнэнч нөхдөөр хуяг хийж
Үзэг цас хоёроор зэвсгээ хийж яваарай
Б.Алтанцэцэг
Үргэлж цоглог инээж явдагт чинь би хайртай
Үүрдийн амьдрал чинь энэ хэвээр байна гэдэгт би итгэдэг
Л.Сэлэнгэ
Tuesday, March 06, 2007
Bi ergen irlee
Sunday, March 04, 2007
Эрхэмсэг бай, амжилтанд хүр
Хоёр дахин илүүг төл, тэгээд хагасыг нь ав. Энэ хариултыг та тархиндаа сийлчих. Гадаад үзэмж ийм их анхаарал шаардаж байгаа өнөө үед тоо хэмжээнээс чанар нь хавьгүй илүү юм. За тэгээд хувцас гээд яриад байхаар сайхан хувцас л өмсчихвөл бүх зүйл болчих юм шиг бодож болохгүй л дээ. Хувцасны гол гэж хэлүүлэхгүйн тулд!?
Эгэл бүсгүйн үзэсгэлэн гоо эргээд надад олдох боловч
Энэ ертөнцийн цаг хугацаа ахиад надад олдохгүй
Инээж байгаа хүмүүсийг харах би дуртай ч
Өнчирч байгаа өдрүүдийг бодохоор хааяа би дотроо уйлах шиг болдог.
Мэдлэгийн хур их бууж, хүн бүр ухаарлын гүнд хүрэх болтугай.
Friday, February 02, 2007
Амьдрал өчүүхэн байхын аргагүй богинохон
Итгэлээ тэтгэж айдсаа устгах 5-н арга
1. Үйл хөдлөл айдсыг эмчилдэг. Айдсаа дав. Дараа нь бүтээлч бай. Хөдөлгөөнгүй байдал, юу ч хийхгүй байх нь айдсыг улам өсгөж, өөртөө итгэх чадварыг бууруулдаг.
2. Дурсамжийн банкандаа зөвхөн эерэг бодлуудыг хадгалахыг хичээ. Сөрөг, хямралд оруулагч бодлуудад сэтгэх, оюуны дайсан болж хувирах боломж бүү өг. Таагүй үйл явдлуудыг эргэн дурсахаас татгалз.
3. Хүмүүсийг зөв өнцгөөс хар. Хүмүүсийн ижил төстэй талууд ялгаатайгаасаа хавьгүй их гэдгийг битгий март. Өөдөөс чинь хараад зогсож байгаа хүний тухайд бүү туйлшир. Тэр ч гэсэн хүн шүү дээ. Тэднийг ойлгохыг оролд. Ихэнх хүмүүс боргодог боловч хазсан тохиолдол цөөн байдаг.
4. Сэтгэл зүрх чинь юуг зөв гэж үзэж байвал түүнийг л хийх гэж оролд. Энэ нь өөрийгөө буруутгах хортой сэтгэгдэл газар авахаас урьдчилан сэргийлнэ. Зөвийг үйлдэх нь амжилтанд хүрэх их энгийн арга байдаг.
5. Таны тухай бүхэн би өөртөө итгэж байна, үнэхээр итгэж байна гэж хэлдэг байг. Өдөр бүр үүнийг хийгээрэй.
-хамгийн эхний эгнээнд суу.
-хүмүүсийн нүдийг эгцэлж хар
-25% илүү хурдан алха
-Бодол санаагаа зоволтгүй илэрхийл
-нүүр дүүрэн инээмсэглэ
Thursday, February 01, 2007
Би дургүй Ц.Хулан
Цангинтал хундага хаг шиддэг Орос занд дургүй
Цайг нь уучхаад аягыг нь хөмрөх дургүй
Цагаа олж ухаантнаа хайрладаггүй Монгол занд би дургүй
Өлийд бүдрээгүй ажнайг магтаалаар булж алах дургүй
Үхэлд ч автаагүй баатар эрийг одонгоор дарж авахад дургүй
Үлгэр нялуун төгсдөг ч сайн эр зовоход би дургүй
Үс нь буурал хөгшин намбагүй явахад бүр дургүй ээ
Цэргийн дарга нар согтуу гуйвахад би дургүй
Цэцгэн охид надаас янжуурын гал сургалхад дургүй
Цэмцгэр нь дэндүү харчуул цагаан гартнуудад дургүй
Цэвэр цааснаа шүлэг биш матаас бичихэд бүр дургүй ээ
Доголон хүний дэргэдүүр би гүйж өнгөрөх дургүй
Дороо эргэцэх илжиг мэт олны дунд гэлдрэх дургүй
Ядуусын дунд гангалах дургүй
Тансаг найран дээр ганцаардах дургүй
Яруу найрагчийг хэтэрхий урт наслахад яагаад ч юм дургүй ээ
Холоос айсуй морьтон гэнт өөр зүгт давхихад дургүй
Холбиромтгой ааш уян жаданд дургүй
Нүүрнээс далдуур хүн муу хэлэх
Нүд нь дээр минь гөлөг зодоход бүр дургүй
Хэтэрхий халуун, хэтэрхий хүйтэнд дургүй
Хэтэрхий омголон, хэтэрхий ноомойд дургүй
Бурханыг нулимах адыг өргөмжлөхөд дургүй
Бусдад дагаар орох, адгуусыг тамлахад бүр дургүй ээ
Дургүй бүхнийг минь үзүүлж ханасан эх орон минь
Дургүйгээ хүртэл хайрлах гэж би хүү чинь болсон
Цайг нь уучхаад аягыг нь хөмөрдөггүй ёсоо бодож
Цаг гозойж байсан ч би тань дээр ясаа тавина даа эх ороон
Thursday, January 25, 2007
Happy Birthday to you
Нар гэрэлтсэн энэ хорвоод насаа залуужтал инээ
Гэрэл гийсэн гэртээ, жаргал хуртал инээ
Зүүд нойрон дундаа дүүгээ тэврээд инээ
Зүрх сэтгэлдээ хэн нэгнийг хайрлан инээгээрэй
Нар мандсан өглөөг би угтахдаа
Намайг гомдоосон, уурлуулсан хэн бүхэнд аз жаргал хүсдэг
Надад байгаа энэ эрхэм чанар
Намайг л гэдэг таньд минь ч бас байгаасай
Хайртай шүү таньдаа дүү нь хан хорвоод та бид хоёр л бие биенээ хэнээс ч илүү ойлгодог болохоор хамтдаа дандаа л байхыг хүсдэг юм шүү.
Wednesday, January 17, 2007
Ажлахын тулд сурах уу? Сурахын тулд ажлах уу?
Monday, January 15, 2007
Анд найз нартаа Ц.Хулан
Ашгүй бурхан гар таталгүй хайрласан
Амины хэдэн нөхөдтэй билээ би
Цэцэг шиг залуу насандаа бид инээлдэж уулзлуу
Цэнгэл найрын дунд гар сунгаж танилцлуу
Цэцэн шүлгээр тургиж сум шиг нисэж эсвэл
Цээжинд хүнд оргиод уйлж суухдаа би та нарыгаа дуудлуу
Яасныг санамаар байна хэдхэн найзаа яримаар байна
Яруу найрагчын зүрх нөхөрлөл хайрын данс юм
Алтан үсэгээр бичиж, титэм хийж өмсмөөр
Анд нөхөд минь миний цорын ганцхан гангараа юм
Будант Богдын орой ертөнцийн гунигт цэг дээр
Буугаад нисэх шувууны жигүүрт би атаархдаггүй
Буруудаж зөвдөж, дутаж, сагаж явлаач
Бусад нь яах вэ? Анд нөхдөөр би дутаагүй
Намрын усан бороо яндан дагаад урсхад
Найзынхаа дэргэд дулаацах гэж би гэрээсээ гардаг
Нанчид бүлээн цай хаанаас ч олддог орчлон дээр
Найзынхаа гараас хор уугаад сэхэх гэж би яардаг аа
Дайнтай цагын тэнгэр мэт бараан нь голдуу амьдралд
Дайзтай сум шиг эгнэж явлаа ч нөхөд минь цувж одсоор байна
Шархадсан зүрхийг минь ертөнцийн ямарч рашаанаар анагаахгүй
Шарлынх нь цэцгийг үнэрлэж нэг тайтгардаг аа
Шүлгэндээ тавих эцсийн цэг миний нөхдийн нулимс юм
Шүтээндээ бурхантай цуг залах нь миний нөхдийн хөрөг юм
Шүүх эцсийн цааз миний нөхдийн үнэн гашуун үг юм
Шүүдэртэй талд намайг тавих нь миний нөхдийн л мутар юм аа
Sunday, January 14, 2007
Шинэ жилийн паян
Дураараа л гэх идэр залуу насанд
Дурсамжаас өөр юу үлдэх юм бэ?
Алдвал ч алдаг гал халуун нас минь
Ахиад ямар залуу явах биш.
Saturday, January 13, 2007
Уншсан ном
Яаж явж байгаад энэхүү цуврал номыг авсанаа мэдэхгүй л байна гэхдээ л надад таалагдсан шүү. Бүх цувралыг нь олж аваад уншвал их л зүйл мэдэж авах боломжтой юм шиг байгаан. Даан ч урдын цувралууд нь дахин хэвлэлтэнд ордоггүй гэсэн. Тиймээс олж унших боломжгүй юм билээ. Гэхдээ одоо гарах бүх цувралуудыг нь авч уншаад байдаг хэргээ…
Яах ёстой вэ?
Болор цомоор сонин юутай

Гил хархан үсээ шууж ороосон байлаа
Гэдийхэд нь энгэрээс нь хоёр хөөрхөн шувуу нисэж байлаа,
Төмпөн дотроос хоёр холбоотой юм гаргаж өлгөсөн нь
Түрүүчийн ниссэн шувуудын үүр байсымаа. Хэхэ
За олон юм нуршилгүй болор цомын эзэн хэн байсныг хэлий. Модернист яруу найрагч “уучлаарай нэрийг нь мартчиж” энэ жилийн Болор цомын эзэн болж Янжин лхам бурхан, Хурдан удамын хөөрхөн даагтай гэрийн зүг буцлаа. Манай Хулан эгч 3-р байранд орсон. 3-р байранд орсондоо их л дурамчхан байх нь хүн бүхний нүдэнд илт байлаа. Бүүр дургүйгээ илэрхийлэх гэсэн шиг энэ миний отгон наадам гэж уянгалаг сайхан хоолойгоороо ууртай гэгч нь хэлээд тайзны араар орсноор энэ жилийн болор цом, баяртай, бас гунигтай өндөрлөв. Миний хүндэлж, хайрлаж явдаг хүн тайзан дээр нэг тиймэрхүү зан гаргаж зодог тайлсан ч, энэ хүнийг би хүндэлсээр хайралсаар, бичсэн шүлгүүдийг нь уншсаар л байх болно.
Friday, January 12, 2007
Итгэл даадаггүй эрчүүд
Thursday, January 11, 2007
Аавдаа Ц.Хулан
Саваагүй томоогүй хүүхэд насаа би тэр жилийн нь шувуудтай хамт буцаасан
Санчиганд нь нэмэх мөнгөн сорны тоолон жаргаандаа тэгвэл гэхэд
Сансанаар даанч болохгүй явна ааваа
Бүүвэйт хорвоод ижийн дуу мэдээж олон
Бүдэгхэн гардаг зураг шиг, санаатай хийдэг алдаа шиг
Бүхий л орчлонд харин аавын ач гэж дуулдаггүй
Бүгдийнх нь аав ямар миний аав шиг бишдээ
Амттан зөөлөн хоёроор бялууруулдаг муу ижий минь
Айлын тавагнаас чихэр хармайлж шараа болгоно
Аав минь тэгэхгүйээ
Алаг чулуу хээрээс хормойлж хүүдээ зүслүүлнэ.
Алсын замд уулсын нэр тогтоолгож ухаан нэмнэ
Ээдрээт мянган харгуй төрсөн гэрийн гаднаас эхлэж
Эмээл дээрээ соёмботой унаган хүлэгийн нуруунд анх гарахад
Сансарт хүүхэд нь нисэх юм шиг санаж ээж нар цацлаа өргөж гүйлддэг
Саахалт ороод эргэх юм шиг санаж аав нар духыг нь ганц үнэрлэдэг
Адгаж ижий нар өдөржин радио шиг үгэлнэ
Амьдралд зөвхөн үнэнийг хэлэх гэж аав нар сумын үүзэл шиг хаа нэг дуугарна
Бие өвдлөө гэж ээж нар хүүхдээ аргагүй нэг айлгадаг
Битүүхэн дотроосоо нурж аав нар чимээгүйхэн өтөлдөг
Үхэж болохгүй тушаал авсан цэрэг шиг тэд
Үрс нь хөлөө олтол цоо эрүүл болж жүжиглэдэг
Ачийг тань хариулна гэж би олон жил худлаа ярьлаа
Ачийг нь гаргаж өгчхөөд харин нэг их гавъяатан шиг
Сөөг сөөг гэж хэвтүүлээд номхон тэмээг ноолуулах мэт
Сөөсгөр хэдэн бацааны өмнө хөгшин аавыгаа мөлхүүллээ
Гараа өргөж дайсандаа үг дуугүй бууж өгөх мэт
Гарцаагүй том алгаа дэлгэж та тэднийгээ хөтлөнө
Гариг дэлхийд уянгатай ийм найрагч байтлаа
Гангансан хэдэн зээтэйгээ хэдэнтэй хэлд орно
Гадаа нь навчис унаж, он жил биднийг унасан навчис шиг орхиж
Гайгүйдээ би аавыгаа жаргааж амжина гэж өөрийгөө хуурна
Ганцхан зүрхний тань цохилт намайг зэмлэн лугшиж
Газар дээр аав минь хүртэл мөнх бусыг сануулдаг аа
Хазайлгаж болохгүй титэм шиг нэрээр чинь би овголсон
Халуун зүрхний уярал хайр, гунигыг чинь хүртэл өвлөсөн
Өргөстөй орчлонд бүдчээд үйлж суухын цагтаа хүү нь
Өлгийг минь сийлсэн аавтай болохоор амьд явж чаддаг аа.
Хүүе цаана чинь Монгол хөгжөөд байна
Баарны нүд өвдөм хурц гэрэлд, утаа үнэрлэн мансуурч байхаар сайхан эрүүл агаар мэдэрч дээр нь спортоор хичээллэж, илүүдэл жингээ хаяж, ханиад томуунаас холуур чөлөөт цагаа өнгөрүүлэх газар хотын төвөөр, захаар ер нь хаа сайгүй бий болсон байна шүү нөхөд минь. Аан тийм манай дүү 10-н жилийн сурагч л даа. Ээжээс хааяа мөнгө авхаараа РС тоглочихдог байсан чинь, саяхан би гэрлүүгээ ирэх замдаа дүүгээ коток нь дээр гулгаж байхыг олж хараад баярласан гэж жигтээхэн. Дүү минь одоо л мөнгөө юунд үрэхээ зөв тооцоолсон бололтой. Биед хор нөлөөтэй рс тоглоом, чихэр боов гэх мэтийн хэрэггүй зүйлд мөнгөө үрж байхаар энэ нь ч дээр. Баярлалаа хотын даргаа.
Wednesday, January 10, 2007
Амжилт
1,Сонирхолтой шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй эрэн сурвалжилж олж мэдэх
2,Бичиж байгаа зүйлс маань хэнд ч ойлгомжтой, цэгцтэй байх
3,Уншигч нөхдөө уйдаахгүйн тулд Template-ээ сард нэг удаа солих
Хүмүүст блогоо хүргэхийн тулд ойрдоо их хичээж байгаа. Хичээсний үр дүн гарч л байх шиг байна. Ганц хоёр хүнээс магтаалын үг сонссон. Чамлалтгүй амжилт.
Monday, January 08, 2007
Бухимдал
Friday, January 05, 2007
Тамхичдын орон
Thursday, January 04, 2007
Уншихгүй бол сэтгэхгүй
Номын нэр: Мөлжүүртэй үгс
Таны өмнө үе үеийн эрдэмтэн мэргэд болон , жирийн хүмүүсийн оюун ухаанаар бүтсэн онож хэлсэн, ухаарал нэмэх сургаалын түүвэр болох Мөлжүүртэй үгс номыг уншиж үзэхийг санал болгож байна. Дэлхийн улс орны үсрэнгүй хөгжил дэвшил, нийгмийн амьдралын асар хурдан хувирал өөрчлөлт дунд хүн улам их мэдээлэлд дарагдан, тэр чинээгээр уншиж судлах, ухаарах тунгаах зав хомсхон байгаа нт илт харагдан, аль болох бага зайд ихийг багтаасан авсаархан ном шаардах болжээ. чухам ийм үед уншигч таны эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадах хэл сэтгэлгээний үнэт эрдэнэ бол үе үеийн мэргэдийн суут ухаанаар бүтсэн, хэд хэдэн номтой тэнцэхүйц үтга гүн, агуулга өргөн энэ номыг уншаад ухаан тань цэлмэж, урам зориг тань бадрах болно гэдгийг батлан хэлэх байна.
Wednesday, January 03, 2007
Тамхи татдаггүй хүн хаана ч ажилтай
Tuesday, January 02, 2007
“Зөвлөмж”
· Хүн дуртай зүйлээ хийж байхдаа сэтгэлийн маш их таашаалтай мөн аз жаргалтай байдаг. Тиймээс та өөрийн хамгийн дур сонирхолтой ажилаа хийж сэтгэлийн түгшүүрээс түр ч болов өөрийгөө салгаж болох юм. Зовлон гунигаа бодох завсар зай өгөлгүй ажилах хэрэгтэй.
· “Хүн бүхэн адилгүй хүлэг бүхэн жороогүй” үүний нэгэн адилаар хүн бүр өөр өөрийн зан араншинд нийцүүлэн сэтгэлийн түгшүүрээс өөрийгөө гаргаж байдаг. Хэрэв та бухимдсан шаналсан үедээ найз нөхдийнхөө дунд биш ганцаараа байхыг илүүд үздэг бол доорх бясалгалыг хийгээд үзээрэй. Чимээ шуугиангүй тухтай орчинд сандал эсвэл орон дээр аль болох өөртөө тухтай байхаар суугаад нүдээ анин бүхэл зүйлийг цагаанаар төсөөлөн бод. Өөрийн чинь бодол санаанд орж ирж байгаа бүхэл муу муухай, бухимдал үүсгээд байгаа зүйлсээ сүү шиг цагаан ариун гэж бодоод хэсэг хугацааны дараа нүдээ зөөлөн нээгээд хараарай. Та ертөнцийг хэсэг хугацаанд ч болов цав цагаанаар харсандаа өөрийгөө азтайд тооцон тэр өдрийн турш бүхэл зүйлийг сайхнаар харан бие сэтгэлийн жаргалыг мэдрэх болно.
· Та юуны түрүүнд шаналж зовж, сэтгэл чинь түгшээд байгаа зүйлсийг цаас бал аван өөрийн бодол санаанд орж ирж байгаа бүхэл зовлон гунигаа бичээрэй. Өөрөө өөрөөсөө нуун сэтгэл дотроо хадгалах ч хэрэггүй. Хүн уншчихвий гэж битгий айж түгш. Бичсэн зүйлээ эргэж уншиж нягтлах ч шаардлагагүй зүгээр л шатаачих. Ингэсний дараа биенээс чинь нээх том юм салаад унчихсан ч юм шиг бие болон сэтгэл чинь хөнгөрсөн байна.
· Сэтгэл сэргээх айдас түгшүүрийг намжаах өөр нэг арга бол ном. Харагдсан ном болгоныг шүүрэн авч яаран уншихаас зайлсхий. Эхлээд номны нэр болон гарчгийг хар. Зовж шаналаж байгаа зүйлсийг мартуулж чадахуйц аз жаргал, баяр баясал, хайр сэтгэлийн талаар сэдэвтэй ном зохиолыг сонгон авч өөртөө зав чөлөө гарган шимтэн уншаарай. Онигоо уншаад инээдэггүй хүн гэж сонсоогүй биздээ. Хэрэв таньд ном зохиол уншихаар зав цаг байдаггүй бол онигоог ч сонгож болно шүү дээ.
· Ингээд таньд сэтгэлийн айдас түгшүүрийг намжаах сүүлчийн хамгийн энгийн аргыг хэлж өгье! Сэтгэлийн зовлон хүнийг айлгаж түгшээж стрест оруулахаас гадна, бие болон сэтгэлийг ядраадаг. Тиймээс та юу ч хийж өөрийгөө зовоох шаардлагагүй. Зүгээр л ороо засаад унт. Энэ бол сэтгэлийн айдас түгшүүрийг намжаах хамгийн энгийн бөгөөд хамгийн шилдэг арга гэж би хувьдаа боддог. “ Нэг цагийн зовлонгоо мартъя гэвэл ид. Нэг хоногын зовлонг мартъя гэвэл унт”.
Миний санал болгосон эдгээр аргууд таньд таалагдаж мэдэгдэхүйц үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна. Яах вэ? Гэж шаналж зогсохын оронд туршаад л үз.
Танд амжилт хүсье!